Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/02758

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 19 197/ШШ2025/02758

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн биелэлт шаардан 964.115,51 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 19-ний өдрийн 197/ШЗ2025/06401 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Богд лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Б.Болд-Ундармаа нь Богд лизинг ХХК-тай 2022 оны 04-р сарын 06-ны өдөр 43029486 дугаартай, Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, Самсунг А52 загварын гар утас худалдан авахаар хэрэглээний зориулалтаар 999.900 төгрөгийг сарын 2.8% хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан ба уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлэх үүрэг хүлээсэн ч хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, гэрээний үүргийн зөрчил үүсгэсэн.

Иймд Б.Болд-Ундармаагаас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 563.598,34 төгрөг, үндсэн хүү 329.851,82 төгрөг, алданги 60.665,35 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт төлбөр 964.115,51 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Б.Болд-Ундармаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй 964.115,51 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 160.000 төгрөг, 2025 оны 5 сард 160.000 төгрөг, 2025 оны 6 сард 160.000 төгрөг, 2025 оны 7 сард 160.000 төгрөг, 2025 оны 8 сард 164.000 төгрөг, 2025 оны 9 сард 164.116 төгрөг тус тус төлж, бүрэн барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь хариуцагч Б.Болд-Ундармаад холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 964.115,51 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Болд-Ундармаа нь нэхэмжлэлийн шаардлага 964.115,51 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 160.000 төгрөг, 2025 оны 5 сард 160.000 төгрөг, 2025 оны 6 сард 160.000 төгрөг, 2025 оны 7 сард 160.000 төгрөг, 2025 оны 8 сард 164.000 төгрөг, 2025 оны 9 сард 164.116 төгрөгөөр, хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 964.115,51 төгрөгийг хариуцагч Б.Болд-Ундармаа нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 сард 160.000 төгрөг, 2025 оны 5 сард 160.000 төгрөг, 2025 оны 6 сард 160.000 төгрөг, 2025 оны 7 сард 160.000 төгрөг, 2025 оны 8 сард 164.000 төгрөг, 2025 оны 9 сард 164.116 төгрөг тус тус төлөх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар илэрхийлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 27.689 төгрөгийн тал хувь болох 13.844,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Болд-Ундармаагаас улсын тэмдэгтийн хураамжид 13.844,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Богд лизинг ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Болд-Ундармаа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД