| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2024/08172/И |
| Дугаар | 197/ШШ2025/02702 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/02702
2025 03 19 197/ШШ2025/02702
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******, Хас банк ХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.351.674 /арван хоёр сая гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/02391 дугаартай захирамжаар тус шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Хас банк ХК-аас гаргасан нэхэмжлэлд:
...Дашзэвэг овогтой Мөнхтуяа нь 2023 оны 06 сарын 23-ний өдөр тус банктай 1480092956 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 19.000.000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.
Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 78 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11.847.125 төгрөг, зээлийн хүү 504.549 төгрөг, нийт 12.351.674 /арван хоёр сая гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Талуудаас шүүхэд гаргасан 2025 оны 02 сарын 12-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд:
Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгчийг төлөөлж Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Цогмандахыг Туул, нөгөө талаас хариуцагч Дашзэвэгийн Мөнхтуяа нар /хамтад нь талууд гэх/ дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2025 оны 3 дугаар сарйн 12-ны өдөр байгуулав.
1.1. Хариуцагч Д.Мөнхтуяа нь нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөр 11.847.125 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлөхөөр тохирч эвлэрэв.
1.2. Хариуцагч нь төлбөрийг Хас банкны 100260000045 дансанд төлнө.
2025 оны 03 сарын 26-нд 2.000.000 төгрөг, 2025 оны 04 сарын 26-нд 2.000.000 төгрөг, 2025 оны 05 сарын 26-нд 2.000.000 төгрөг, 2025 оны 06 сарын 26-нд 5.847.125 төгрөг, нийт 11.847.125 төгрөг төлнө.
1.2. Энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарь зөрчигдсөн нөхцөлд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ хуульд заасан үндэслэлээр шүүхэд гаргана
1.3. Энэхүү гэрээ гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
2.5. Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
2.6 . Гэрээг гурван эх хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувь, шүүхэд нэг хувийг хадгалуулна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хооронд байгуулсан 2025 оны 03 сарын 12-ны өдрийн Эвлэрлийн гэрээ баримт зэрэг хэрэгт авагдсан эрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Мөнхтуяагаас түүнтэй байгуулсан 2023 оны 06 сарын 23-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардан, үндсэн зээл 11.847.125 төгрөг, зээлийн хүү 504.549 төгрөг, нийт 12.351.674 /арван хоёр сая гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Талууд хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас Банк ХК-ийн гаргасан хариуцагч Д.Мөнхтуяагаас зээлийн гэрээний үүрэгт 12.351.674 /арван хоёр сая гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлагын зарим хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д.Мөнхтуяа нь 11.847.125 төгрөгийг 2025 оны 03 сарын 26-нд 2.000.000 төгрөг, 2025 оны 04 сарын 26-нд 2.000.000 төгрөг, 2025 оны 05 сарын 26-нд 2.000.000 төгрөг, 2025 оны 06 сарын 26-нд 5.847.125 төгрөг төлөх хуваарийн дагуу нэхэмжлэгч Хас банк ХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 212.580 төгрөгийн тал хувь буюу 106.290 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102.252 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Мөнхтуяа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД