Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/02748

 

 

 

 

 

 

 

 

2025 03 19 197/ШШ2025/02748

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,, холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.414.389 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 01-р сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Начин заан финанс ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Золбоо нь Начин заан финанс ББСБ ХХК-тай 2022 оны 01-р сарын 22-ны өдөр 2057001673 дугаартай, зээлийн эрхийн гэрээ байгуулан, 1.999.900 төгрөгийг жилийн 30.0% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан ба уг зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2022 оны 06 сарын 29-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд Ц.Золбоогоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.802.923 төгрөг, зээлийн хүү 1.410.685 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195.781 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг, нийт 3.414.389 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ц.Золбоо нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Начин заан финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 3.414.389 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 1.138.130 төгрөг, 2025 оны 5 сард 1.138.130 төгрөг, 2025 оны 6 сард 1.138.130 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийн хамт бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Золбоод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.414.389 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Золбоо нь нэхэмжлэлийн шаардлага 3.414.389 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 3 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 1.138.130 төгрөг, 2025 оны 5 сард 1.138.130 төгрөг, 2025 оны 6 сард 1.138.130 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийн хамт төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.414.389 төгрөгийг хариуцагч Ц.Золбоо 3 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 1.138.130 төгрөг, 2025 оны 5 сард 1.138.130 төгрөг, 2025 оны 6 сард 1.138.130 төгрөг тус тус төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 69.580,22 төгрөгийн тал хувь болох 34.790,11 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 34.790,11 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ц.Золбоо нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД