| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0901/З |
| Дугаар | 128/ШШ2025/0242 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2025/0242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******К ХХК /РД: *******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******, Б.*******
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.*******, Г.*******
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******, Г.*******
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Б.*******, хариуцагч Ц.*******, Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Г.*******, гэрч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч *******К ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
Хоёр: Маргааны үйл баримтын талаар:
2.1.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нар нь тоот томилолтын дагуу *******К ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрүүдэд хийж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар *******К ХХК-д 95,444,640 төгрөгийн нөхөн татвар, 38,177,856 төгрөгийн торгууль, 18,863,678.65 төгрөгийн алданги, нийт 152,486,174.65 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.
2.2.Нэхэмжлэгч маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 969,722,629.83 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 152,486,174.65 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөл хянан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 42 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.
2.3.Нэхэмжлэл гаргагчаас тус шүүхэд хандан 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2024/9344 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“Нэхэмжлэгч *******К ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 135 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банк /цаашид "МУХБ" гэх/-ны 100 хувийн эзэмшлийн Төрийн өмчит компаниар анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Соёрхон баталсан “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээр //-ийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк түүний Хөрөнгийн удирдлагын компани буюу *******К ХХК нар төсөл хэрэгжүүлэх тухай тус гэрээний ерөнхий нөхцөлийн (G) хэсэгт заасан. Мөн тус гэрээгээр дараах баримт бичгүүдийн тус хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээлийн ерөнхий нөхцөлийн (С) хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Азийн Хөгжийн банкны өөрийн хөрөнгөөс зээлэх 20,000,000 /хорин сая/ ам.долларын зээлийн хэлэлцээр, (D) хэсэгт мөн тус өдөр байгуулагдсан төслийг санхүүжүүлэх зорилго бүхий 60,000,000 /жаран сая/ ам.долларын зээлийн хэлэлцээр //, (Е) хэсэгт Уур амьсгалын ногоон сангаас үзүүлэх 50,000,000 /тавин сая/ ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээр //, (F) хэсэгт Өндөр технологийн сангаас үзүүлэх 3,000,000 /гурван сая/ ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээр //, мөн өмнө нь дурдсан (G) хэсэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн Хөгжийн банк нарын хооронд байгуулсан “Төслийн гэрээ”, Монгол Улсын Хөгжлийн банк түүний Хөрөнгийн удирдлагын компани болон Азийн Хөгжийн банк нарын “Төслийн гэрээ”-г үндэслэн холбогдох зээлийн хэлэлцээрийг байгуулсан.
Мөн Зээлийн хэлэлцээр гэдгийг тодорхойлохдоо Ерөнхий нөхцөлийн хамгийн эхэнд “Монгол Улс (“Зээлдэгч” гэх) болон Азийн хөгжлийн банк тус банкны бие даасан бүрэн эрхийн хүрээнд бус Уур амьсгалын ногоон сангийн магадлан итгэмжлэгдсэн хэрэгжүүлэгч байгууллагын хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээр. Үүнд “ гээд өмнө нь дурдсан бусад зээлийн хэлэлцээр, буцалтгүй тусламжууд, төслийн гэрээнүүдийг заажээ.
Зээлийн стандарт нөхцөлийн 5.09-д “Гэрээт гүйцэтгэгч болон зөвлөх. Зээлдэгч нь Төслийг хэрэгжүүлэхдээ зээлдэгч болон Азийн Хөгжийн банкны шаардлагад нийцсэн ур чадвартай, мэргэжлийн зөвлөх, гэрээт гүйцэтгэгчдийг хоёр талын тавьж буй нөхцөл, хэр хэмжээнд нийцүүлэн авч ажиллуулна.” гэж заасан.
Зээлийн стандарт нөхцөлийн Зургаадугаар зүйл. Татвараас чөлөөлөх гээд “Заалт 6.01 Татвараас чөлөөлөх. Зээлдэгч дараах нөхцөлийг хангана: (а) зээлийн үндсэн төлбөр, үйлчилгээний шимтгэл болон бусад төлбөр /үүнд Үүрэг хүлээсний төлбөр багтана/-ийг өөрийн улсаас ногдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлж, ямар нэгэн суутгалгүй төлнө. мөн (b) Энэхүү зээлийн хэлэлцээр болон төслийн гэрээг үйлдэх, хүргэх болон бүрдүүлэхэд хамааралтай өөрийн улсаас ногдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлнө.” гэж тус тус зээлийн хэлэлцээрт заасан бол нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн Хөгжийн банк нарын хооронд байгуулагдсан Төслийн гэрээний хуваарийн 1-д “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний Хөрөнгийн удирдлагын компани нь төслийг Төслийн удирдлагын гарын авлагын дагуу хэрэгжүүлнэ. Төслийн удирдлагын гарын авлагад өөрчлөлт оруулах бол Зээлдэгч, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банк нар харилцан тохиролцоно. Хэрэв Төслийн гэрээ болон Төслийн удирдлагын гарын авлага хооронд зөрчил гарсан тохиолдолд Төслийн гэрээг баримтална.” гэж заасан.
Төслийн удирдлагын гарын авлагын 4 дүгээр бүлгийн Е хүснэгтэд ТНСД олон улсын зөвлөх үйлчилгээний төлбөрийг Буцалтгүй тусламжийн эх үүсвэр болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар санхүүжүүлэхээр, 5 дугаар бүлгийн 64-д "...Зарцуулалтыг дараахь байдлаар гүйцэтгэнэ: (і) гэрээнд заасан гүйцэтгэлийн дагуу TXH нь нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж, (ii) баталгаажуулсны дагуу холбогдох хөрөнгийг зохих журмын дагуу. Төслийн хүрээнд Засгийн газраас орон нутгийн татвар, хураамжийг чөлөөлнө, эсхүл нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн орон нутгийн татвар, хураамжийг төлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомж болон дүрэм журамд заасны дагуу хариуцна." гэж заасан байдаг.
Түүнчлэн Монгол Улсын Сангийн яам, Азийн Хөгжлийн банк, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон ХХК нарын 2022 оны 02 дугаар сард байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 38-д “... ТНСД олон улсын зөвлөх үйлчилгээний төлбөрт ногдох НӨАТ-г нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцах”-аар мөн тодорхой заасан.
Мөн зөвхөн Олон улсын гэрээний заалтуудаас гадна Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.-д “Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д "Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.”, 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг;”, 13 дугаар зүйл “Албан татвараас чөлөөлөх” гээд 13.14-д “Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулж соёрхон баталсан олон улсын гэрээний дагуу санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээ” гэж тодорхой заасан.
Гэтэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актад “ Улсын ******* компанийн танай компанид үзүүлсэн зөвлөх үйлчилгээний орлого тул Нэмэгдсэн өртгийн албан татварын 7 дугаар зүйлийн 7.2.5 болон 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад заасны дагуу оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн зөвлөх үйлчилгээний 954,446,400.00 төгрөгийн орлогоос Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутгаж, төлөх үүргийг биелүүлээгүй байна.” гээд "Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 95,444,640 төгрөгийн нөхөн татвар, 38,177,856 төгрөгийн торгууль, 18,863,678.65 төгрөгийн алданги, нийт 152,486,174.65 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов.” гэжээ.
Холбогдох акт нь дээр дурдсанчлан Монгол Улсын Олон улсын гэрээнд өөрөөр заасан тохиолдолд Олон улсын гэрээний заалтыг баримтална гэдгийг Татварын ерөнхий хуульд тодорхой заасан байхад холбогдох заалтуудыг баримтлаагүй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох татвараас чөлөөлнө гэдгийг тодорхой заасан байхад мөн тус заалтыг баримтлаагүй байна.
Компанийн зүгээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус актыг хүчингүй болгох тухай гомдол гаргасан боловч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээсэн. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тус тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан.
Иймд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаартай Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч буюу *******К ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 135 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан төрийн өмчит компани юм. Үүний дагуу Монгол Улсын Их хурлаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр соёрхон баталсан Улаанбаатар хотын төлбөрийн чадвар нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэлийн хэлэлцээрийн дагуу Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтраад ЭХОННОС буюу эко хороолол ба орлогод нийцсэн ногоон орон сууц санг үүсгэн байгуулах замаар энэ төсөлд оролцох үүрэгтэй компани юм. Соёрхон баталсан хэлэлцээрт тодорхой төрлийн 5 зээлийн гэрээ байдаг. Манайд хамааралтай нь , , гэсэн хэсгүүд нь маргааны зүйл болоод байна гэж харж байна. Мөн соёрхон баталсан зээлийн хэлэлцээрийн жи хэсэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан төслийн гэрээ Хөгжлийн банк болон манай хөрөнгийн удирдлагын компани гэж гэрээн дээр товчилж явдаг гуравласан гэрээ болон төслийн гэрээнүүд үндсэн баримт бичиг юм. Мөн зээлийн хэлэлцээр гэдгийг тодорхойлохдоо ерөнхий нөхцөлийн хамгийн эхэнд нь Монгол Улсыг зээлдэгч гэх бөгөөд Азийн хөгжлийн банк бие даасан бүрэн эрхийн хүрээнд бус уур амьсгалын ногоон санг төлөвлөнө гэж байгаа юм. Энэ зээлийн хэлэлцээрийн стандарт нөхцөлийн 5.09-д гэрээт гүйцэтгэгч болон зөвлөх зээлдэгчийн төслийг хэрэгжүүлэхдээ зээлдэгч болон Азийн хөгжлийн банкны шаардлагад нийцсэн ур чадвартай мэргэжлийн зөвлөх, гэрээт гүйцэтгэгчдийг хоёр талын тавьж буй нөхцөл, хэр хэмжээнд нийцүүлэн авч ажиллуулна гэж заасан байдаг. Үүний дагуу манай зүгээс ******* ХХК-ийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Зээлийн стандарт нөхцөлийн 6 дугаар зүйлд татвараас чөлөөлөх, 6.1-д зээлдэгч дараах нөхцөлийг хангана, зээлийн үндсэн төлбөр үйлчилгээний шимтгэл болон бусад төлбөр /үүнд үүрэг хүлээсний төлбөр багтана/ өөрийн улсаас ноогдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлж, ямар нэгэн суутгалгүй төлөх буюу ******* ХХК-ийн төлөх мөнгөн төлбөрийг өөрийн улс дээр байгаа бүх татвараас суутгалгүйгээр чөлөөлөхөөр заасан байдаг.
b хэсэгт нь зээлийн хэлэлцээр болон төслийн гэрээг үйлдэх, хүргэх болон бүрдүүлэхэд хамааралтай өөрийн улсаас ноогдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлнө. Манай ойлголтоор бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх л татварыг чөлөөлөх эсвэл суутган авахгүй байхаар Олон улсын соёрхон баталсан гэрээнд заасан. Төслийн гэрээний хуваарийн 1-д Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний хөрөнгийн удирдлагын компани буюу манай компани төслийг төслийн удирдлагын гарын авлагын дагуу хэрэгжүүлнэ. Төслийн удирдлагын гарын авлагад өөрчлөлт оруулах бол зээлдэгч буюу Монгол Улсын Засгийн газар, Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк харилцан тохиролцоно гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар зээлийн хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Дээрх 2 заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэж манай гишүүд үзэж байна. Төслийн удирдлагын гарын авлагын 4 дүгээр бүлгийн е хүснэгтэд олон улсын зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр заасан байдаг. нь зээл биш Олон улсын байгууллага буюу уур амьсгалын ногоон сангаас олгож байгаа буцалтгүй тусламжийн эх үүсвэр байгаа. 5 дугаар зүйлийн 64-д зарцуулалтыг дараах байдлаар гүйцэтгэнэ. Гэрээнд заасан гүйцэтгэлийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгж нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж баталгаажуулсны дагуу холбогдох хөрөнгийг зохих журмын дагуу төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн татвар хураамжийг чөлөөлнө эсвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн орон нутгийн татвар хураамжийг төлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомж болон дүрэм, журамд заасны дагуу хариуцна гэж заасан.
Түүнчлэн Монгол Улсын Сангийн яам, Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар манай компанийн хооронд 2022 оны 02 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичиг зурагдсан байдаг. Үүний 38-д Олон улсын зөвлөх үйлчилгээний төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцна гэж тодорхой заасан. Мөн зөвхөн олон улсын зээлийн гэрээний заалтуудаас гадна Татварын ерөнхий хуульд Монгол Улсын олон улсын гэрээний татвар хууль тогтоомжид өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Дээрх заалтуудыг дагаж мөрдөхөөр тодорхой заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1-д хувь хүн, хуулийн этгээдийг Монгол улсад импортоор оруулсан эсвэл Монгол улсаас экспорт гаргасан болон Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ноогдуулахад энэ хууль үйлчилнэ. 4.1.4-д үйлчилгээ гэдэгт бол манай зүйлийг хамааруулаад мөн хуулийн 13 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх, 13.14-д Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулж соёрхон баталсан олон улсын гэрээний дагуу санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээ гэж заасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын арван 19-ний өдөр НА- дугаартай нөхөн ногдуулалтын актад ******* ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.5 болон 16.1.2-т заасны дагуу оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн зөвлөх үйлчилгээний 954,446,400.00 төгрөгийн орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутгаж, төлөх үүргийг биелүүлээгүй байна.
Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 95,444,640 төгрөгийн нөхөн татвар, 38,177,856 төгрөгийн торгууль, 18,863,678.65 төгрөгийн алданги, нийт 152,486,174.65 төгрөгийн төлбөр төлүүлэхээр манайд акт тавьсан байдаг. Энэ акттай холбоотой манай компани нэхэмжлэлийн шаардлагаа 3 янзаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Хамгийн эхэнд сая дурдсан 13, 14 дүгээр зүйлийн дагуу олон улсын соёрхон баталсан зээлийн хэлэлцээр учраас татвар суутгагдах ёсгүй байсан.
Хоёрдугаарт олон улсын зээлийн гэрээн дээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг татвар төлөх этгээдийг гэж тодорхой заасан байхад манай дээр татварын акт ноогдуулсан нь буруу юм.
Гуравдугаарт Татварын хэлтсээс гаргасан хариу тайлбартаа олон улсын гэрээнүүдийг дурдсан байдаг. Үүн дээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төлөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэр нь яагаад *******К ХХК-д татварын акт тавьсан гэдэг нь ойлгомжгүй. Мөн үндсэн төслөө харвал манай үндсэн төслийн нэгж нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын доор байдаг төсөл хэрэгжүүлэх нэгж нь биш гэсэн үг. Энэ мөнгө нь *******К ХХК-иас гардаггүй. Хаанаас гардаг вэ гэхээр Сангийн яамны Олон улсын зээлийн хэлэлцээр буюу буцалтгүй тусламжаас гарч яваад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраар дамжаад манайд орж ирж байхад энэ талаар огт анхаараагүй. Тиймээс энэ 3 үндэслэлээр нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компаниас татварын маргаан таслах зөвлөлд хандаж өмнөх татварын актыг хэвээр үлдээсэн. Иймд холбогдох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд гаргасан. Дээр дурдсан үндэслэлүүдээр актыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.
Олон улсын гэрээ нь Легал инфо буюу эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд ороогүй гэдэг тайлбарыг хэлээд байна. Легал инфогоос Их хурлын тогтоол гээд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөр эсвэл Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц гэж хайхаар гарч ирдэг. Тиймээс энэ олон улсын гэрээ нь нийтлэгдсэн. Манайхаас уг тогтоолыг нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргаж өгсөн. Гэвч энэ олон улсын гэрээ нь нийтэд илэрхий тодорхой баримт учраас үүнийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй. Би өмнө нь гэрчээс асуусан. Сангийн сайдын дугаар тушаал дээр *******К ХХК, ******* ХХК гэж тодорхой үнийн дүнтэй заасан байгаа. Энэ нь юуг илэрхийлж байгаа гэхээр манайхаас зохих журмын дагуу хүсэлтээ өгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох хүсэлтийг цааш нь уламжлаад Сангийн сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал, шийдвэр гаргасан байдаг. Энэ тушаал шийдвэртэй холбоотой Татварын байгууллагаас юу гэж үзээд байгаа гэхээр дотоодоос авсан бараа, ажил, үйлчилгээг танайх хөнгөлсөн байна гэдэг. Гэтэл журам нь өөрөө дотоодоос авсан бараа үйлчилгээг хөнгөлөхөөр заасан заалттай болохоос биш миний хэлээд байгаа хуулийн 13.14 буюу олон улсын зээлийн хэлэлцээр гаднаас авсан байна уу, дотоодоос авсан байна уу гэдэг дээр ялгаж үзэхгүйгээр чөлөөлнө гэдэг тодорхой заалт байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.
Манайх Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ өгөөд явж байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өөрийн эрх хэмжээний хүрээнд Сангийн яаманд уламжлаад мөн Сангийн яам өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох чөлөөлөх татварын асуудлыг шийдсэн гэсэн үг юм. Энэ нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан Сангийн сайдын дугаар тушаал байгаа. Манайхаас хүсэлтээ гаргаад явж байсан нь тодорхой байгаа. Сүүлд өгсөн албан бичгүүдийг яриад байна. Мэдээж манайхаас өмнө дугаар тушаалын дагуу хөнгөлөгдсөн гэж үзсэн байтал Татварын байгууллагаас танайх хөнгөлөгдөөгүй байна гэсэн зүйл хэлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Татварын ерөнхий газар, Сангийн яам руу албан бичгүүдээр хандах нь зүйтэй. Үүн дээр олон улсын гэрээ, Сангийн сайдын дугаар тушаалыг бичээд энэ асуудлаа цэгцэлье агуулгаар албан бичиг хүргүүлсэн. Энэ асуудлыг цэгцлээгүйгээс болоод бидний зөвлөх үйлчилгээ зогссон. Ямар ч зөвлөх үйлчилгээ авах боломжгүй төсөл зогсох шатанд очсон асуудалтай байгаа. Энэ асуудал нь даамжраад явах юм бол Татварын маргаан таслах зөвлөл дээр би хэлж байсны адил арбитрын маргаантай асуудал болж үүснэ. Олон улсын зээлийн гэрээ нь давхар хөндөгдөөд явна. Арбитрын маргаан үүсэх хүртэлх хэмжээнд явах асуудал байгаа юм.
Сангийн сайдын дугаар тушаалын үндэслэх хэсгийг харвал өөрийн эрх нь зөвхөн дотоодоос авсныг л чөлөөлөх эрх хэмжээтэй байгаа юм. Гадаадаас авч байгаа зөвлөх үйлчилгээг чөлөөлөх эрхгүй. Өөрөөс шаардагдах асуудлыг манай Сангийн сайд хийсэн гэдэг. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар чөлөөлөх хүсэлтийг явуулсан. Хэрвээ төлөхөөр бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төлнө гэдэг зүйл хэлдэг. Энэ дээр маргаад байх асуудал байхгүй. Гэтэл нөхөн ногдуулалтын актыг манайд тавьсан. Манайх ******* ХХК-тай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад дээрх 9.1 хувийг тусгасан.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудал нь Монгол улсын дотоодын өөрийнх нь асуудал болохоор нэг бол Сангийн яам төлөх гээд байна, эсвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төлж таарах гээд байгаа юм. Монгол улсын хуулиар нэг этгээд төлөх ёстой. Энэ төлөх этгээд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар буюу үндсэн төслийн нэгж.
Олон улсын гэрээний бол буцалтгүй тусламжтай холбоотой заалт юм. Буцалтгүй тусламж дээр ЭХОННОС санг байгуулахад олон улсын зөвлөх үйлчилгээ хэрэгтэй. Үүнийх нь төлбөр нь 1,900,000 төгрөг шүү гэдэг тодорхойгүй үнийн дүнтэй. Олон улсын гэрээг харах нь бол тодорхой гэж харж байгаа. Гэтэл манай дээр татварын асуудлууд нь гараад эхлэхээр аж ахуйн нэгжийн албан татварыг нь ингэж шийдье, нэмэгдсэн өртгийн албан татварыг нь ингэж шийдье гээд Азийн хөгжлийн банк, Монгол улсын Засгийн газрыг төлөөлөөд Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хоорондоо санамж бичиг байгуулаад нэмэгдсэн өртгийн албан татварыг олон улсын гэрээнд заасны дагуу төлөх ёстой бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төлье, чөлөөлөх ёстой бол Сангийн яам өөрийн эрх хэмжээний хүрээнд чөлөөлье гэдэг санамж бичиг байдаг.
Сангийн сайдын дугаар тушаалын хавсралтын дээд хэсгийг нь харвал нөгөө 2 зөвлөх үйлчилгээ байдаг. Доод талд нь манайх байгаа. Манай татварын хэлтэс нь ялгавартай хандаад нөгөө 2 байгууллага дээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь үйлчлээд байдаг. Манай зөвлөх үйлчилгээ нь дотоодынх юм байна гэж үзээд манай дээр акт тавиад байгаа юм. Тиймээс л маргаан үүсээд байгаа.
Монгол улсын татварын байгууллага нь Олон улсын гэрээ, хэлэлцээрийг дагаж мөрдөнө гэсэн заалттай байдаг. Гэтэл хэрэгжүүлэх үедээ дотоодын хуулийг барьж байгаа нь алдаатай байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, Татварын байгууллага нь манай компани дээр хяналт шалгалт орсон тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дээр акт тавих боломжгүй гэж байна. Манай компанид орж байгаа хяналт шалгалт тухайн компанитай холбоотой зүйлийг шалгаж тогтоогоод харин ******* ХХК-тай холбоотой үйлчилгээний төлбөрийн мөнгөн эх үүсвэр хаанаас гарч байна, Олон улсын зээлийн хэлэлцээр мөн байсан уу, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам ямар хамааралтай гэдгийг харгалзаж үзэх нь зүйтэй байсан. Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууцын чадвар төсөл дээр *******К ХХК-тай холбоотой 50 сая долларыг чөлөөлдөг. Яам, агентлаг буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үндсэн төслийн нэгжтэй холбоотой дахиад 20 сая долларыг нь хөнгөлж, чөлөөлсөн. Тухайн газрууд нь өөр татварын хэлтсээр шалгуулдаг. Гэтэл ямар ч асуудал үүсээгүй хэр нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс дээр асуудал үүсээд байгаад гайхаж байна. Гуравдугаарт, манай зүгээс Сангийн яаман дээр очиж уулзалт хийгээд энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай хурал хийж байсан. Олон улсын гэрээн дээр ингэж заасан байхад ойлгомжтой юм байна. Олон улсын гэрээний заалтыг мөрдөж явах нь зүйтэй гэж Сангийн яамнаас хэлээд байдаг. Сангийн яам Олон улсын зээлийн гэрээний хувьд Монгол улсын Засгийн газрыг төлөөлөгч буюу Монгол улсыг төлөөлж ярьж байгаа холбогдох этгээд юм. Өөрсдийн эрх хэмжээний хүрээнд Сангийн сайд тушаал гаргасан. Гэтэл Татварын байгууллага яагаад хуулийн 13.14 дэх заалтыг хэрэглэхгүй байгаад, ямар асуудал тулгарч байгааг бид ойлгохгүй байна. Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Дөрөв: Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:
“Тус татвар төлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон тоот томилолтын дагуу Татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нар хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дугаартай нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
Татвар төлөгч ХХК нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн “Тогтвортой ногоон санхүүжилтийн дэмжлэг” /ТНСД/-ийн техникийн туслалцааны зөвлөх Улсын ******* компанид 2022 онд 954,446,400.00 төгрөгийг зөвлөх үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн нь Монгол Улсад байрлаагүй албан татвар төлөгчийн Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д зааснаар 190,889,280.00 төгрөгийн татвар төлөхөөр тайлан ирүүлж, 190,889,280.00 төгрөгийн албан татварыг төсөвт төлсөн. Харин Монгол Улсад оршин суугч бус этгээд болох Улсын ******* компанид зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутгаж, төлөх үүргийг биелүүлээгүй тул нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн.
Нэхэмжлэлд: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.”, 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг;”, 13 дугаар зүйл “Албан татвараас чөлөөлөх” гээд хуулийн 13.14-т “Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулж соёрхон баталсан олон улсын гэрээний дагуу санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээ;” гэж тодорхой заасан гэжээ.
Энэ нь НӨАТ-ын тухай хуульд дараах байдлаар зохицуулагдсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.15-д “Энэ хуулийн 13.14-д заасан төсөл, арга хэмжээний нэр, түүнийг хэрэгжүүлэгч этгээд, төслийн санхүүжилтийн дүн, төсөл хэрэгжүүлэх хугацааг Засгийн газар батална.” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Сангийн сайдын 2016 оны 46 дугаар тушаалаар баталсан “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 3.3 дахь заалтыг үндэслэсэн дараах тушаал гарсан. ТУС ТУШААЛД: “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад *******К ХХК-ийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй /-МОН/ “Улаанбаатар хотын Төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн 5,652,147,537.08 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. ГЭТЭЛ: *******К ХХК-иас шилжүүлсэн зөвлөх үйлчилгээний төлбөр нь Монгол Улсад оршин суугч бус этгээд болох Улсын ******* компанийн тус компанид үзүүлсэн зөвлөх үйлчилгээний орлого тул Нэмэгдсэн өртгийн албан татварын 7 дугаар зүйлийн 7.2.5 болон 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад заасны дагуу оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн зөвлөх үйлчилгээний 954,446,400.00 төгрөгийн орлогоос Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутгаж, төлөх үүргийг биелүүлээгүй байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй /-МОН/ “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Олон Улсын гэрээнд дараах байдлаар зохицуулагдсан байна. Тус гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд “Тогтвортой ногоон санхүүжилтийн дэмжлэг” ТНСД техникийг хааны төлбөрийг УАНС-ийн дугаартай буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төслийн гэрээнүүдэд дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд:
-Төслийн удирдлагын гарын авлагын 4 дүгээр бүлгийн Е хүснэгтэд “...ТНСД техникийн туслалцааны төлбөрийг Буцалтгүй тусламжийн эх үүсвэр болон Нийслэлийн засаг даргын тамгын газар /НЗДТГ/ санхүүжүүлэхээр”, 5 зүйлийн 64-д “НЗДТГ нь төсөлтэй холбоотой татварын асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцна.
-МУ-ын Сангийн яам, Азийн хөгжлийн банк. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон ХХК-ийн 2022 оны 02 дугаар сард байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичгийн 38-д" "... ТНСД техникийн туслалцааны төлбөрт ногдох НӨАТ-ыг НЗДТГ хариуцах”-аар тус тус заасан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нь дараах албан бичгээр нотлогдсон тул 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр татварын улсын байцаагчийн дугаартай нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №42 тогтоолд:
Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2 дахь хэсгийг баримтлан татварын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.
Иймд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4.2.Хариуцагч Татварын улсын байцаагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тухайн компанитай хийсэн гэрээн дээр тодорхой заагдаагүй байгаа юм. Гэрээний хувьд хийгдэх ажлууд болон олон улс хэрхэн оролцох талаархыг шалгалтын явцад бид ойлгоод байгаа. Үндсэн шалгалт нь *******К ХХК-д хийгдэж байсан болохоор суутгагчийн үүргийг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч компанийн хувьд аж ахуй нэгжийн албан татварын 20 хувийг төлсөн. Суутгагчийн үүргээ биелүүл гэхээр суутгагчийн үүрэг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт байгаа гэж гэрээ бариад байгаа.
Нэхэмжлэгч компаниас шилжүүлсэн үйлчилгээний төлбөрт оршин суугч этгээд болох улс руу шилжүүлсэн мөнгөнд алданги тооцсон. Татварын ерөнхий хуулийн 84.1-д дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно гэж заасны дагуу тооцсон. Алдангийг Засгийн газрын тогтоосон хэмжээгээр бодож хүснэгтээр хоногуудыг нь гаргаад хавсаргаж өгсөн. Алданги, торгуулийн хувьд алдаагүй гэж үзэж байна” гэв.
4.3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч буюу татвар төлөгч *******К ХХК-д холбогдсон дүгнэлтийн дагуу татварын улсын байцаагчаас хяналт шалгалт хийсэн. Монгол улсад оршин суугч бус этгээд болох улсын ******* ХХК-иас зөвлөх үйлчилгээнд авсан 954,446,400.00 төгрөгийн орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан. Сангийн сайдын 2023 оны А/30 дугаар тушаал батлагдсан. Энэ хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, ажил, үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорилгоор зохицуулах журам гэж байгаа. Үүний 1.1-д нь буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр импортолсон нь дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан. Үүнийг тодотгож хэлэхэд дотоодын зах зээлээс худалдан авсан бол гэж байгаа. Гэтэл энэ зөвлөх үйлчилгээ нь гадагшаа гарсан учраас татварын улсын байцаагчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.5-д заасан оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, мөн хуулийн 16.1.2-т энэ 7.2.5-д заасан 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө гэсэн заалтыг зөрчсөн буюу мөнгөн шилжүүлэхдээ суутган авч төсөвт төлөөгүй байна гэж нөхөн ногдуулалтын акт тавьсан.
Үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаж байж энэ төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагуудын хүсэлтийг үндэслээд Сангийн яаманд бид тухайн жилийн төсөвт тодотгол оруулж татварын асуудлыг шийдвэрлэдэг гэж гэрч хэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын зөвлөх үйлчилгээний орлогын мөнгийг гадагш шилжүүлэхдээ татвараа хэрхэн авч суутган шилжүүлэх талаар хүсэлтийг огт өгөөгүй байсан. Нөхөн ногдуулалтын акт буюу татварын хяналт шалгалт хийгдэх явцад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Татварын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудад хэрхэн татвараа шийдэх вэ гэсэн албан бичиг хүргүүлэн хариу авсан. Эдгээр нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Олон улсын гэрээний тухай хууль байгаа. Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Засгийн газар баталсан олон улсын гэрээ тухайн олон улсын гэрээг баталсан тогтоолын өмнө Засгийн газрын тогтоолын нийтлэг журмын дагуу нийтэлнэ гэж заасан. Мөн хуулийн 30.6-д Монгол Улсын олон улсын гэрээг Хууль тогтоомжийн тухай хуулийн 44.2-т заасан хууль тогтоомжийн санд оруулж, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулна гэж заасан. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын тогтоолыг хэрхэн нийтлэх талаар тусгаж өгсөн.
Нэхэмжлэгч олон улсын гэрээнд заасан татвараас чөлөөлөгдөх байсан журмыг Татварын газар хэрэгжүүлээгүй гэдэг асуудлыг яриад байгаа. Гэтэл энэ Олон улсын гэрээ нь эрх зүйн мэдээллийн санд байршаагүй байсан. Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ гэж зааж өгсөн. Иймд олон улсын гэрээ гэдэг талаас нь биш Татварын хууль тогтоомжийг *******К ХХК хэрэгжүүлээгүй байна гэдэг талаас нь дүгнэж акт тогтоосон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үүнийг төлөх ёстой гэдэг зүйлийг нэхэмжлэгч яриад байгаа. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирсэн гэрчийн тайлбарласнаар гэрээгээр энэ асуудал зохицуулагдсан. Татварын хэлтэс бол нэхэмжлэгч аж ахуй нэгж дээр татварын хяналт шалгалт хийсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг нь нэхэмжлэгч компанид байгаа. Үүнтэй адил аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр тайлагнаад шилжүүлэхдээ суутган төлөх үүрийг хүлээсэн. Харин нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгаж төлөөгүй тул үүн дээр нь нөхөн ногдуулалтын акт гаргасан. Гэрээгээр яриад байгаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар биш татвар төлөгч *******К ХХК нь энэ асуудлаа гэрээний дагуу хүсэлтээ өгч шийдвэрлүүлж, гэрээний зохицуулалтаар шийдээд татварт гаргаж шилжүүлсэн оршин суугчдад үзүүлсэн үйлчилгээний татварыг татварын албанд төлөх ёстой байсан гэдэг дээр нөхөн ногдуулалтын акт гаргасан.
Сангийн яамнаас нэхэмжлэгчид хүргүүлсэн бичгийг харахаар Олон улсын гэрээ болоод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.14 дэх заалтад хамаарахгүй. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой дотоодын зах зээлээс худалдаж авсан тооцооны 5.65 тэрбум төгрөгийг чөлөөлж өгсөн. Гэрчийн мэдүүлэг дээр ч гэсэн бид энэ асуудлыг мэдээгүй, мэдсэн бол үүнийг зохицуулж өгөх байсан, танайхаас хүсэлт ирээгүй тул мэдээгүй, мэдсэн бол шийдэж өгөх боломжтой. Одоо хүсэлтээ өгвөл шийдвэрлээд өгье гэдэг тайлбар өгөөд байна шүү дээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.14 дэх заалтыг тайлбарлах эрх байхгүй. Манай зүгээс хуулиа яаж хэрэглэсэн гэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.5 буюу зөвлөх үйлчилгээг суутгаж төлөх үүрэгтэй гэсэн хэлбэрээр акт тавьсан.
Хэлэлцээр соёрхон батлагдаад явсан. Дотор нь маш олон гэрээ байгаа. Засгийн газрын тогтоолоор батлагдсан гэрээн дээр танайх Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэмэгдсэн өртгийн албан татварыг хариуцна. Манайх аж ахуйн нэгжийн албан татварыг хариуцна гэх жишээний заалтыг хэрэглэнэ гэдэг байдлаар анх танайх Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газартай гэрээ хийхдээ татварын асуудлыг олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэдэг байдлаар гэрээ хийсэн байсан бол өөр асуудал үүсэх байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт татварын хяналт шалгалт ороогүй, нэхэмжлэгч компани дээр татварын хяналт шалгалт орсон. Үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байгууллага нь танай компани. Зөвлөх үйлчилгээг танайх авсан. Суутгах үүрэг нь танай дээр байгаа. Бид татвар төлөгч аж ахуйн нэгж дээр хяналт шалгалт хийж байснаа дундуур нь төрийн байгууллагыг оруулаад акт тавьж болохгүй.
Аж ахуйн нэгж дээр элэгдэл тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 82.1.1-ийг барьсан. Төлбөр, нөхөн татвар, торгууль тооцоогүй байгаа нь элэгдэл дээр нь давхар тооцоод өгсөн байсан. Элэгдэл тооцоод хасагдах зардалдаа оруулсан байсан. Аж ахуй нэгжийн албан татвар дээр Татварын ерөнхий хуулийн 82.1.1-ийг барьсан нь зөв. Актын төгсгөл хэсэгт байгаа зөрчил гарсны нэг нь элэгдэлтэй холбогдолтой. Алдагдалтай тайлантай байсан болохоор бууруулж өгсөн. 15 сая төгрөгөөр танай алдагдлыг бууруулаад, оршин суугчийн бус нэмэгдсэн өртгийн албан татвар дээр Татварын ерөнхий хуулийн 84.1 хамаарч байгаа.
******* ХХК болон нэхэмжлэгч компанийн хооронд гэрээ байгаа. Танай компани аж ахуй нэгжийн орлогын албан татвараа суутгаад төлсөн. Түрүүн зөвлөх үйлчилгээ авдаг гэсэн байдлаар тайлбар хэлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон холбогдох бусад хуулиудыг хэрэглэж нөхөн ногдуулалтын акт тавьсан. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын арга зүйн газар болон холбогдох бусад нэгжүүд хуулийн хэрэгжилтийг хангах газар байгаа юм. Сангийн яам болон нэхэмжлэгч компанийн манайд ирүүлж байсан албан бичгүүдийг харах юм бол татвараас чөлөөлөгдөнө гэсэн үг, өгүүлбэр огт байхгүй. Тиймээс хууль тогтоомжид заасны дагуу нөхөн ногдуулалтын акт гарсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс дараах үндэслэлээр *******К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар *******К ХХК-ийн 2021-2022 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 969,722,629.83 төгрөгийн зөрчилд 95,444,640 төгрөгийн нөхөн татвар, 38,177,856 төгрөгийн торгууль, 18,863,678.65 төгрөгийн алданги, нийт 152,486,174.65 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
2.Нэхэмжлэгч *******К ХХК дараах үндэслэлээр маргасан.
2.1.Холбогдох акт нь Монгол Улсын Олон улсын гэрээнд өөрөөр заасан тохиолдолд Олон улсын гэрээний заалтыг баримтална гэдгийг Татварын ерөнхий хуульд тодорхой заасан байхад холбогдох заалтуудыг баримтлаагүй.
2.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох татвараас чөлөөлнө гэдгийг тодорхой заасан байхад тус заалтыг баримтлаагүй.
2.3.Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээсэн тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан.
3.Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сангийн магадлан итгэмжлэгдсэн хэрэгжүүлэгч болох Азийн хөгжлийн банк хоорондын /-МОН/ Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэлийн төслийн зээлийн хэлэлцээр G хэсэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь ... Төслийг хэрэгжүүлнэ; гэж заажээ. /хх 136-137/
4.*******К ХХК нь 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 150,054,794.51 төгрөгийн тусгай хувь хэмжээгээр татвар ногдох орлоготой, 687,260.00 төгрөгийн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлоготой, нийт 150,742,054.51 төгрөгийн орлоготой, 529,480,817.85 төгрөгийн хасагдах зардалтай, санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлангаар зохицуулан бүртгэж 353,714,125.98 төгрөгийн алдагдалтай, тусгай хувь хэмжээгээр 15,005,4479.45 төгрөгийн албан татвар төсөвт төлөхөөр,
4.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд борлуулалтын орлогогүй, 95,848 410.79 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний худалдан авалттай 9,584,841.08 төгрөгийн буцаан авахаар тус тус тайлагнажээ.
4.2.Мөн суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татварын тайлангаар 2022 онд оршин суугч бус этгээдэд олгосон 954,446,400.00 төгрөгийн орлогод 20 хувиар 190,889,280.00 төгрөгийн татвар төлөхөөр тайлан ирүүлж, нийт 190,889,280.00 төгрөгийн албан татварын төсөвт төлсөн нь Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна.
5. Сангийн сайдын 2023 оны А/30 дугаар тушаалаар батлагдсан “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, ажил, үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д "буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр импортолсон дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө” гэж,
6. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл “Албан татвараас чөлөөлөх”, 13 дугаар зүйлийн 13.1.3-т “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;”-г чөлөөлөхөөр тус заасан байна.
7. Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаар тушаалаар Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад ХХК-ийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй /-МОН/ “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэлийн төсөл”-ийн 5,652,147,537.08 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. /1хх 97-98/
8.Дээрх Сангийн сайдын 2021 оны 72 дугаар тушаалд Монгол улсад үзүүлсэн зөвлөх үйлчилгээний төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөхөөр тусгаагүй бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна:”, 20.2.4-т “энэ хуулийн 18.6.6, 18.6.8, 18.13-т заасан орлогод 20 хувиар;” тооцохоор заасан.
9.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй /-МОН/ "Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл"-ийн Олон Улсын гэрээн болон тус гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд “Тогтвортой ногоон санхүүжилтийн дэмжлэг ТНСД/ техникийн туслалцааны төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сангийн магадлан итгэмжлэгдсэн хэрэгжүүлэгч байгууллага болох Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан дугаартай Буцалтгүй тусламжийн гэрээнд буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төслийн гэрээнүүдэд дараах байдлаар тусгагдсан байна.
9.1.Төслийн удирдлагын гарын авлагын 4 дүгээр бүлгийн Е хүснэгтэд ТНСД техникийн туслалцааны төлбөрийг Буцалтгүй тусламжийн эх үүсвэр болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар санхүүжүүлэхээр". 5 зүйлийн 64-д – Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь төсөлтэй холбоотой татварын асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцна.”,
9.2.Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сангийн магадлан итгэмжлэгдсэн хэрэгжүүлэгч байгууллага болох Азийн хөгжлийн банк хоорондын // дугаар ээлийн хэлэлцээрийн Зургадугаар зүйл: Татвараас чөлөөлөх. Заалт 6.0.1. Татвараас чөлөөлөх. Зээлдэгч нь дараах нөхцөлийг хангана:
а/ Зээлийн үндсэн төлбөр, үйлчилгээний шимтгэл болон бусад төлбөр (үүнд Үүрэг хүлээсний төлбөр багтана)-ийг өөрийн улсаас ногдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлж, ямар нэгэн суутгалгүй төлнө;
b/ Энэхүү Зээлийн хэлэлцээр болон Төслийн гэрээг үйлдэх, хүргэх болон бүрдүүлэхэд хамааралтай өөрийн улсаас ногдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлөхөөр заажээ. /1хх-150/
9.3.Монгол Улсын Сангийн яам, Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон ХХК-ийн 2022 оны 02 дугаар сард байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 38-д “Монгол Улсын Хөгжлийн банк-ХОМК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээ нь 1,934,347.15 ам.долларын /НӨАТ ороогүй/ тааз үнийн дүнтэй байхаар баталсан. ТУГА-д ТНС-ийн гэрээний нийт үнийн дүнгийн 9.1 хувийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт хэлбэрээр хариуцахаар заасан. Иймд, ТНС-ийн гэрээний дүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариуцах НӨАТ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг тусгаж нэмэлт өөрчлөлт оруулах мөн цаашид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариуцах НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг гэрээний төлбөрийн нэхэмжлэхэд тодорхой тусгах шаардлагатай” /1хх-191/ гэж тус тус тусгасан нь холбогдох гэрээ, эрх бүхий байгууллагын албан бичгүүдээр нотлогдож байна.
10. *******Х ХХК нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны “татвар суутгагч”-д тооцогдох тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл “Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ”, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 11 дүгээр зүйл “Албан татвар ногдуулах хувь”, 11.1-д “Энэ хуулийн 7.1.1. 7.1.2-т заасан бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна", 16 дугаар зүйлийн 16.1-д "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана", 16.1.2-т "оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө" гэсэн зохицуулалтыг үндэслэн холбогдох татварыг суутган авч төлөх үүрэгтэй.
11.Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйл 73.2.1-т “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор;”, 82 дугаар зүйл “Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага” 82.1.1-т төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар;” гэж заасан маргаан бүхий Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
12. ХХК-ийн “Монгол Улсын Олон улсын гэрээнд өөрөөр заасан тохиолдолд Олон улсын гэрээний заалтыг баримтална гэдгийг Татварын ерөнхий хуульд тодорхой заасан байхад холбогдох заалтуудыг баримтлаагүй. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох татвараас чөлөөлнө гэдгийг тодорхой заасан байхад мөн тус заалтыг баримтлаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.
13. Иймээс *******К ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******К ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН