Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 314/ШШ2025/00281

 

 

 

 

 

 2025         05             02                                                  314/ШШ2025/00281

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багт оршин суух, ******* овгийн *******ын *******ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч  З.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие 1984-1994 оны хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын цацрал нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул улсад ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг 1985- 1994 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн З.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие З.******* тус шүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Өнөөдрийн товлогдсон шүүх хуралдаанд цаг агаарын хүнд нөхцал байдлаас хөдөө мал харах хүнгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хэргийг эзгүйгээр шийдвэррлэж өгнө үү гэжээ.

            З.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02  дугаартай зөвлөмжийн хуудас,

Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн  49 дугаартай лавлагаанд: З.*******ын 1985 оны 03 дугаар сараас 1985 оны 07 дугаар сар, 1988 оны 09 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан цалингийн тодорхойлолт бичигдсэн,

 Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтэд ******* гэсэн,

Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1989 оны 5 дугаар сарын сарын 23-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтэд З.******* гэсэн,

Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1991 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгтэд ******* гэсэн,

Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтэд З.******* гэсэн,

Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1994 оны 11 дүгээр сарын  цалингийн тооцооны хүснэгтэд З.******* гэсэн,

Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн а/599 дугаар лавлагаанд: “...З.******* нь 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан...” гэсэн,

           Гэрч ******* /РД:ЙИ66012911/-ын мэдүүлэгт: 1983 оноос эхлэн аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1994 оныг хүртэл тасралтгүй  Өвөрхангай амгийн Зүүнбаян-Улаан сумын цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэсэн,

              Гэрч ******* /РД: ЙИ73061705/-ийн мэдүүлэгт: 1983 оноос эхлэн аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1987 онд цэрэгт татагдаж 1989 онд цэргийн албанаас халагдаж ирээд тус оноос эхлэн 1994 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэсэн,

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Хүсэлт гаргагч  З.******* нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

    2. Хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

     4. ******* овгийн *******ын ******* /РД:*******/ нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02  дугаартай зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн  49 дугаартай лавлагаа, Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт, Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1989 оны 5 дугаар сарын сарын 23-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт, Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1991 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгт, Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт, Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэл  1994 оны 11 дүгээр сарын  цалингийн тооцооны хүснэгт, Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн а/599 дугаар лавлагаа, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

4. Хүсэлт гаргагч З.******* шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА