| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/04366/И |
| Дугаар | 197/ШШ2025/02885 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02885
2025 03 21 197/ШШ2025/02885
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгэлд 3.026.790,10 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 25-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Хэрэглээний лизинг ХХК-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
..Зээлдэгч М.Чинзориг нь 2022 оны 10 сарын 05-ны өдөр Хэрэглээний лизинг ХХК-тай Ш-БЗГ/2022-67084 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.020.000 төгрөгийг, сарын 2.79% хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
Гэвч зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 716 хоног хугацаа хэтрүүлэн, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн зөрчил үүсгэсэн. 2023 оны 3 сараас гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн байна.
Иймд М.Чинзоригтой байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4, заалт, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн үндсэн зээлийн төлбөрт 1.763.868,40 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1.136.769,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126.152,52 төгрөг, нийт 3.026.790,10 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч: М.Чинзориг нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:
Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй 3.026.790,10 төгрөгийг 2025 оны 04 сараас эхлэн сар бүр 600.000 төгрөг төлөхөөр хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч М.Чинзоригт холбогдуулан түүнтэй байгуулсан барьцаат зээлийн үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 3.026.790,10 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Чинзоригт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 3.026.790,10 төгрөгийг 2025 оны 04 сараас эхлэн сар бүр 600.000 төгрөгөөр төлөлт хийж бүрэн барагдуулна гэсэн тайлбар гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.026.790,10 төгрөгийг хариуцагч М.Чинзориг 2025 оны 4 сараас эхлэн сар бүр 600.000 төгрөгөөр төлөлт хийж, бүрэн барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 63.379 төгрөгийн тал хувь болох 31.689,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Чинзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 31.689,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Чинзориг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД