Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2025/00222

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: ****************-н байранд үйл ажиллагаа явуулдаг, ************ ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *****************-д холбогдох,

гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... ******************* ХХК нь хариуцагч Говь-Алтай аймгийн *********************** /ЗБН/-тай хэлцэл хийсний үндсэн дээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10,125,700 төгрөгийн үнэ бүхий манай компанийн үйлдвэрлэдэг эм бараа, бүтээгдэхүүнийг авч үнийг төлөхөөр тохиролцсон билээ.

Манай компани нь хүлээсэн үүргээ биелүүлж хугацаандаа, эрхийн болоод биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч хариуцагч хуулийн этгээд нь өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу аливаа шалтаг шалтгаанаар хойшлуулах, бага хэмжээгээр цувуулан шилжүүлэх байдлаар өнөөдрийг хүрсэн ч мөн л төлбөрөө бүрэн дуусгаагүй байна.

Тодруулбал Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан-аас хариуцагчийн төлбөр төлөлтийн задаргаа харагдах ба өнөөдрийн байдлаар үндсэн төлбөрийн 1,500,000 (нэг сая, таван зуун мянга) төгрөгийн өр төлбөртэй байна.

Түүнчлэн дээрх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа төлбөрөө төлж барагдуулах тухай, тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулбал алдангиас чөлөөлөх тухай мэдэгдэж байсан боловч төлөөгүй тул ийнхүү шүүхийн журмаар хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 -д заасны дагуу нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Говь-Алтай аймгийн ***************-н тайлбарын агуулга ...Тус өрхийн эрүүл мэндийн төв нь ************* ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бараа материалын өртгийн үлдэгдэл тооцоо болох 1,500,000 төгрөгөөс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 900,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 600,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт орсон даруй төлж барагдуулах болно ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Говь-Алтай аймгийн ********************** нь нэхэмжлэгч **************** ХХК-н гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул **************** ХХК-ийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн ********************-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,350(дөчин мянга гурван зуун тавь) төгрөгөөс 20,175(хорин мянга нэг зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 20,175(хорин мянга нэг зуун далан тав) төгрөгийг, хариуцагчаас 20,175(хорин мянга нэг зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтанд нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн ********************** нь нэхэмжлэгч *************** ХХК-н гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,350(дөчин мянга гурван зуун тавь) төгрөгөөс 20,175(хорин мянга нэг зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 20,175(хорин мянга нэг зуун далан тав) төгрөгийг, хариуцагчаас 20,175(хорин мянга нэг зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА