Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/02633

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 17 197/ШШ2025/02633

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Дүүргийн Эрүү8 Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

*******,*******,*******,*******,*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмартуяагийн гаргасан

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 9.598.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01321 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Х.Бямбажавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмартуяа, хариуцагч Хаан даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Монголбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Бямбажавыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Хаан даатгал ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 9.598.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

...Х.Бямбажав нь 2024 оны 9 сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын 8 дугаар гудамж дахь зуслангийн замд өөрийн эзэмшлийн Мерседес бенз загварын автомашиныг жолоодож явж байхдаа шороон зам дахь нүхийг харахгүйгээр дайрсан. Тухайн үед хэн нэгний эд хөрөнгөд ямар нэгэн гэмтэл хохирол учруулаагүй, машинд нь ил харагдах гэмтэл анзаарагдаагүй тул цааш явсаар аав Хоодойн гэр хүртэл явж ирсэн.

Автомашинд гэмтэл учирсан байж болзошгүй байсан учраас нөхрөө дуудаад авто засварын газар аваачиж оношлуулахад автомашины рулийн аппарат нь тус ослын улмаас хагарсан, солих шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүнийг мэдсэн даруйдаа буюу 2024 оны 9 сарын 10-ны өдөр Хаан даатгал ХХК-ийн лавлах утсаар холбогдож мэдэгдэхэд ...даатгалын нөхөн төлбөр авах боломжтой тохиолдол байна, шаардлагатай баримтуудаа бүрдүүлээд, нөхөн төлбөр авах хүсэлтээ гаргаж болно гэсэн хариу өгсөн. Үүний үндсэн дээр Цагдаагийн байгууллагын тодорхойлолт болон бусад шаардлагатай нотлох баримтууд, үнэлгээний компаниар хийлгэсэн үнэлгээний тайлан зэрэг материалыг даатгуулагч өөрийн зардлаар хийж баримтуудаа Хаан даатгал ХХК-д хүлээлгэн өгсөн боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн. Уг хариуг хүлээн аваад эс зөвшөөрч, Санхүүгийн Зохицуулах хороонд 2024 оны 09 сарын 24-ны өдөр гомдол гаргасан боловч тус хорооны 2024 оны 11-ний өдрийн албан бичгээр мөн татгалзсан хариу өгсөн тул даатгалын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Нэхэмжлэгч Бямбажавын зүгээс рулийн аппаратыг засуулахад 9.600.000 төгрөг, үйлчилгээний зардал 1.650.000 төгрөг, нийт 11.215.000 төгрөгийн зардал гаргасан хэдий ч Ашид билгүүн үнэлгээний компанийн тогтоосон хохирлын үнэлгээ 9.598.000 төгрөгөөр тооцож нөхөн төлбөрийг шаардаж байгаа. Рулийн аппарат хагарсан, солих шаардлагатай гэсэн автомашинд учирсан гэмтлийг даатгуулагч өөрөө мэдэх боломжгүй, мэргэжлийн авто засвар оношилгооны төвд үзүүлж байж уг гэмтлийг мэдсэн. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн автомашинд эвдрэл гэмтэл учирсныг мэдсэн даруйдаа буюу мэдэгдэх үүргээ биелүүлж даатгалын компанид утсаар мэдэгдсэн... гэжээ

 

2. Хариуцагч Хаан даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, даатгуулагч нь Даатгалын гэрээний 5.5-д заасны дагуу дүрс бичлэгээр баталгаажуулаагүй, Иргэний хуулийн 439.1, гэрээний 7.2.2-т тус тус заасны дагуу тухайн ослын даатгалын тохиолдол бий болсон даруйд даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

Даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 6.2-т даатгагч болон замын цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрөлгүйгээр ослын газраас хөдөлсөн, ослын ул мөрийг балласан бол., 6.10-т даатгалын тохиолдлын цаг хугацаа хохирлын хэмжээ, хохирлын шалтгаан зэргийг нотлох боломжгүй буюу нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас даатгалын тохиолдлын бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон., 6.11-т даатгуулагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол гэсэн тохиолдлуудад нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа.

Даатгуулагчийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эс үйлдэхүй тухайн газрын байршил, цаг хугацаанд даатгуулагчийн мэдүүлсэн шалтгаан нөхцөлийн улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсныг нотлох, тогтоох боломжгүй нөхцөл байдал бий болгосноос гадна тухайн осол болсон гэх өдрөөс хойш 17 хоногийн дараа буюу 2020 оны 09 сарын 20-ны өдөр цагдаагийн газраас гаргасан зам тээврийн ослын талаарх тодорхойлолтыг нөхөн авсан байдал нь осол болсон гэх үеийн бодит нөхцөл байдлыг нотолж чадахгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан. гэсэн тайлбар өгч маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3.1. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч Х.Бямбажав болон Хаан даатгал ХХК нарын хооронд 2024 оны 03 сарын 29-ний өдрөөс 2025 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай Тээврийн хэрэгслийн даатгалын №ТХ149001240204 дугаартай даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь даатгалын хамгаалалтын премиум багц-ыг сонгон, өөрийн Mercedes Benz GLC 300 загварын, арлын WIN0G8EB9LF758921 дугаар бүхий, 96-62 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу даатгалд хамруулж, тээврийн хэрэгслийг 160.000.000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний 1.60 хувиар даатгалын хураамжид 2.560.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон.

 

3.2. Дээрх гэрээгээр даатгуулагч нь даатгалын зүйлийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол болон эрсдэл бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоор тохиролцсон байна. /гэрээний нийтлэг үндэслэл/

Зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн шаардлагад нийцсэн, гэрээний талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

3.3. Даатгалын тухай хуулийн 4.1.4-т даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх-ийг даатгалын тохиолдол гэж тодорхойлж хуульчилсан бөгөөд гэрээний талууд даатгалын зүйлд учирч болох доорх нөхцөл тохиолдлыг буюу мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэх, шүргэлдэх, шүргүүлэх, онхолдох, өндрөөс унах, гадны биетийн гэнэтийн физик үйлчлэлд өртөх, их бие хулгайд алдагдах, дээрэмдүүлэх, эд анги хулгайд алдагдах, галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх, ус, чийгт гэнэт автах зэргээр даатгалын зүйлд учирсан хохирол, хор уршиг учирсныг даатгалын эрсдэлт хүчин зүйлд тооцохоор гэрээний 3.1-3.7 дахь заалтад нэрлэн зааж тодорхойлсон байна.

 

3.4. Хэргийн зохигчид даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдал байдалд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн даатгуулсан тээврийн хэрэгслийн эд ангид эвдрэл гэмтэл учирч даатгалын тохиолдол үүссэн нөхцөл байдалд маргаагүй, гагцхүү даатгуулагч нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн даруйд даатгуулагчид мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хэрэг учралын газрыг зөвшөөрөлгүй орхиж явснаас ослын ул мөр баларсан, даатгалын тохиолдол үүссэн нөхцөл байдлыг бичлэг, зураг бусад байдлаар баталгаажуулж баримтжуулаагүй зэргээс даатгалын тохиолдлын нөхцөл байдал, шалтгаант холбоог тогтоох боломжгүй болсон хэмээн маргасан ба уг үндэслэлээр хариуцагч нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан байна.

 

3.5. Нэхэмжлэгч нь 2024 оны 9 сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын 8 дугаар гудамж дахь зуслангийн замд өөрийн эзэмшлийн Мерседес бенз загварын автомашиныг жолоодож явж байхдаа шороон зам дахь нүхийг харахгүйгээр дайрч гарсан, тухайн үед хэн нэгний эд хөрөнгө, эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл хохирол учруулаагүй, машинд нь ил харагдах гэмтэл анзаарагдаагүй тул цааш үргэлжлүүлэн хөдөлгөөд оролцсон хэдий ч машины рулийн аппарат юманд цохигдож, эмтэрч хагарсан, улмаар рулийн цахилгаан аппарат ажиллахгүй болсон гэмтэл учирсныг мэргэжлийн авто засварын газарт оношлуулснаар 2024 оны 09 сарын 10-ны өдөр мэдсэн гэж тайлбарласан ба энэ нь хэрэгт авагдсан МВ Garage авто сервисийн тодорхойлолт, Инно марк мастер ХХК-ийн авто оношилгооны тайлан, кассын орлогын ордер, оношилгооны тайланд хавсаргах эвдэрсэн эд ангийн гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн гаргасан автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан болон хэрэг учрал болсон гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт зэрэгт нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

3.6. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн рулийн аппарат юманд цохигдож, эмтэрч хагарсан, улмаар рулийн цахилгаан аппарат ажиллахгүй болсон гэмтэл учирсныг мэргэжлийн авто засварын газарт оношлуулж мэдсэн 2024 оны 09 сарын 10-ны өдөр Хаан даатгал ХХК-д мэдэгдэж, холбогдох баримтуудыг бүрдүүлж нөхөн олговор авах хүсэлтээ гаргасныг буруутгах үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл даатгуулагч нь тухайн тохиолдолд мэдэгдэх боломжтой ердийн /боломжит/ хугацаанд мэдэгдсэн гэж дүгнэхээр байх тул даатгуулагчийн хувьд гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл-ийн 6.2-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн газраас нэхэмжлэгчид нөхөн олгосон зам тээврийн ослын талаарх тодорхойлолт, хариуцлага хүлээлгэсэн шийтгэлийн хуудас зэрэг баримтыг хууль бус аргаар, хуурамчаар бүрдүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд цагдаагийн байгууллагаас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд иргэний гаргасан өргөдөл гомдлыг шалган шийдвэрлэсэн эрх зүйн баримт бичиг гэж үзнэ.

 

3.7. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж, Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 439.3-т даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж, 439.4-т даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчлан зохицуулсан.

 

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн гаргасан автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд нэхэмжлэгчийн Mercedes Benz GLC 300 загварын, арлын WIN0G8EB9LF758921 дугаар бүхий, 96-62 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын нийт үнэлгээг 9.598.000 төгрөгөөр үнэлж тогтоосон баримттай байх ба уг хохирлын үнэлгээний дүнгээр тооцож, даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хаан даатгал ХХК-аас 9.598.500 /есөн сая таван зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бямбажавт олгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Хаан Даатгал ХХК-аас 9.598.500 төгрөг /есөн сая таван зуун ерэн найман мянга таван зуу/ гаргуулж Х.Бямбажавт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.518 төгрөгийг улсын орлогод хэвэр үлдээж, хариуцагч Хаан Даатгал ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 168.518 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бямбажавт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД