Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Б.Э өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Э-д холбогдох эрүүгийн 1705018120070 хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо 78б дугаар байрны 1 давхарт байрлах Их-Богд супермаркет дэлгүүрийн кассны лангуун дээр цэнэглэж байсан иргэн Ё.Баярбаясгалангийн “IPhone 6-S” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би өмгөөлөгч авахгүй. Өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа.  Би мөнгөгүй болоод хүний гар утсыг нь авсан. Хохиролыг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ё.Баярбаясгалан мөрдөн байцаалтанд ” 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим  Баянгол дүүргийн  17 дугаар хороо, 78б байрны 1 дүгээр давхарт байрлах Их богд супермаркет дэлгүүрт худалдаа хийж зогсож байх үедээ үл таних 2 залууд “IPhone 6-S” gold гар утсыг лангуун дээрээсээ хулгайд алдсан...Би утсаа 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хөнгөлттэй үнэ нь 1400.000 төгрөгийн үнэ бүхий 24 сарын лизингээр урьдчилгаа төлбөр хэдийг өгснөө санахгүй, ямарч байсан өгч байсан юмаа” /хх-ийн 6/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Э мөрдөн байцаалтанд “би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танил Лхагва-Эрдэнийн хамт нэг шил 0,5 литрийн Ерөөл гэсэн архи уучихаад салцгаасан. Тэгээд би дэлгүүр орж тамхи авах гээд модны 2-т байрлах дэлгүүр рүү ортол цонхны давцан дээр “IPhone 6-S” gold маркийн гар утас цэнэглээстэй байж байхаар нь аваад гарчихсан. Би утсаа авч очин Теди дээр танихгүй ченжид 100.000 төгрөгөөр зарсан. Би архи уучихсан дунд зэргийн согтолттой байсан, Тэгээд дахиж архи авах гээд тэр утсыг нь авчихсан юмаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ “450.000 төгрөг ” /хх-ийн 50/,

Б.Э хохирогч Ё.Баярбаясгалан 450.000 төгрөг хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 87/

 

Шүүгдэгч Б.Эн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21/, ял шалгах хуудас /хх-ийн 22/, шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-ийн 25-38/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46, 47/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.Э согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Их-Богд супермаркет дэлгүүрийн кассны лангуун дээр цэнэглэж байсан иргэн Ё.Баярбаясгалангийн “IPhone 6-S” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн болох нь:

 

хохирогч Ё.Баярбаясгалангийн”...I Phone 6-S” gold гар утсыг лангуун дээрээсээ хулгайд алдсан...” /хх-ийн 6/, сэжигтнээр Б.Э”...дэлгүүр рүү ортол цонхны давцан дээр “I Phone 6-S” маркийн гар утас цэнэглээстэй байж байхаар нь аваад гарчихсан...” /хх-ийн 15/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 50/, хохирол төлсөн баримт /хх-ийн 86/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Прокуророос Б.Э холбогдуулан шалгаж зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Э бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага оногдуулахад учруулсан хохиролоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  урьд нь шүүхээр 5 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзаж хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ё.Баярбаясгалангаас “...гар утасны төлбөр болох 450.000 төгрөгийг Б.Эаас хүлээн авсан тул гомдол санал байхгүй, Б.Этай эвлэрсэн”...гэх хүсэлтийг бичгээр гаргаж хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.  

 

Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.