Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Т.Дөшинчулуун

улсын яллагч Д.Ширэндэв,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баталов Н Владиморавич, түүний орчуулагч Д.Гарьд,

шүүгдэгч В Спиряков Александрович, түүний өмгөөлөгч Ш.Алтанзул нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В Спиряков Александровичид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705014270071 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч В Спиряков Александрович нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн  орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранцэгц” ХХК-ийн хөөсний үйлдвэрийн хашаан дотор байрлах хойд эцэг Баталов Алексей Александровичийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч В Спиряков Александрович шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2017 оны 11 дүгээр сарын 1-нд хөдөөнөөс Улаанбаатарт ирж эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Тэгээд эмнэлгээс гараад  дөрөв хоног боолт хийлгэх гээд ээжийндээ байсан юм. Тэгтэл ээжийнд 20-ны өдөр манай дүү найз охиныхоо хамт ирсэн. Дүүгийн найз охиноос 5000 төгрөг зээлж аваад ээж, хойд аав, бид гурав ганц шил архи хувааж уусан. Тэр архийг ууж дуусаагүй байхад Захаров аавыг дуудаад, дараа нь ээжийг дуудсан. Тэгээд эхлээд аав, дараа нь ээж гэрээс гараад явсан. Тэгээд би дүүдээ ах нь унтсан хүн шиг байя тэгэхгүй бол аав архи уухаараа агсам тавиад байдаг юм чинь гэж хэлээд аав ээж хоёрыг ирэхэд худлаа унтаж байгаа юм шиг байсан.  Тэгтэл манай дүү ээжийг “ өмд чинь яагаад норчихсон юм бэ” гэхэд ээж “гадаа шавхай дээр уначихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд нь дүү ээжийг “та битий худлаа яриад бай, өдийд юу гэж гадаа шавхай байдаг юм бэ, та өмдөндөө шээсэн байна, шээс үнэртэж байна” гэж хэлэхээр нь миний уур хүрээд босоод ээжийг “ та ийм арчаагүй ш дээ” гэхэд аав намайг элдвээр хэлж над руу дайрсан. Би нэг мэдэхэд аавыг хутгалсан байсан.  Одоо болтол гайхаад л байна гэв.  

 

Хохирогч Баталов Н Владиморавич шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр манай хүү Васили над руу залгаад төрсөн дүү чинь эмнэлэгт хүнд гэмтэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ороход Лина хүүхдүүдтэйгээ байсан. Тухайн үед дүүгийнхээ хэвтэж байсан өрөөнд ороход хүнд байдалтай бие нь муу байсан. Эмч нартай нь уулзахад мэс засалд орсон биеийн байдал хүнд байна гэж хэлсэн. Миний дүү 2 дахь удаа хагалгаад орсон. Би тухайн үед маш хүнд байдалтай байсан. Оршуулгын зардлыг манай хүү талийгаачийн хүү хоёр бүгдийг зохицуулсан. Нэхэмжлэх зүйлгүй. Хуулийн дагуу л шийдүүлэх саналтай байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Баталов Н Владиморавич мөрдөн байцаалтанд: Би монгол хэл мэднэ. Монголоор чөлөөтэй ярьж чадна. Талийгаач Баталов Алексей Александрович нь миний төрсөн дүү байгаа юм. Баталов Роман Алексей нь талийгаачийн төрсөн хүү нь байгаа юм. Одоо Баталов Роман Алексей Бүгд Найрамдах Хятад Ард улсад ажиллаж амьдардаг. Монгол Улсад хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Бараг ирэх шаардлагагүй болсон байх. Тийм учраас талийгаачийн төрсөн эгчийн хувьд би уг хэрэгт хохирогчоор оролцох болсон юм.

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө миний хүү Василий утсаар яриад дүү Алексей чинь эмнэлэгт хэвтчихсэн байна. Бие нь тааруу байна гэж хэлсэн тэгэхээр нь би Цэргийн төв эмнэлэг дээр очсон. Тухайн эмнэлэгт очиход Алексейн эхнэр Елена нь 2 хүүхдийнхээ хамт байсан. Еленагаас юу болсон талаар асуухад миний том хүү  В Алексейг хутгалсан гэж хэлсэн. Яагаад юунаас болсон  талаар асуухад бид нар архи ууцгаасан хоорондоо маргалдсанаас болоод В намайг цохисон. Тэгэхэд Алексей намайг өмөөрөөд Втай маргалдсан. Тэгээд бас түлхсэн ч гэх шиг цохисон ч гэх шиг юм ярьсан. Тэгээд дараа нь дахиад хутга аваад хутгалсан гэж хэлж байсан. Намайг очих үед шөнө дунд хагалгаанд орчихсон байсан. Тухайн үедээ миний дүү Алексей хагалгааны шокноосоо гарч байхад нь Алексейгээс юу болсон гэж асуухад юу ч хэлж чадахгүй бие өвдөөд байна гэж ганц удаа л хэлсэн. Дахиж ухаан ороогүй. Тухайн өдөртөө дүүгээ сахиж байгаад утсаар ярих гээд доошоо буучихаад буцаад ирэхэд манай дүү Алексей нь нөмөрч байсан хөнжлөө жийгээд газар зах хэсгээрээ унагачихсан дэрнээсээ толгой нь бага зэрэг хазайчихсан байж байхаар нь би сувилагч нарт хандаж та нар яагаад энэ хүнийг харж хандахгүй байгаа юм гэж загнасан. Ингээд цус тогтохгүй байна гэсэн шалтгаанаар дахин хагалгаанд орсон боловч эмчилгээгээ дийлээгүй учраас нас барсан. Хохиролын баримт эмчилгээний зардал мөнгө төгрөгийг нэхэмжлээд ч В болон Елена гаргаж өгч чадахгүй учраас нэхэмжлэх шаардлага байхгүй. Хохирол төлбөрийн баримт байхгүй, хэрэгт хавсаргуулахгүй. Уг хэрэгт буруутай этгээдэд хуулийн дагуу бүрэн дүүрэн хариуцлага оногдуулахыг хүсч байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт алга байна.  /1хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Спиряков Григорий Александрович мөрдөн байцаалтанд: Өчигдөр буюу 2017 оны 11 сарын 20-ны өдөр би гэртээ 20 цагийн үед ирсэн. Тэгээд би гэртээ ирэхэд ээж мантуун бууз хийчихсэн ээж, аав, ах бид хэд хамт байсан бөгөөд ямар нэг хэрүүл маргаан болоогүй бүгд л эрүүл байсан. Тэгсэн хоолоо идэж дуусаад байж байтал ээж, аав, ах гурав ганц юм уумаар байна гэсэн ба тухайн үед манайд хамт байсан манай найз охин Хулангаас ээж мөнгө гуйхад 5000 төгрөг өгсөн тэгээд тэр мөнгөөрөө нэг дэлгүүрээс 0,75 литрийн архи авсан. Тэгээд аав, ээж, ах 3 хувааж уусан тэгээд архи нь бараг дуусаад 200 орчим гр архи үлдээд байж байтал манай урд талын манаач хийдэг Захар гэдэг залуу ээжийн утас руу залгаад цаанаас нь ороод ир гэж хэлж байгаа нь сонсогдсон. Тэгээд ээж, аав 2 хоёулаа тэднийх рүү орох гээд гарсан тэгээд ах бид 2 үлдээд кино үзээд байж байтал 1 цаг орчмын дараа ээж аав 2 их согтуу орж ирсэн тэгээд ээж тухайн үед өмдөндөө шээчихсэн байсан ба ах тэрийг нь хараад арчаагүй өмдөндөө шээдэг битгий архи уу гээд байхад гэж хэлсэн чинь ээж өөдөөс нь үг хэлээд тэгээд тэр 3 хэрэлдсэн тэгсэн аав босч ирээд ахтай барилцаж аваад байхаар нь би босоод тэр хоёрыг салгаад буюу аавыг эхлээд тэврээд зогссон тухайн үед аав ах руу чи юу юм гэж оросоор харааж загнасан тэгээд дахиж дайрсан тэгсэн гэнэт ах хутга барьчихсан аавын гэдэс рүү хутгалсан ба аав гэдсээ бариад намайг хатгачихлаа гэж оросоор хэлсэн тэгээд ээж аавын гэдсийг нь бариад эмнэлэг цагдаа дууд гэсэн. Ширээн дээр байсан шар иштэй үзүүртэй хутгаар дүрсэн байсан эхлээд тэр хоёр барилцаж авахад ах ямар нэг хутга бариагүй байсан ба би тэр 2-ыг салгасан тэгээд дахиад аав ах руу дайрахад нь ах өөдөөс нь хутгалсан. /1хх-ийн 45/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Хулан мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр В ах Григорий бид хоёрыг архи аваад өг гэж гуйсан. Тэгээд бид хоёр 0.5 литрийн монгол стандарт нэртэй архи авч өгсөн. Тэр архийг В ах,  Елена эгч, Алексей ах хоёр архиа ууж байтал Захаров ах дахиж залгаад Елена эгчийг дуудсан. Үлдсэн жоохон архийг нь В ах ганцаараа уучихаад унтаад өгсөн. Елена эгч, Алексей ах хоёр 19-20 цагийн орчимд гэрээс гарч яваад 20-21 цагийн орчимд буцаад гэртээ орж ирсэн. Елена эгчийн өмд нь норчихсон байсан чинь Григорий /Гришаа/ ээжийгээ загнаад архи уугаад арчаагүйгээр нь дуудсан чинь В ах сэрээд босч ирээд арчаагүй пизда авгай архи ууж чадахгүй гээд загнаад байсан. Тэгсэн чинь Елена эгч өөдөөс нь оросоор юм ярьсан чинь өөдөөс нь В ах оросоор юм ярьж байгаад босож ирээд Елена эгчийг цохиод авсан юм. Гэтэл Алексей ах дундуур нь ороод В ахтай маргалдаад хоорондоо бие биенийгээ түлхээд В ах Алексей ахын зүүн нүд рүү нь цохисон чинь нүд нь хавдчихсан юм. Тэгээд Григорий аавыгаа бариад В ах болохоор наадахыгаа тавьчих одоо зүгээр болчихсон гэж хэлсэн. Тэгэхэд Григорий аавыгаа тавьсан чинь В ахтай оросоор хэрэлдээд байсан. Алексей ах орон дээр суучихсан байсан ба В ах газар сууж байгаад босож очоод Елена эгчийг Алексей ахын урдаас холдуулаад баруун гартаа барьж байсан хутгаараа гэдэс рүү нь хутгалчихсан. /1хх-ийн 60/ гэсэн мэдүүлэг,

Гэрч БГДЦХ-2 НХЖХТ-н эргүүлийн офицер Б.Дарханбаатар мөрдөн байцаалтанд: Дуудлагаар 11 сарын 21-ний шөнө 2 цаг 10 минутанд очсон байгаа. Очиход ТЭЦ 4-н зүүн хойд талд хашаагүй нэг гэр байсан. Тэгээд бид хоёрыг тухайн гэрээс хүн гарч ирж бид нарыг тосож авсан ба гэрт нь ороход Баталов А.А гэх нэртэй хүн хутгалуулсан байдалтай орон дээр хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад дуугарч чадахгүй ёолоод ярьж чадахгүй байсан. Тэгээд би тэр хутгалуулсан хүний эхнэр гэх Еленагаас нь юу болсон  талаар асуухад эхлээд урд айлд бид нар архи ууж байгаад тэндээс ирэхдээ хутгалуулчихсан ирсэн гэж хэлсэн. Яг хаана, хэнд хутгалуулсан талаар хэлэхгүй байхаар нь Чулуунсүх бид хоёр тэр айл руу очиж айлаас нь согтуу Захар гэх хүнийг дагуулж ирээд энэ хүнийг чи хутгалсан уу гэж асуухад би хутгалаагүй, манай гэрт архи уух нь уусан. Гэхдээ манайд хэрүүл маргаан болоогүй, ууж байгаад гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Еленагаас дахиж асуухад би хутгалчихсан юм согтуу агсам тавиад байсан юм гэж надад хэлсэн. Тэгээд тэр Еленаг машинд суулгах гэхэд хүүхэд нь гээд В гэх нэртэй залуу ээж хутгалаагүй, би хутгалсан намайг хэвтэж байхад согтуу орж ирээд агсам тавиад би чиний эмнэлэгт хэвтэж байсан төлбөрийг төлсөн гээд агсамнаад байсан. Тэгэхээр нь би босож ирээд хутгалсан юм гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг машиндаа суулгаж хутгалсан хутгыг нь хаана байна гэж асуухад нэг охин хаалгаар ороход зүүн талын орны гудсан завсараас хар иштэй, хойд хэсэгтээ цагаан өнгөтэй хутга гаргаж ирсэн. /1хх-ийн 50/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Спиряков Елена Сампилноровна мөрдөн байцаалтад: Миний санаж байгаагаар 00 цаг болох гэж байхад Захаровын гэрээс нөхөр бид хоёр гараад гэртээ орсон. Тухайн үед би нилээн согтчихсон биеэ авч явах чадвар бага зэрэг байсан. Тэгсэн чинь Алексей дундуур орж ирээд намайг өмөөрсөн юм. Тэгсэн чинь л В Алексейг хутгалчихсан гэж надад хэлсэн. Тэр үед нь би Вгийн гар руу харахад хутга барьж байсан ба Алексей ор руу унаад өгсөн. Тэгээд яаралтай түргэн тусламж дуудаад би цамцыг нь сөхөөд хартал цус огт гоожоогүй байсан...тухайн үед би хүүхдээ өмөөрөөд би нөхрийгөө архи ууж байгаад хутгалчихсан юм гэж хэлсэн чинь араас В үгүй ээ би хутгалсан юм гэж хэлээд босоод ирсэн ингээд Вг цагдаа нар аваад явчихсан. Миний хүү В дураараа өссөн. Хүнээр үг хэлүүлдэггүй. Уурлаад шууд урдаас дайрдаг зоддог цохидог юм. Тухайн үед яг л энэ асуудал болсон. Над руу дайрч намайг хэл амаар доромжлоод цохиод авсан тэр үед миний нөхөр Алексей намайг өмөөрч босч ирсэн. Би Вгийн занг мэддэг учраас юм хэлэлгүй дуугүй зогсож байгаад загнуулсан. Тэгэхэд Алексей Втай хальт маргалдаад л хутгалуулсан. /1хх-ийн 66/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Спиряков В Александрович мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр билүү 02-ны өдөр Хэнтэй аймаг Батширээт сумаас хадам аав Б.Сүх-Очирын автомашиныг янзалж байгаад задгай савтай бензинийг өөр рүүгээ татаж асган татаж байсан тамхины цогонд дүрэлзэж асаад би  түлэгдэж Хэнтийгээс ирсэн. Улаанбаатарт ирээд 14 хоног эмчлүүлээд 11 дүгээр сарын 15-ны өдөр эмнэлэгээс гарч өөрийн ээж Елена, хойд эцэг Алексейн гэрт байсан.  Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ ээж аав бид нар өдөржин байсан. Гэрт ямар нэг хэрүүл болоогүй. Ээж Елена дүүгийн найз охин Хулангаас 5000 төгрөг зээлж аваад өөрөөсөө мөнгө нэмж аавыг дэлгүүр рүү явуулж 1 шил 0,75 гр Монгол Стандарт архи тамхитай авахуулсан. Тэгээд ирээд аав ээж хоёр тэр архийг ууж байгаад ёроолд нь 100 гр хүрэхгүй архи үлдээгээд байж байхад Захар утсаар залгаад аавыг дуудсан ба удалгүй аав ээжийг утсаар дуудаж тэр хоёр Захарын гэрт 23 цагийн үед очсон. Явсан хойгуур нь би үлдэгдэл бага зэргийн архийг нь уусан. Тэгээд би дүү Григорий, түүний найз охин Хулан нартай хамт кино үзэж хэвтэж байтал аав ээж хоёрын дуу 01 цаг 40 минутын үед гадна сонсогдохоор нь би Григорийг аав ээж хоёрыг хурдан унтуулаарай би худлаа унтаж байгаа юм шиг байж байя, чи намайг тэр хоёрт унтсан гэж хэлээрэй гээд нүдээ аниад орон дээр хэвтсэн. Тэгтэл аав ээж хоёр орж ирээд газар зассан байсан орон дээр суугаад хувцасаа тайлангаа маргаашийн хийх ажлаа яриад байж байхад манай дүү Григорий ах унтаж байна та хоёр одоо унт гэхэд ээж өмдөө тайлаад байж байхад Григорий өмдийг нь тайлж аваад эвхэж байгаад өмд чинь нойтон байна гэхэд ээж сая гадаа усан дээр уначихсан юм гэх хэлэхэд Григорий гадаа хаана ус байдаг юм наад дотуур өмдөө нэг мөсөн солиод унт гээд хэлсэн би хажуу орон дээр хэвтэж байгаад ээждээ хандаж архи уучихаараа ийм арчаагүй байдаг байхгүй юу гэж хэлсэн чинь ээж, аав хоёр над руу дайраад эхэлсэн.  Григорий бас аав, ээжид архи уучихаараа дандаа үглэж хоорондоо хэрэлдэж хүн амьтантай хэрэлдэж байх юм гээд хэлсэн. Би тухайн үед ээжийн 94180026 дугаарын утаснаас хөрш Захар руу утсаар ярьж үхсэндээ бие биенээ уруу татаж архи ууцгаагаад байдаг юм эд нарт архи өгсөнөөрөө эд нарыгаа аваад гэртээ авч хоно гэрт ирээд хэрүүл хийгээд байх юм гээд Захарын эхнэрт хэлсэн. Тэгсэн чинь аав надад манай найз намайг урьсан юм. Чи яахаараа тэд  нар руу утсаар ярьдаг юм гээд хэлтэл ээж хажуугаас нь энэ гэрийн эзэн чи юм уу бид нар юмуу гэж хэлснээс болоод хэрүүл үүсээд аав босож ирээд над руу ойртоод цохих гээд байхаар нь би аавыг нүүр рүү нь 1 удаа цохьсон. Тэгээд Григорий аавыг дарж газар зассан орон дээр хэвтүүлээд дарчихсан. Би өөрийнхөө орон дээр сууж байгаад ээж хажуу талаас үглээд аав Григорийг намайг тавьчих  одоо би босоод хэрүүл хийхгүй гээд хэлж багаад Григорий та босчихоод хэрүүл хийхгүй шүү гэж хэлээд аавыг босгосон. Аавыг босох үед би босчихсон ширээний хажууд цай уух гээд зогсож байтал аав босч ирээд над руу чи муу зайл эмнэлэгт байхад  чинь хэн чиний төлөө явсан юм хүний хайр даахгүй гээд ойртож ирээд цохих гээд байгаа юм шиг санагдахаар нь би ширээн дээр ил байсан хар иштэй урт үзүүртэй хутгыг аваад аавыг айлгах бодолтой доороосоо хутгаа чигээр нь гэдэс орчим руу нь чичсэн. Тэгтэл аав хэт ойртсон байсан учир хутга аавын хэвлийн зүүн хэсэгт дүрсэн гаднаас нь харахад уг нь шарх нь зүсэгдсэн юм шиг харагдаж байсан. Аав тэр үед шууд арагш газарт хажуу талаараа эвхэрээд унасан...тухайн үед цагдаад ээж хэн ч хутгалаагүй гаднаас ийм байдалтай орж ирсэн гэж цагдаад хэлж байгаад цагдаа хэн хутгалсан юм гээд асуугаад байхаар нь би гадаа гарч байтал араас ээж гарч ирэхэд 1 цагдаа нь Захарыг бариад ирчихсэн алаг тэргэн дотор суулгачихсан байсан. Тэгээд л цагдаад би өөрөө үнэнгээ хэлье гэж хэлээд цагдаад хандаж гэрт орьё гээд гэр рүү ороод би хутгалчихсан юм гэж хэлсэн. ...бид эрүүл үедээ аав хүү хоёр шиг л байдаг би ч аав ч жоохон архи уучихаараа хоорондоо таарамж муутай зодолдож нүдэлддэг байсан.  /1хх-ийн 184/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2309 дугаартай дүгнэлтэд: Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн хөндийн нэвтэрч нарийн гэдэс, чацархай, дэлүү, зүүн бөөрний өөхөн эслэг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /мэс заслын явцад 2800мл, хяналтын гуурсаар 1000 мл шинжилгээний явцад 150 мл/ хэвлийн хөндийг нээж нарийн гэдэс, чацархай, хэвлийн өмнөд хана, дэлүүний шархыг оёх, цусан хурааг авах хэвлийн хөндийд гуурс тавих мэс засал /2017.11.21/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хэвлийн хөндийн нэвтэрч нарийн гэдэс, чацархай, дэлүү, зүүн  бөөрний өөхөн эслэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл, өөхжил, уушигны хатгаа өвчтэй байх ба эдгээр нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь эмчлэгдэж байсан тул согтууруулах, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Талийгаач нь 2 дугаар бүлгийн   цустай байна. /1хх-ийн 84/ гэжээ.

Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн байцаалтанд: Талийгаач нь эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч шархнуудад оёдол тавигдсан байна. Богино хугацаанд их хэмжээний цус алдсанаас цус алдалтын дараах шокоор нас барсан байна. Цэргийн төв эмнэлэгт хийгдсэн мэс ажилбар нь зохих журмын дагуу хийгдсэн байсан. Талийгаач нь цэргийн төв эмнэлэгт 30 цаг эмчлэгдсэн байна. Эмчилгээ хийгдсэн ч цус алдалтын шоконд орсон хүн богиноо хугацаанд эмчилгээ авч сэргэх боломж нь алдсан цусны хэмжээ хугацаанаас хамаардаг.  Цус алдалтын шоконд орсон хүнд цус сэлбэлт хийж алдаж байгаа цусыг тогтоосон ч хэр хугацаанд хэдий хэмжээний цус алдсанаас эмчилгээний үр дүн хамаарна. Талийгаач нь мэс заслын явцад 2800 мл хяналтын гуурсаар 1000 мл шинжилгээний явцад 150 мл буюу нийт ойролцоогоор 3.950 мл цусыг богино хугацаанд алдсан нь нас барах шалтгаан болсон байна. /1хх-ийн 91/ гэсэн мэдүүлэг,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1084 дугаартай дүгнэлт:   Спиряков В Алескандрович нь сэтгэцийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн өвчингүй байсан байна. сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Спиряков В Алескандрович нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /1хх-ийн 125-126/ гэжээ.

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотойгоор: паспортын хуулбар /1хх-ийн 206/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 207/ Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 442 дугаартай тогтоолын хуулбар /1хх-ийн 210/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 213/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 287 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай захирамжийн хуулбар /1хх-ийн 216/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 220/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 226/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч В Спиряков Александрович 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 02 цагийн  орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранцэгц” ХХК-ийн хөөсний үйлдвэрийн хашаан дотор байрлах хойд эцэг Баталов Алексей Александровичийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хэвлийн тус газарт хутгалж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Баталов Н Владиморавичийн “...Еленагаас юу болсон талаар асуухад миний том хүү  В Алексейг хутгалсан гэж хэлсэн...” /1хх-ийн 42/, гэрч Спиряков Григорий Александровичийн ”... гэнэт ах хутга барьчихсан аавын гэдэс рүү хутгалсан ба аав гэдсээ бариад намайг хатгачихлаа гэж оросоор хэлсэн...” /1хх-ийн 45/, гэрч Б.Дарханбаатарын “...Еленаг машинд суулгах гэхэд хүүхэд нь гээд В гэх нэртэй залуу ээж хутгалаагүй, би хутгалсан намайг хэвтэж байхад согтуу орж ирээд агсам тавиад би чиний эмнэлэгт хэвтэж байсан төлбөрийг төлсөн гээд агсамнаад байсан. Тэгхээр нь би босож ирээд хутгалсан юм гэж хэлсэн...” /1хх-ийн 50/, гэрч Э.Хулангийн “...В ах газар сууж байгаад босож очоод Елена эгчийг Алексей ахын урдаас холдуулаад баруун гартаа барьж байсан хутгаараа гэдэс рүү нь хутгалчихсан...” /1хх-ийн 60/, гэрч Спиряков Елена Сампилноровнагийн”... би Вгийн гар руу харахад хутга барьж байсан ба Алексей ор руу унаад өгсөн...Тэгэхэд Алексей Втай  маргалдаад л хутгалуулсан...”/1хх-ийн 66/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2309 дугаартай дүгнэлт /1хх-ийн 84/, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /1хх-ийн 91/, хэргийн газрын үзлэг хийсэн  тэмдэглэл /1хх-ийн 11/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 12-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-14-16/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 20/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 22/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 23-25/,   хэргийн газрын схем зураг /1хх-ийн 16/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-19, 37-40/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 41 / хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 35/, талийгаачийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 131-162/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.  

 

Иймд шүүгдэгч В Спиряков Александровичийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүхийн гэм буруугийн хуралдааны явцад

Улсын яллагчаас “шүүгдэгч В Спиряков Александровичийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт,

иргэдийн төлөөлөгчөөс “В Спиряков Александровичийг гэм буруутай” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч В Спиряков Александровичийн өмгөөлөгч Ш.Алтанзулаас “гэм буруу дээр маргахгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргалаа.

 

Шүүгдэгч В Спиряков Александровичийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилах боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “...тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч В Спиряков Александровичид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг нь харгалзаж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирол хор уршгийн тухайд

Хэрэгт хохиролтой холбогдох баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Баталов Н Владиморавичаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч В Спиряков Александровичийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.