| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2025/00054/И |
| Дугаар | 197/ШШ2025/02713 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/02713
2025 03 18 197/ШШ2025/02713
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******, Мөнх-Таур оффис 301 тоотод байрлах /РД:5906822/, Анлок капитал ББСБ ХХК-ийн гаргасан
Хариуцагч: Баянгол дүүргийн 04 дүгээр хороо,*******,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардан 538.600,69 төгрөг /таван зуун гучин найман мянга зургаан зуун төгрөг жаран ес/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 01 сарын 03-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/00380 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Анлок капитал ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлд:
...Тэрбиш овогтой Энхцэцэг нь 2021 оны 04 сарын 01-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай №2021-04-01/100009 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2024 оны 06 сарын 19-ны өдрөөс эхлэн гэрээний үүргийн зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн болов ч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 175 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 538.600,69 / таван зуун гучин найман мянга зургаан зуун төгрөг жаран ес / төгрөг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч: Т.Энхцэцэг нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт::
...Тэрбиш овогтой Энхцэцэг миний бие нь Анлок капитал ББСБ ХХК-н нэхэмжилсэн 538.600 төгрөгийг 2025 оны 03 сард 269.300 төгрөг, 04 дүгээр сард 269.300 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Үүн дээр улсын тэмдэгтийн хураамж болох 8404 төгрөгийг нэмж төлнө. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээ, зээлийн тооцоолол баримт зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК нь хариуцагч Т.Энхцэцэгт холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 538.600,69 төгрөг /таван зуун гучин найман мянга зургаан зуун төгрөг жаран ес/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Т.Энхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 538.600,69 төгрөгийг , 2025 оны 03 сард 269.300 төгрөг, 04 дүгээр сард 269.300 төгрөг тус тус төлб барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Анлок капитал ББСБ ХХК-ийн гаргасан хариуцагч Т.Энхцэцэгээс цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 538.600,69 төгрөг /таван зуун гучин найман мянга зургаан зуун төгрөг жаран ес/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.009 төгрөгийн тал хувь буюу 9.004 төгрөгийг улсын орлогоос баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Энхцэцэг 9.004 төгрөгийг, тус тус гаргуулж нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Т.Энхцэцэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД