| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03796/И |
| Дугаар | 197/ШШ2025/02757 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/02757
2025 03 19 197/ШШ2025/02757
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.996.766,84 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02-р сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Богд лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ч.Оюунсүрэн нь Богд лизинг ХХК-тай 2022 оны 09-р сарын 12-ны өдөр 43031449 дугаартай, Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2.424.903 төгрөгийг сарын 3.0% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан ба уг зээлийн гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй байна.
Иймд Ч.Оюунсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.258.308,81 төгрөг, үндсэн хүү 1.582.566,92 төгрөг, алданги 145.891,11 төгрөг, нийт 3.986.766,84 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Ч.Оюунсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй 3.996.766 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 667.000 төгрөг, 2025 оны 5 сард 667.000 төгрөг, 2025 оны 6 сард 667.000 төгрөг, 2025 оны 7 сард 667.000 төгрөг, 2025 оны 8 сард 667.000 төгрөг, 2025 оны 9 сард 667.000,84 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь хариуцагч Ч.Оюунсүрэнд холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.996.766,84 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Оюунсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 3.996.766,84 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 667.000 төгрөг, 2025 оны 5 сард 667.000 төгрөг, 2025 оны 6 сард 667.000 төгрөг, 2025 оны 7 сард 667.000 төгрөг, 2025 оны 8 сард 667.000 төгрөг, 2025 оны 9 сард 667.000,84 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.996.766,84 төгрөгийг хариуцагч Ч.Оюунсүрэн 6 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 667.000 төгрөг, 2025 оны 5 сард 667.000 төгрөг, 2025 оны 6 сард 667.000 төгрөг, 2025 оны 7 сард 667.000 төгрөг, 2025 оны 8 сард 667.000 төгрөг, 2025 оны 9 сард 667.000,84 төгрөг тус тус төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 78.899 төгрөгийн тал хувь болох 39.449,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 39.449,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Богд лизинг ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ч.Оюунсүрэн нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД