| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/04407/И |
| Дугаар | 197/ШШ2025/02882 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02882
2025 03 21 197/ШШ2025/02882
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.800.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: С.Цэрэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Д.Өлзийбаяр нь 2021 оны 06 сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, өөрийн хүү Ө.Тэмүүлэн-н Хаан банкны 5619108611 тоот дансаар хүлээн авсан.
Мөн Өлзийбаяр нь өмнөх ажил төрлөө бүтээхэд нэмэлт зардал гараад байна, мөнгийг нь өндөр ашигтай буцаан төлнө гэж хэлээд 2021 оны 07 сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 08 сард 3 удаагийн хүсэлтээр 1.800.000 төгрөгийг дансаар, 2021 оны 09 сарын 14-ний өдөр 400.000 төгрөгийг дансаар, нийт 4.200.000 төгрөгийг нэмж зээлж авсан. Нийт авсан мөнгөний дүн нь 14.200.000 төгрөг болж байгаа.
2021 оны 7 сарын 25-ны өдөр хүү Ө.Тэмүүлэн-н дансаар Д.Өлзийбаяр гэх гүйлгээний утгатай 1.200.000 төгрөгийг буцаан төлсөн ба үүнээс хойш тогтоосон хугацаандаа авсан мөнгөө өгөхгүй өгөлгүй, элдэв арга саам хийж хойшлуулсаар өдийг хүрсэн. Ингээд Д.Өлзийбаяр нь өөрийн данснаас 2023.04.21-ний өдөр 100.000 төгрөг, 2023.05.13-ны өдөр 100.000 төгрөг, 2023.06.25-ны өдөр 200.000 төгрөг, 2023.09.16-ны өдөр 200.000 төгрөг, 2023.11.13-ны өдөр 200.000 төгрөг, 2024.06.20-ны өдөр 400.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг тус тус төлж, 14.200.000 төгрөгөөс 2.400.000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 11.800.000 төгрөгийг Д.Өлзийбаяраас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч: Д.Өлзийбаяр нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:
С.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй 11.800.000 төгрөгийг 2025 оны 03 сард 1.800.000 төгрөг, 2025 оны 04 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 05 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 06 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 07 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 08 сард 2.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийг мөн төлж төлж барагдуулна. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цэрэндорж нь хариуцагч Д.Өлзийбаярт холбогдуулан 11.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Өлзийбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 11.800.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сард 1.800.000 төгрөг, 2025 оны 04 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 05 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 06 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 07 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 08 сард 2.000.000 төгрөг тус тус төлөх графикийн дагуу бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн ба хариуцагчийн төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч /нэхэмжлэгч/ талууд маргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Цэрэндоржийн нэхэмжлэлийн шаардлага 11.800.000 төгрөгийг хариуцагч Д.Өлзийбаяр нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сард 1.800.000 төгрөг, 2025 оны 04 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 05 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 06 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 07 сард 2.000.000 төгрөг, 2025 оны 08 сард 2.000.000 төгрөг тус тус төлөх графикийн дагуу бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 205.300 төгрөгийн тал хувь болох 102.650 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Өлзийбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 102.650 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Цэрэндоржид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Өлзийбаяр нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД