Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/02887

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 21 197/ШШ2025/02887

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******, /РД:50555873/, Жимобайл ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан гар төхөөрөмжийн үнэ болон үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний төлбөрт 2.086.988 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Жимобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... О.Хишигжаргал нь Жимобайл ХХК-тай 2023 оны 12 сарын 25-ны өдөр ББГ-2023/0966 дугаартай, Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А14 загварын гар утсыг 10 сарын хугацаатай, сар бүр 94.000 төгрөг төлөх нөхцөлтэй, 98030356 дугаарыг сарын 22.000 төгрөгийн багцтайгаар, мөн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ББГ-2023/0967 гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулж, Самсунг А24 загварын гар утсыг 10 сарын хугацаатай сар бүр 127.000 төгрөг төлөх нөхцөлтэй, 83033325 дугаарыг сарын 22.000 төгрөгийн багцтайгаар тус тус худалдан авч, ашиглаж эхэлсэн.

Хишигжаргал нь 2024 оны 3 сарын 28-ны өдрөөс дээрх гэрээний үүргээ зөрчин, сар бүр хийх төлбөрийг төлөхгүй, өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээнд заасны дагуу О.Хишигжаргалаас үндсэн төлбөрийн 1.399.707 төгрөг, алданги 687.290 төгрөг, нийт 2.086.988 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: О.Хишигжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Жимобайл ХХК-ийн нэхэмжилсэн 2.086.988 төгрөгийг 6 сарын дотор буюу 2025 оны 03 сарын 20-ноос эхлэн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн дотор сар бүр 347.832 төгрөгөөр төлөлт хийж, бүрэн барагдуулна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч О.Хишигжаргалд холбогдуулан Зээлээр худалдан авсан гар төхөөрөмжийн үнэ болон үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний төлбөрт 2.086.988 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Хишигжаргал нь Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 2.086.988 төгрөгийг 6 сарын дотор буюу 2025 оны 03 сарын 20-ноос эхлэн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн дотор сар бүр 347.832 төгрөгөөр төлөлт хийж бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.086.988 төгрөгийг хариуцагч О.Хишигжаргал нь хүлээн зөвшөөрч, 6 сарын дотор буюу 2025 оны 03 сарын 20-ноос эхлэн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн дотор сар бүр 347.832 төгрөгөөр төлөлт хийж бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 48.341,96 төгрөгийн тал хувь болох 24.170,9 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Хишигжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 24.170,9 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч О.Хишигжаргал нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД