| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03723/И |
| Дугаар | 197/ШШ2025/02751 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/02751
2025 03 19 197/ШШ2025/02751
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******, өөрийн байранд байрлах Голомт банк ХК /РД:2075377/-ийн гаргасан,*******,*******,*******,*******,*******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.838.420,65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Бат-Өлзий нь Голомт банк ХК-тай 2024.06.29-ны өдөр R110017264 дугаартай, цахим зээлийн эрхийн гэрээ байгуулан, 10.000.000 төгрөгийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан ба уг зээлийн гэрээний хугацаа 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болно. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2024 оны 08 сарын 25-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд Б.Бат-Өлзийгөөс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9.718.291,49 төгрөг, зээлийн хүү 1.102.474,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.654,87 төгрөг, нийт 10.838.420,65 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Б.Бат-Өлзий нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй 10.838.420,65 төгрөгийг 2025 оны 4 сарын 15-нд 1.238.420,65 төгрөг, 2025 оны 5 сарын 30-нд 2.400.000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-нд 2.400.000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-нд 2.400.000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-нд 2.400.000 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулна. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нь хариуцагч Б.Бат-Өлзийд холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.838.420,65 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бат-Өлзий нь нэхэмжлэлийн шаардлага 10.838.420,65 төгрөгийг 2025 оны 4 сарын 15-нд 1.238.420,65 төгрөг, 2025 оны 5 сарын 30-нд 2.400.000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-нд 2.400.000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-нд 2.400.000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-нд 2.400.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10.838.420,65 төгрөгийг хариуцагч Б.Бат-Өлзий нь 2025 оны 4 сарын 15-нд 1.238.420,65 төгрөг, 2025 оны 5 сарын 30-нд 2.400.000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-нд 2.400.000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-нд 2.400.000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-нд 2.400.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 188.365 төгрөгийн тал хувь болох 94.182,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Бат-Өлзий-с улсын тэмдэгтийн хураамжид 94.182,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Бат-Өлзий нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД