| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2024/10149/И |
| Дугаар | 197/ШШ2025/02700 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/02700
2025 03 19 197/ШШ2025/02700
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******, Хас банк ХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.398.894 /арван сая гурван зуун ерэн найман мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01321 дугаартай захирамжаар тус шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Хас банк ХК-аас гаргасан нэхэмжлэлд:
...Ганхуяг овогтой Ням-Очир нь 2024 оны 05 сарын 14-ний өдөр тус банктай 2010104038 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй зээл авсан. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 07 сарын 25-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 116 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9.584.489 төгрөг, зээлийн хүү 814.405 төгрөг, нийт 10.398.894 /арван сая гурван зуун ерэн найман мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч: Г.Ням-Очир нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт::
...Ганхуяг овогтой Ням-Очир би Хас банк ХК-ийн нэхэмжилсэн 10.398.894 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг 2025 оны 03 сарын 12-ны өдөр төлж, үлдэх 8.398.894 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Үүнд: 2025 оны 03 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 1.399.815,67 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Г.Ням-Очирт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.398.894 /арван сая гурван зуун ерэн найман мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Г.Ням-Очир нь нэхэмжлэлийн шаардлага 10.398.894 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2.000.000 төгрөгийг 2025 оны 03 сарын 12-ны өдөр төлж, үлдэх 8.398.894 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг төлөх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн ба төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ням-Очирт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.398.894 /арван сая гурван зуун ерэн найман мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Г.Ням-Очир нь 2025 оны 03 сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 1.399.815,67 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 1.399.815,67 тус тус төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181.340 төгрөгийн тал хувь буюу 90.670 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Ням-Очироос улсын тэмдэгтийн хураамжид 90.670 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Ням-Очир нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД