| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03726/И |
| Дугаар | 197/ШШ2025/02753 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/02753
2025 03 19 197/ШШ2025/02753
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******, өөрийн байранд байрлах Голомт банк ХК /РД:2075377/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.258.775,91 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02-р сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Балжинням нь Голомт банк ХК-тай 2023.12.15-ны өдөр ЗГ2405205743 дугаартай, зээл болон барьцааны гэрээ байгуулан, 7.480.000 төгрөгийг жилийн 19.8% хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай авсан ба уг зээлийн гэрээний хугацаа 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон.
Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2023 оны 06 сарын 03-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.
Иймд Б.Балжинням зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3.006.175,18 төгрөг, зээлийн хүү 233,247,98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.352,75 төгрөг, нийт 3.258.775,91 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Б.Балжинням нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй 3.258.775,91 төгрөгийг 2025 оны 3 сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 4 сарын 05-нд 500.000 төгрөг, 2025 оны 4 сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 5 сарын 11-нд 758.775,91 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нь хариуцагч Б.Балжиннямд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.258.775,91 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Балжинням нь нэхэмжлэлийн шаардлага 3.258.775,91 төгрөгийг 2025 оны 3 сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 4 сарын 05-нд 500.000 төгрөг, 2025 оны 4 сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 5 сарын 11-нд 758.775,91 төгрөг тус тус төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.258.775,91 төгрөгийг хариуцагч Б.Балжинням нь 2025 оны 3 сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 4 сарын 05-нд 500.000 төгрөг, 2025 оны 4 сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 5 сарын 11-нд 758.775,91 төгрөг тус тус төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 67.092 төгрөгийн тал хувь болох 33.546 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Балжиннямаас улсын тэмдэгтийн хураамжид 33.546 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Балжинням нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД