| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/03995/И |
| Дугаар | 191/ШШ2025/03634 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, хэсэг гудамж, тоотод оршин суух, Дүгэр овогт ын ******* /рд:/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,, ,, тоотод оршин суух, Боржигон Боролзой овогт гийн ******* /рд:/,
Хариуцагч: ,,,, тоотод оршин байрлах бүртгэлтэй, Ди Энд Ти групп ХХК /рд:/-иудад холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,, тоотод оршин суух, Өнөр овогт ийн /рд:/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,, тоотод оршин суух, Давга сүндэл овогт гийн /рд:/
Хамтран ажиллах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслүүдийн үнэ 132,000,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Д.*******, гуравдагч этгээд Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., гуравдагч этгээд Ч. /цахимаар/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.******* миний бие 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ди энд Ти групп ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, мөн гүйцэтгэх захирал Д.*******той Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Ди энд Ти групп ХХК нь ХХК-ийн хэрэгжүүлж байсан Улаанбаатар хот, ,ны нутаг дэвсгэрт орших, Хаус болон орон сууцны цогцолбор хотхоны төслийг өөрийн хөрөнгөөр гүйцээн барьж, улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг цогц төслийг хэрэгжүүлэх, Г.******* миний эмчилгээний зардалд 450,000,000 төгрөгийг хүлээлгэх өгөх зэрэг үүргүүдийг тус тус хүлээсэн. Ингээд Г.******* би дээрх гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Ди энд Ти групп ХХК-ийн захирал Д.*******т дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг хамтран ажиллах гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-р тус тус шилжүүлэн өгсөн байдаг. Үүнд:
Land cruiser 80 маркийн автомашин 1 ширхэг /үнэ 35,000,000 төгрөг/, Nissan patrol Y61 маркийн автомашин 1 ширхэг /50,000,000 төгрөг, Mercedes benz маркийн автомашин 1 ширхэг /үнэ 22,000,000 төгрөг/, пургон УАЗ маркийн автомашин 1 ширхэг /үнэ 25,000,000 төгөрг/, *******,*******, тоотод байрлах 245 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /үнэ 450,000,000 төгрөг/, *******,*******,******* тоотод байрлах 247 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /үнэ 450,000,000 төгрөг/, нийтдээ 1,032,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн. Үүнд хөдлөх хөрөнгө буюу автомашины үнэлгээ 132,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө буюу 2 байшингийн үнэлгээ 900,000,000 төгөрг болж байна. Үл хөдлөх хөрөнгө буюу 1 байшингийн үнэлгээг 450,000,000 төгрөг болох нь бидний хооронд байгуулах Хамтран ажиллах гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр харагдана. Харин хөдлөх хөрөнгү
үд болох автомашины үнэлгээг зах зээлийн ханшаас хамаагүй багаар тооцож үнэлсэн бөгөөд үүнийг харьцуулах үүднээс цахим сайт unegui.mn зах зээлийн ханшийг харьцуулан хавсаргасан болно.
Гэтэл Ди энд Ти групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* нь дээр дурдсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ХХК-ийн хэрэгжүүлж байсан Хаус болон орон сууцны цогцолбор хотхоны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь битгий хэл төсөлд дурдсан ажлуудаас ганцыг нь ч хийж гүйцэтгэлгүйгээр Г.******* намайг цаг хугацаа, сэтгэл санаа, хөрөнгө мөнгөөр минь хохироосоор байна. Түүнчлэн бидний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1 дүгээр зүйлд гэрээний Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг А талд нөхөн төлөх бөгөөд өөрсдийн үлй ажиллагаанаас учирсан хохирлоо /100%/ хариуцана гэж зааснаар Ди энд Ти групп ХХК нь Г.******* надад учирсан хохирлыг бүрэн хариуцах учиртай.
Иймд Г.******* миний 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ди энд Ти групп ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г цуцалж, тус хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн Land cruiser 80, Nissan patrol Y61, Mercedes benz, пургон УАЗ маркийн дөрвөн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, *******,*******, тоотод байрлах 245 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /үнэ 450,000,000 төгрөг/, *******,*******,******* тоотод байрлах 247 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус Г.******* миний нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Ди энд Ти групп ХХК болон иргэн Д.******* нарт даалгаж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан, буцаан гаргуулахаар шаардаж буй хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч бусдад шилжүүлсэн болох нь тодорхой болсон. Нэгэнт буцаан шилжүүлэн авах боломжгүй болсон тохиолдолд хөрөнгийн үнийг шаардаж, хохирлоо гаргуулахаас өөр аргагүйд хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллаа гэрээ-г цуцалж өгнө үү, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллаа гэрээ-ний дагуу шилжүүлсэн Land cruiser 80 маркийн автомашины үнэ 35,000,000 төгрөг, Nissan patrol Y61 маркийн автомашины үнэ 50,000,000 төгрөг, Mercedes benz маркийн автомашины үнэ 22,000,000 төгрөг, пургон УАЗ маркийн автомашины үнэ 25,000,000 төгрөг нийтдээ 132,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ******* хар усан тохой /13130/ гудамж, тоотод байрлах 245 м.кв талбай бүхий ул хөдлөх эд хөрөнгө, *******, /13130/гудамж,******* тоотод байрлах 247м.кв талбай бухий үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж өөрчилж байна гэв.
2. Хариуцагч бөгөөд хариуцагч Ди энд Ти групп ХХК-ийн захирал Д.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.******* би иргэн Д.Отгонхорлоогийн зуучилсанаар иргэн Г.*******тай 2019 оны6 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшдэг Ди Энд Ти Групп ХХК-иар Хамтран ажиллах гэрээ-г *******д байдаг одоогоор Алтай Таван Богд Хайрхан ХХК-ийн эзэмшилд байдаг нэгж талбарын дугаар бүхий 35077 м2 газар дээр хэсэгт бүрэн баригдсан 13 ширхэг хаус, дутуу баригдсан 8 хаус, нураасан 6 хаус, мөн газрын баруун хэсэгт нураасан 5 хаусыг засаж сайжруулах, хэлбэр хийцийг өөрчлөн шинээр барих гэх мэт заалтууд оруулан хийсэн. Г.******* нь тэр үед бие нь муу гээд хүнээр түшүүлээд ирж уулзаад ярихдаа дээрх төслийг хэрэгжүүлэхэд туслаач, гэрээнд заасны дагуу ямар ч хөндлөнгийн маргаантай асуудал байхгүй хөрөнгө оруулалт оруулахад бүрэн боломжтой гэж ярьж намайг итгүүлж уг гэрээг хийлгэсэн. Ингээд би хөрөнгө оруулагч хайж урьд нь хамтран ажиллаж байсан нөхдүүдэд энэхүү төслөө танилцуулж яваад боломжийн хөрөнгө оруулагч олж, урьдчилан уулзаж, ерөнхий зүйлүүдээ тохирч, Г.*******д мэдэгдэхэд тэрээр өөрөө уулзая гэдэг хүсэлт тавьсан тул уулзалт зохион байгуулсан боловч Г.*******ы хөрөнгө оруулалтын мөнгийг заавал надаар дамжуулж гаргана гэсэн саналыг тэд энэ хүн маш их хэмжээний өр төлбөртэй, Алтай Таван Богд Хайрхан ХХКомпани болон уг компанийн эзэмшилд байдаг нэгж талбарын дугаар бүхий 35077 м2 газар, хаусууд энэ хүний эзэмшил, өмчлөлд огт байдаггүй тул хамтран ажиллахаасаа татгалзлаа гэсэн.
Хөрөнгө оруулагч нар татгалзсан тул би хамтран ажиллах гэрээний дагуу судалж үзэхэд Г.******* нь Алтай Таван Богд Хайрхан ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байгаад З., Ж. нарт 100 хувь шилжүүлээд тун удалгүй хувьцаа эзэмшигч З.с Г.*******ы хүү гэх Б.од, хувьцаа эзэмшигч Ж.гаас Г.******* өөрөө тус тус итгэмжлэл авч 2017 оны4 дүгээр сарын 11-ний өдрийн № тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ мөн өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-гээр Алтай Таван Богд Хайрхан ХХК-ийн хувьцаа эзэмшигч З.гийн эзэмшлийн 4000 ширхэг хувьцаа, хувьцаа эзэмшигч Ж.гийн эзэмшлийн 4000 ширхэг хувьцаа нийт 8000 ширхэг хувьцааны 8,000,000 төгрөг мөн үүнээс гадна 40-50 сая төгрөгийг бэлнээр авч 100 хувь, компанийн эзэмшлийн 35077 м2 газар, орон сууцны төсөл, ашиглалтанд орсон 12 барилга, гүйцэтгэл нь дуусаагүй 50-90 хувийн гүйцэтгэлтэй 21 барилга, үйл ажиллагааны зардал 4,740,000,000 төгрөгийн өрийн хамт шилжүүлэн 10,000,000,000 төгрөг авахаар гэрээ байгуулж иргэн Ч.д шилжүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсны болгосон байсан.
Би дээрх асуудлыг удаа дараа анхааруулж гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэх газрын эзэмших гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг шаардахад гэрээний үүргээ огт биелүүлээгүй буюу бүх үл хөдлөх хөрөнгүүд нь зарагдсан, давхардсан гэрчилгээ гарсан гээд бүгд маргаантай шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэсэн. Ийнхүү Г.******* нь дээр дурьдсан одоо ч хүчин төгөлдөр байгаа 2017 оны4 дүгээр сарын 11-ний өдрийн № тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 6.5, 6.7- дэх заатт, мөн өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 8.3-дах заалтуудыг зөрчин өөрөө Алтай Таван Богд Хайрхан ХХК-ийн хувьцааг 100 хувь, компанийн эзэмшлийн 35077 м2 газар, орон сууцны төсөл, ашиглалтанд орсон 12 барилга, гүйцэтгэл нь дуусаагүй 50-90 хувийн гүйцэтгэлтэй 21 барилга, үйл ажиллагааны зардал 4,740,000,000 төгрөгийн өрийн хамт шилжүүлж 10,000,000,000 төгрөг авахаар гэрээ байгуулж иргэн Ч.д шилжүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсны болгосоноо мэдсээр байж намайг төөрөгдүүлж 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ди Энд Ти Групп ХХК-тай Хамтран ажиллах гэрээ"-г байгуулж өөрийн төлөх ёстой өр төлбөр болох одоо НШШГГазарын шийдвэр гүйцэтгэгч а/д Б.Мөнхцэнд дээр нэгтгэгдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа 2014-2018 оны хооронд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу ХААН банкинд төлөх 113,225,876 төгрөг, 5,781,115 төгрөг, Капитрон банкинд төлөх 780,000,000 төгрөг, Ивээл хас ХХК-нд төлөх 17,583,042 төгрөг, иргэн А.Амаржаргалд төлөх 276,768,975 төгрөг, иргэн Ч.Оюунцэцэгт төлөх 500,000,000 төгрөг, иргэн Д.Нацагт төлөх 171,575,050 төгрөг, иргэн Х.Батбаасанд төлөх 199,058,876 төгрөг, иргэн Ц.Ариунбаярт төлөх 169,061,099 төгрөг нийт 1,453,193,557 төгрөгийн төлбөрөө төлүүлэхээр төлөвлөж байсан нь тодорхой байгаа бөгөөд бидний хооронд хийсэн Хамтран ажиллах гэрээ ч хүчин төгөлдөр бус гэдэг нь тодорхой байна. Иймд 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ди Энд Ти Групп ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г цуцлах нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрч байна.
Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн гэх Land cruiser 80, Nissan patrol Y61, Mercedes benz, пургон УАЗ маркийн дөрвөн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.******* миний нэр дээр буцаан шилжүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Би дээр нэр дурьдсан авто машинуудыг Г.*******аас 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний дагуу шилжүүлж аваагүй бөгөөд Сайн авто ломбардад барьцаанд байхад нь 2019 оны 7 дугаар сарын2-ны өдөр өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206009733 дугаарт бүртгэлтэй , Наран ийн өргөн чөлөө гудамж, 17 тоот орон сууцыг ХХБ-нд барьцаалан 50,000,000 төгрөг авч Land cruiser 80, Nissan patrol Y61, Mercedes benz маркийн автомашинуудыг барьцаанаас чөлөөлж, 2019 оны 7 дугаар сарын5-ны өдөр Тавнан овогт Таажаагийн гэдэг хүнээс Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр Land cruiser 80, Nissan patrol Y61, Mercedes benz авсан.
Land cruiser 80 автомашиныг 23,000,000 төгрөгт тооцон барилгын зураг хийлгэх гэрээний төлбөрт өгсөн /гэрээг хавсаргав/. Nissan patrol Y61 автомашиныг Сайн ломбардад 7,000,000 төгрөгийн барцаанд тооцон тавьж *******,н орон сууцнуудын хамгаалалтын албаны зардал болон бусад зардалд тухайн үед нь зарцуулсан. Пургон УАЗ автомашин нь маш их хуучирсан байсан тул хямдхан зарсан. Mercedes benz авто машиныг Г.*******ы хүү гэх Б. нь авсан. Иймд Г.*******ы дээрх автомашинуудыг шилжүүлж авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
******* хар усан тохой /13130/ гудамж,*******, **************,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус миний нэр дээр шилжүүлж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
*******, хар усан тохой/13130/гудамж, тоотод байрлах 245 м.квталбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны2 дугаар сарын5-ны өдөр Альянсфинанс групп ББСБ-д барьцаалсан байхад нь би 2019 оны 12 дугаар сарын9-ний өдөр Худалдах, Худалдан авах гэрээгээр авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх ******* хар усан тохой /13130/ гудамж, тоотод байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.******* нь хөрөнгө оруулахаар гэрээ хийж тохиролцсон иргэн О.Сумъяасүрэнгээс 30,000 ам.долларыг мөн л надад мэдэгдэлгүйгээр бэлнээр авч түүнийхээ барьцаанд аваарай гэж хэлсэн байсан тул би иргэн О.Сумъяасүрэнд өгсөн.
**************,113-9 тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь одоо иргэн Д.д 350,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч Г.******* мөн л бидний дундуур орж иргэн Д.д миний өмч гэж худлаа хэлж 140,000,000 төгрөгт тооцоон Land rover Discovery sport загварын 2017 онд үйлдвэрлэгдсэн авто машиныг мөн бэлэн мөнгө авсан нь маргаан дагуулсаар байгаа бөгөөд дээрх 2 орон сууцыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын хяналтын байцаагчийн 2020 оны 3362 тоот шалгалтын дүгнэлтээр давхардуулж бүртгэсэн нь тогтоогдсон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн Газарт 2020 оны 6 дугаар сарын 26-ны 8/6154 дугаар албан бичгээр шалгуулахаар шилжүүлж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байна.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын тухайд 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ди Энд Ти Групп ХХКомпанитай байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь анхнаасаа дүр эсгэсэн, намайг хууран мэхлэж, залилаж хийсэн ба бүх хавсаралтууд нь хүртэл хуурамч гэрээ байна. Учир нь надтай уг гэрээг байгуулахаас өмнө Г.******* нь *******н /13130/ гудамжинд байрлах 35077 м2 газар, орон сууцны төсөл, ашиглалтад орсон 12 барилга, гүйцэтгэл нь дуусаагүй 50-90 хувийн гүйцэтгэлтэй 21 барилга зэргийг Алтай таван богд ХХКомпанийн хамт иргэн Ч. гэгчид 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тоот Худалдах, худалдан авах, Хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байсан. Үүнийг би 2020 оны 6 сард мэдэж өөрт нь хэлсэн боловч тэрээр Ч. намайг хууран мэхэлсэн одоо шалгагдаж байгаа би компаниа авна санаа зовох зүйл байхгүй, гэрээнийхээ дагуу хийх юмаа хийгээд явж байхад болно гэсэн. Би өнөөдрийг хүртэл итгэж өөрөөсөө 400 орчим сая төгрөг гаргаж зарцуулсан байна. Ч. гуравдагч этгээдээр оролцож байгаа тул Г.*******тай холбоотой асудлынхаа талаар тодорхой ярих байх.
Миний орон сууцыг ХХБ-ны зээлийн барьцаанд тавиулан 50,000,000 төгрөг авахуулж Сайн авто ломбардад зээлийн барьцаанд байсан Land cruiser 80 маркийн авто машин /Т. гэдэг хүний эзэмшилд байсан/, Nissan patrol Y61 маркийн автомашин /Т. гэдэг хүний эзэмшилд байсан/, Mercedes benz авто машин /Г.*******ы хүү Мөнх-Одын эзэмшилд байсан/, Пургон УАЗ машин /Т. гэдэг хүний эзэмшилд байсан/ 4 ширхэг автомашиныг нийтдээ 37,000,000 төгрөгөөр Сайн авто ломбарднаас надаар чөлөөлүүлсэн. Би мөнгийг нь төлж чөлөөлж өгсөн машинуудыг дахиад яагаад 132,000,000 төгрөг төлөх ёстой вэ. Mercedes benz авто машиныг Г.******* өөрийнхөө хүүхэд гэх гэгчид энэ төслийн бүх асуудлыг мэдэж байгаа чамд туслана гээд манай хүүд унуулчих гэсэн тул би тэр хүүд нь өгсөн дараа нь Г.******* нөгөө машинаа аваач гэж надад хэлэхээр нь би хүүгээс нь машинаа авъя гэхэд машиныг зарсан ааваасаа авах цалингийхаа өрөнд авлаа 8,000,000 төгрөгөөр зарсан гэсэн. Энэ машин нь Г.*******ы хүү Б.Мөнх-Одын нэр дээр байсан би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй болно. Land cruiser 80 маркийн авто машиныгд шинээр 76 айлын орон сууц барих зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан Хотол Орд ХХК-тай хийсэн гэрээний үнийн дүн 70,000,000 төгрөгөөр тохиролцож Хотол Орд ХХК-нд 23,000,000 төгрөгтэй тэнцэх бартер солилцоонд тооцон шилжүүлсэн. Хотол Орд ХХК-ийн зүгээс дээрх байгуулсан гэрээний дагуу хийх тооцоолол, зураг төсөлөө гаргасан боловч гэрээний 4-р зүйлийн 4.1-д заасан захиалагчийн үүрэг биелэгдээгүй тул одоо болтол шийдвэрлэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл төсөл боловсруулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл бүхий батлагдсан зургийн даалгавар, газар олголтын схем, инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл /дулаан, цэвэр ус, бохир ус, цахилгаан, телефон, радио ... гэх мэт/ газрын дэвсгэр зураг, геологи хайгуулын ажлын дүгнэлт, технологийн бүдүүвч зураг, тоног төхөөрөмжийн тодорхойлолтын бичиг зэрэг бичиг баримтуудыг гаргаж өгөх гэсэн боловч тухайн газарыг эзэмшиж байгаа Алтай таван богд ХХКомпани нь иргэн Ч. гэгчид шилжсэн, газар нь ХААН банкны барьцаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдсан байгаа тул гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалтай байна. Nissan patrol Y61 маркийн автомашиныг Г.*******ыг Хятад улсад явж эмчлүүлэх зардлыг олох зорилгоор зарж борлуулах гэсэн боловч зориулалт өөрчилсөн зарагдах боломжгүй байсан тул өмнө нь барьцаалж байсан Сайн авто ломбардад гуйж байгаад 7,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь Г.*******ы өгсөн Хаан банкны 5029860297 дугаарын данс эзэмшигч Дашням Төгсбилэг гэгчид 2020 оны1 дүгээр сарын 13-нд 2,400,000 төгрөг, 2020 оны1 дүгээр сарын 17-нд 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Уг машин нь ломбарднаас чөлөөлөх үед Тажаагийн гэгч хүний нэр дээр байсан ба Г.*******тай ямар ч холбоогүй юм. Одоо уг машин хаана хэн эзэмшдэг тухай огт мэдэхгүй болно. Пургон УАЗ маркын автомашиныг Сайн авто ломбарднаас төлбөрийг нь төлж чөлөөлж аваад тухайн үед асахгүй байсан тул тэнд нь орхисон би бодохдоо уг машины эзэмшигч Т. гэгч нь авсан байх гэж боддог.
*******н /13130/ гудамж*******, *******н /13130/ гудамж******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь Сэндэнжавын гэдэг хүний өмчлөлд байсан ба Г.******* С.ын итгэмжлэлээр миний нэр дээр шилжүүлсэн. Итгэмжлэлд дурьдсанаар Г.*******д ...бусдад худалдах, түрээслүүлэх, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах үйлдэл хийх бүрэн эрхийг итгэмжлэн олгож байна гэжээ. Тэгэхээр яагаад Г.******* гэдэг хүний өмч болох, надаас эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. тоотод байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.******* нь өөрөө дээврийг нь нурааж модон материалыг нь зарсан одоо ашиглах боломжгүй болсон.******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Д. 350,000,000 төгрөгөөр худалдан авахаар надтай 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа 200 орчим сая төгрөгийг нь Г.******* авсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийг гэрээний дагуу Д.д шилжүүлэх гэсэн боловч иргэн Ч. Г.******* нарын хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тоот Худалдах, худалдан авах болон Хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу Алтай таван богд" ХХКомпанийг хотхоны тодорхой хэмжээний орон сууцнуудын хамт шилжүүлэн авсан гэх иргэн Ч. нь давхардуулж гэрчилгээ гаргуулж авсан гэсэн асуудал үүсэж одоо болтол иргэн Д. хохирсоор байна. Иймд нэхэмжлэгч Г.*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус гэж үзэж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд болох Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 0 дугаарын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, хувийн хэргийн дугаартай, тоот регистрийн дугаартай, ХХК-ийн улсын бүртгэлээр баталгаажсан, хувьцаа эзэмшигч бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь юм. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний дугаартай, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-гээр хувьцаа эзэмшигч З., Ж. нараас ХХК-ийн эрхийг Ч. нь шилжүүлж авсан, энэ нь улсын бүртгэлээр баталгаажсан байдаг. Гэтэл ХХК-д огт хамааралгүй этгээд болох Г.******* нь тус компанийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч зтгээдийг хэлнэ гэсэн байхад нэхэмжлэгч Г.*******ы ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байна.
Миний эзэмшлийн Алтай таван богд компанийг өөр хүн хэзээ ч манай компанийн үйл ажиллагаанд оролцох, хэн нэгэнтэй гэрээ байгуулах ямар ч эрх хууль эрх зүй байхгүй байх. Г.******* нь нэр бүхий хүмүүст буюу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Отгоны , иргэн н., н. нарт энэ компанийг давхар зарсан байдаг. Одоо ч мөн адил зараад явж байгаа гэсэн мэдээлэл байгаа ч нотолж чадахгүй. Энэ хүн хүний хөрөнгийг, бусдын хөрөнгийг өөрийн хөрөнгө юм шиг зараад яваад байгаа үйлдэл нь байж болохгүй байх. Д.*******, Г.******* нар хоорондоо юу гэж тохиролцож, ямар зүйл өгч авалцсан нь манай компанид ямар ч хамааралгүй учраас манай компанитай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.*******ыг Эрүүгийн журмаар шалгуулмаар байна. Яагаад миний хөрөнгийг бусдад зарах гэрээ байгуулж, бусдын хөрөнгийг өгөөд байна вэ. Г.******* нь зүгээр л бусдыг залилж, тэр компанийг анх үүсгэн байгуулсан гэж хуурч, мэхэлсэн. Миний эцсийн өмчлөл, эзэмшилд байгаа компани дээр үйл ажиллагаа явуулна, барилга байшин бариулна гэж тусдаа гэрээ байгуулсан нь өөрөө бусдыг залилсан гэх нотлох баримт гэж үзэж байгаа тул Д.*******той хамтарч Г.*******ыг цагдаад өгмөөр байна гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
,,,******* тоот, үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 350,000,000 төгрөгийн үнээр Д. нь Д.*******оос үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 140,000,000 төгрөгт Ландроуд сковер спорт маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлнэ, 70,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлнө гэж төлбөрийн нөхцөлийг тохиролцсон. Мөн гэрээний 3.4 дэх хэсэгт Д.*******ийн зүгээс 2021 оны 7 дугаар сарын1-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгнө, засварын ажлыг энд яригдаад байдаг Д.******* болон Г.******* хоёулаа хийж гүйцэтгэнэ гэж заасан. Гэрээний 3.3 дахь хэсэги гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх заалтыг оруулсан. Төлбөрийг төлж дуусахаас өмнө улсын бүртгүүлээд өмчлөх эрхийг нь шилжүүлнэ гэх тохиролцоотойгоор Д. нь Д.******* болон Г.******* нарыг аль алийг нь байж байхад тухайн гэрээг хийсэн байдаг. Энэ хоёр хүн хоёулаа байж байгаад Д.д энэ орон сууцыг худалдсан. Д.гийн зүгээс төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн. Гэтэл тухайн хувийн сууцад засвар хийгээд, хүлээлгэж өгөх 2021 оны 7 дугаар сарын1-ний өдрийн хугацаа дууссан. Орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. Улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн улсын бүртгэлээр хоригтой гэх байдлаар бүртгэл хийгдээгүй. Энэ тохиолдолд Д.гийн зүгээс нэгэнт гэрээгээрээ төлбөр төлөгдөж дуусахаас өмнө өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлнэ гэж заасан учраас төлбөрийг зогсоосон. Үүний дагуу 2021 оны 9 дүгээр сард нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Д.*******т холбогдуулан гаргаад явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.******* гуравдагч этгээдээр өмгөөлөгч нь Г.*******ы өмгөөлөгчөөр оролцоод шүүх хуралдаан нь 2025.05.05-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр н. шүүгч дээр товлогдсон нөхцөл байдалтай байгаа. Д.гийн зүгээс дээрх байдлаар гэрээ хийснээрээ өнөөдрийг хүртэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд яваад байгаа. Тухайлбал Д.*******, Г.******* нар нь энэ байрыг Д.д худалдан борлуулчихаад, худалдан борлуулаад тодорхой хэмжээний төлбөр авсны дараа одоо миний хөрөнгө чиний хөрөнгө гэдэг маргааныг үүсгэж эхэлж байгаа юм. Энэ яг ямар учиртай юм бэ гэдэг асуудал. Гэрээ хийхэд хоёулаа байсан. Гэрчилгээ нь Д.*******ийн нэр дээр байсан. Д.*******той худалдах, худалдан авах гэрээ хийж, Г.******* хажууд нь дэмжээд зогсож байсан. Тэр байтугай би засварын ажлыг нь хийнэ гээд зогсож байсан. Машин шилжүүлээд, төлбөр мөнгө шилжүүлээд явсны дараа гэнэт гарч ирснээ Г.******* нь миний байр гэдэг байдлаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд буюу дараа жилийн нэхэмжлэл гаргаснаар энэ маргаан өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байна. Д. Г.*******ыг залилаад байгаа юм уу. Г.******* Д.******* хоёр нийлээд Д.г залилаад байгаа юм уу гэх асуудал яригдана. Энэ танхимд сууж байгаа зүүмээр оролцож байгаа , Г.*******, Д.*******ийг ч би мэднэ. Г.*******ы яриад байгаа Ди ди энд ти групп компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээнд яригдаад байгаа орон сууцны төсөл гэх төслийг өнөөдөр Г.******* барьж дуусгах хэмжээний хүн биш. Хэрэгт авагдсан баримтаар мань нөхөр 2,2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Энд яригдаад байгаа орон сууцыг бүгдийг нь хүмүүст зараад, үрээд дуусгачихсан. Газар нь ХААН банкны барьцаанд байсан. Одоо газар нь хаашаа явсныг мэдэхгүй. 113-6 тоот орон сууцыг н. гэдэг хүнтэй хувийн сууц захиалан бариулах гэрээ хийж, төлбөр мөнгө авчихаад, тухайн хувийн сууцаа хугацаандаа барьж дуусгаагүй, н. өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад 2016 онд ашиглалтад орж байхад аль хэдийн 2010 онд өөрийнхөө нэр дээр гэрчилгээ аваад, Кредит монгол банк бусын санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан байсан. 3 шатны шүүхийн шийдвэрээр н. өмчлөгчөөр тогтоогдсон. Бүртгүүлье гэдэг хүсэлт гаргаад Улсын бүртгэлд бүртгээгүй. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр дахиад бүртгэхийг даалгуулаад шүүхийн маргаан дууссанаараа н. нь Г.*******тай энэ төслөөс нь 2008 онд гэрээ хийснээс хойш 2024 оны 11 дүгээр сард өмчлөгчийнхөө гэрчилгээг олж авч байгаа юм. Яг энэ байдлаар бусад хүмүүст энэ бүх орон сууцын төслүүдээ зару, худалдчихсан. Ингээд худалдчихсан байж Д.*******той гэрээ хийхдээ ...чи энэ орон сууцны төслүүдийг барьж дуусгаарай гэж яриад яваад байдаг. Энэ бодит боломж байхгүй. Энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр гэрээ юм уу үгүй юм уу гэдэг асуудал яригдана. н.ийн асуудал дээр би хууль зүйн туслалцаа үзүүлээд, одоо хорих ангид ял эдэлж байгаа Ч.тэй би 2 удаа, өмгөөлөгч гэх гэх хүнтэй уулзаж байсан. Иймэрхүү байдлаар Г.******* өөрийгөө Баянзүрх дүүргийн хар усан тохой орон сууцны хотхоны төслийн эзэн гэдэг байдлаар яриад яваад байдаг. Бодит байдал дээр ийм нөхцөл байдал байдаггүй. Үндсэндээ Д.гийн******* тоот гэх асуудал яригдаж байгаа. Би буруу ойлгож магадгүй. компани гэх компанийнхаа 4 үгний үсгээр товчлоод дахиад ХХК гэх 2 тусдаа хуулийн этгээд байгуулчихсан. ХХК гэх хуулийн этгээд дээрээ төлбөр мөнгөний асуудлуудаа шүүхээр шийдүүлдэг. гэдэг компаниар энэ төслийн үйл ажиллагааг явуулдаг нөхцөл байдал ажиглагддаг. Алтай таван богд компанийнхаа хувьцааг Ч.д өгсөн гэдэг асуудал яригддаг. Залилсан болж Ч. нь ялаа эдэлж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл Ч.д Алтай таван богд компанийнхаа хувьцааг шилжүүлсний дараа, Д.гийн байран дээр дахиад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулчихсан нөхцөл байдал харагдсан. Хэн гаргасныг хэлж мэдэхгүй байна. Гэрээ цуцлах асуудлыг гэрээний талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээгээр тохиролцсон нөхцөл журмын дагуу Иргэний хуульд заасан үндэслэлээр өөрсдөө цуцална. Тэрнээс биш ...бид 2 гэрээ байгуулчихлаа, гэрээгээ цуцалж чадахгүй байна, энэ гэрээг шүүх та цуцлаад өгөөч гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлэхгүй. Гэрээ цуцалсан болохыг тогтоолгох гэдэг нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй. Харин шүүхийн бус журмаар буюу талууд Иргэний хууль болоод гэрээнд заасан тохиролцоог үндэслээд шүүхийн өмнөх шатанд хийдэг асуудал болохоос биш шүүхээр шийдүүлэх бие даасан шаардлага биш юм. Гэрээ цуцалсантай холбоотой хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийн асуудал, үр дагаврыг ярьж байгаа. Хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө нь Ди ди эн ти компанитай байгуулсан 1 л гэрээн дээр тусгагдсан. Энэ гэрээн дээр тусгагдсан хөдлөх эд хөрөнгийн үнийг нь гаргуулъя гэж шаардаад, үл хөдлөх хөрөнгөө бодитоор гаргуулъя гэж шаардах боломж байгаа юм уу. Нэг бол хохирол гэж үзэх юм бол үнийг гаргуулах асуудал яригдана. Татгалзлын асуудал яригдах юм бол бодитоор гаргуулах асуудал яригдана. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ...машинуудын үнийг гаргуулчихъя. Гол нь энэ хөрөнгө нь Д. авчихсан байгаа, Д.д өгөхгүйн тулд би Д.*******оос буцааж авна гэх байдлаар шаардлага гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Д.*******ийн тайлбар дээр ч гэсэн дурдагддаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 4 тээврийн хэрэгсэл нь Г.*******ы өмч болохыг нотолсон баримт байхгүй. Тухайн хөрөнгүүдийн өмчлөгч буюу эзэмшигч Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлээрээ эзэмшигч өмчлөгчөөр тодорхойгүй байж, гэрээндээ оруулаад, төлбөр мөнгийг шаардах эрх Г.*******д байхгүй. Энэ хөдлөх хөрөнгийн асуудал хамаагүй. Д.*******т буцааж өгөөч ээ гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үгийн утгыг нь харсан ч, логикийг авч үзсэн ч гэсэн буцаан шаардах эрх маань эхлээд өөрөө өгсөн байх ёстой. Тэгвэл Д.гийн Д.*******оос худалдаж авсан******* тоот гэх үл хөдлөх эд хөрөнгийг Д.******* Д.д өгөөд байгаа юм уу. Г.******* Д.д өгөөд байгаа юм уу. Энэ хөрөнгийн өмчлөгч нь Г.******* өөрөө мөн юм уу гэдэг асуудал яригдана. Өмчлөгч мөн байж эхлээд шаардах эрхийн асуудал яригдах ёстой. Өмчлөгч мөн байж өөрийнхөө өмчлөлийн зүйлийг бусдад шилжүүлж өгсөн байж, үүнийгээ буцааж шаардах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар н. гэдэг хүнээс Д.******* руу худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн болохоос биш Г.******* гэдэг хүнээс Д.******* гэдэг хүн рүү шилжээгүй. 2 дугаар хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд худалдагч Г.******* өөрийнх нь нэрийг бичсэн. Гэрээнд худалдагч Г.******* гэж өөрийнхөө нэрийг бичсэн нь өөрөө өмчлөх эрхтэй болохыг нотолж байгаа баримт биш. 2 дугаар хавтаст хэргийн 5 дахь талд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл байдаг. Тус итгэмжлэлээр н.оос Г.*******д Д.гийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалах, гэрээ байгуулах эрхийг олгосон итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийг үндэслээд Г.******* нь Д.*******той гэрээ хийж төлөөлөгчийн хувиар гэрээ байгуулах ажиллагаанд оролцсон болохоос биш өмчлөгчийн хувиар энэ гэрээг байгуулаагүй. Эндээс юу харагдаж байна гэхээр Г.******* нь энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш. Өмчлөгч биш учраас шаардах эрх түүнд үүсэхгүй. Энэ хөрөнгийг Д.*******т н. өгсөн болохоос биш Г.******* өгөөгүй учраас буцаан шилжүүлэхийг даатгая гэдэг ойлголт байхгүй. Хэрвээ шүүх Д.*******ийн нэр дээр байгаа энэ үл хөдлөх хөрөнгийг Г.*******д буцаагаад олгоё гэх юм бол хөрөнгийг шилжүүлээгүй этгээдэд олгох шийдвэр гаргаснаараа Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлэх нөхцөл байдал, үр дагавар үүснэ гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан хамтран ажиллах гэрээ, хөрөнгө хүлээлцсэн акт, хамтран ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, өр болон шаардах эрх шилжүүлэх гэрээ, өр болон шаардах эрх шилжүүлэх гэрээнд нэмэлт өөрлөлт оруулах тухай гэрээ,
5.2 хариуцагчаас гаргасан худалдах, худалдан авах гэрээнүүд, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа,
5.3 бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны албан бичиг, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, өмгөөлөгчийн албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас,
5.4 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн нотлох баримтууд, дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг, түүний хавсралт, С.оос авсан гэрчийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, түүний хавсралт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ди Энд Ти групп ХХК, Д.******* нарт холбогдуулан Хамтран ажиллах гэрээг цуцалж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 132,000,000 төгрөг гаргуулах, *******, хар усан тохой /13130/ гудамж,*******, *******,*******,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад хамаарах *******,/13130/ гудамж,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Д. нь Д.*******оос худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авсан авсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон.
Мөн Ч. нь талуудын маргааны зүйл болох Алтан таван богд хайрхан ХХК-ийн орон сууцны төсөл, хөрөнгүүдтэй холбоотой шаардлага гаргасан тул эрх, ашигт сөргөөр нөлөөлнө гэж тайлбарлаж тэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон.
Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-тай 2019 оны6 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, *******, хар усан тохой хэсэгт байрлах 35077 м.кв талбай бүхий газарт Алтан таван богд хайрхан ХХК-ийн хэрэгжүүлж буй хаус болон орон сууцны цогцолбор хотхоны барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулагдсанаар миний эмчилгээний зардалд 450,000,000 төгрөгийг өгөх, би Land cruiser 80 маркийн автомашин 1 ширхэг /үнэ 35,000,000 төгрөг/, Nissan patrol Y61 маркийн автомашин 1 ширхэг /50,000,000 төгрөг, Mercedes benz маркийн автомашин 1 ширхэг /үнэ 22,000,000 төгрөг/, пургон УАЗ маркийн автомашин 1 ширхэг /үнэ 25,000,000 төгрөг/, *******,*******, тоотод байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /үнэ 450,000,000 төгрөг/, *******,*******,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /үнэ 450,000,000 төгрөг/, нийт 1,032,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн. Гэтэл хариуцагч нар нь хамтран ажиллах гэрээний дагуу ямар ч ажил гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийн үнэ 132,000,000 төгрөгийг 2 үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулна гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Алтай Таван Богд Хайрхан ХХК-ийн эзэмшилд байдаг нэгж талбарын дугаар бүхий 35077 м2 газар дээр хэсэгт бүрэн баригдсан 13 ширхэг хаус, дутуу баригдсан 8 хаус, нураасан 6 хаус, мөн газрын баруун хэсэгт нураасан 5 хаусыг засаж сайжруулах, хэлбэр хийцийг өөрчлөн шинээр барихад туслаач гэж, уг хөрөнгийг өөрийн хөрөнгө гэж итгүүлж гэрээ байгуулсан. Гэвч дээрх хөрөнгө нь Г.*******ы хөрөнгө биш байсан. Гэрээний дугаа актаар хүлээн авсан тээврийн хэрэгслүүд нь зээлийн барьцаанд байсныг төлбөрийг нь төлж авч, бусдад худалдан барилгын ажилд зарцуулсан. Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг Г.*******ы хүү Б. аваад явсан. Хоёр үл хөдлөх эд хөрөнгө миний өмчлөлд бүртгэлтэй байгаа ба******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.д худалдсан. Гэрээ байгуулах үед дээрх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Г.******* бүртгэлгүй, өөр хүмүүсийн өмчлөлийн хөрөнгө байсан тул тэрээр буцаан шаардах эрхгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу барилгыг засан сайжруулахын тулд би их хэмжээний хөрөнгө зарцуулж хохирсон гэж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч. нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ......Алтай Таван Богд Хайрхан ХХК нь миний 100 хувийн өмчлөлийн компани юм. Манай компанийн хөрөнгийг Г.******* нь бусдад өөрийн хөрөнгө гэж ойлгуулж, намайг болон Д.*******ийг хууран мэхэлсэн. Г.******* хохирсон биш харин ч бид хохирсон. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д. нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед улсын бүртгэлд өмчлөгчөөр Д.******* бүртгэлтэй байсан. Би улсын бүртгэлийг үндэслэн худалдан авсан Г.******* шүүхэд маргаан үүсгэснээс үүдэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байна тус тус тайлбарлаж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1 Зохигчид 2019 оны6 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь өөрийн хөрөнгөөр *******, хар усан тохой хэсэгт байрлах 35077 м.кв талбай бүхий газарт Алтан таван богд хайрхан ХХК-ийн хэрэгжүүлж буй хаус болон орон сууцны цогцолбор хотхоны барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх, Г.*******ы эмчилгээний зардалд 450,000,000 төгрөгийг өгөх, Г.******* нь хаус болон орон сууцны цогцолбор хотхоны төслийг шилжүүлэн өгөх, барилгыг улсын комисст хүлээлгэн өгмөгц шинээр барилгаас 12 ширхэг орон сууцыг биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр шилжүүлэн авах, ******* ХХК нь төсөлд хамаарах бусад үл хөдлөх эд хөрөнгийг борлуулах ажлыг хариуцах, Алтан таван богд хайрхан ХХК-ийн шилжүүлэн авснаар бусад гүйцэтгэх ёстой 2,206,306,035 төгрөгийн үүргийг өөртөө шилжүүлэн авахаар харилцан тохиролцож, 2019 оны6 дугаар сарын 14-ний өдрөөс 3 жил 6 сарын хугацаатай байгуулсан байна. /1-р хх-18-27/
Гэрээний талууд 2020 оны5 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, хамтран ажиллах гэрээний 3.7-д заасан 450,000,000 төгрөгийн тодорхой хэсгийг *******,*******,******* тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны орлогоор төлөхөөр тохирсон байна. /1-р хх-29-30, 32/
Дээрх хамтран ажиллах гэрээний дагуу хаус болон орон сууцны цогцолбор хотхоны барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж, Г.******* нь 2020 оны9 дүгээр сарын 29-ний өдөр хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн Land cruiser 80 маркийн автомашин 1 ширхэг, Nissan patrol Y61 маркийн автомашин 1 ширхэг, Mercedes benz маркийн автомашин 1 ширхэг, Пургон УАЗ маркийн автомашин 1 ширхэг, *******,*******, тоотод байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, *******,*******,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-д хүлээлгэн өгсөн байна. /1-р хх-27/
3.2 Мөн талууд 2020 оны4 дүгээр сарын-ны өдөр өр болон шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.******* нь Алтан таван богд хайрхан ХХК-ийн хэрэгжүүлж буй хаус болон орон сууцны цогцолбор хотхоны төслийг газар эзэмших зөвшөөрөл, газар эзэмших зөвшөөрлийн дагуу олгогдсон *******, хар усан тохой хэсэгт байрлах 35077 м.кв талбай бүхий амины орон сууц барих зориулалтаар ******* ХХК-д шилжүүлэх, ******* ХХК нь газрын өөрийн нэр шилжүүлэн авахад гарах 400,000,000 төгрөгийн дуудлага худалдааны зардлыг Хаан банк болон НШШГГ-тай тохиролцсоны дагуу ШШГГ-ын дансанд төвлөрүүлэх, компанийг газрын төслийн хамт шилжүүлэн авснаар Г.*******ы тухайн төсөлтэй холбоотой бусдын өмнө гүйцэтгэх ёстой 2,206,306,035 төгрөгийн өрөөс дээрх 400,000,000 төгрөг хасагдаж, 1,806,306,035 төгрөгийн үүргийг өөртөө шилжүүлэн авахаар тохирчээ. /1-р хх-33-34/
2020 оны9 дүгээр сарын-ны өдөр өр болон шаардах эрх шилжүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, Г.******* нарын бусдад төлөх 2,206,306,035 төгрөгийн өр төлбөрийг ******* ХХК шилжүүлэн авахаар тохирсон байна. /1-р хх-35-36/
3.3 Г.*******, ******* ХХК нарын хооронд 2020 оны9 дүгээр сарын 29-ний өдөр хөрөнгө хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг дараах байдлаар ******* ХХК-д шилжүүлсэн байна. Үүнд:
- Т.н өмчлөлд бүртгэлтэй Nissan patrol Y61 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны7 дугаар сарын5-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр 10,000,000 төгрөгөөр Д.******* /1-р хх-59/
- Т.н өмчлөлд бүртгэлтэй Land cruiser 80 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны7 дугаар сарын5-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр 10,000,000 төгрөгөөр Д.******* /1-р хх-60/
- Т.н өмчлөлд бүртгэлтэй Пургон УАЗ маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны7 дугаар сарын5-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр 6,000,000 төгрөгөөр Д.******* тус тус худалдан авсан байна. /1-р хх-61/
- Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч ******* ХХК нь Г.*******ы хүү Б.оос эзэмшлийг шилжүүлж авсан, өмчлөхийн эрхийг гэрээ байгуулах замаар шилжүүлж аваагүй. Хожим Г.*******ы хүү Б. уг тээврийн хэрэгслийг буцаан авсан болохыг хариуцагч тайлбарласан. Уг үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй.
- *******,*******,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2009.08.14-ний өдөр Г.******* бүртгэгдэж, тэрээр 2009.09.14-ний өдөр Н.тай бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхийг Н.д шилжүүлсэн байна. Үүний дараа 2015.11.26-ны өдөр Н. нь хувийн сууц худалдах-худалдах авах гэрээг С.той байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөхийг шилжүүлсэн байна. Ингээд 2019.06.10-ны өдөр С., Д.******* нар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр Д.******* худалдан авч, өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1-р 75-76, хх-203-250, 2-р хх-1-9/
- *******,*******, тоотод байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2013 оны1 дүгээр сарын 16-ны өдөр Г.******* бүртгэгдэж, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Б.од өмчлөх эрх шилжсэн. Үүний дараа Б.оос 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр С.од өмчлөх эрх шилжсэн. Ингээд С.оос 2021 оны3 дугаар сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Д.*******т өмчлөх эрх шилжсэн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /1-р хх-73-74/
3.4 Д.******* нь 2021 оны5 дугаар сарын 20-ны өдөр Д.тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, *******,*******,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 350,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байна. /2-р хх-57/
3.5 ХХК-ийн хувьцаа эзэмшигч З., Ж. нар 2017 оны4 дүгээр сарын 11-ний өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээг Ч.тэй байгуулж, уг компанийн бүх хувьцаа болон *******, Гачуурт тосгоны хар усан тохой дахь амины орон сууцны зориулалттай дугаар бүхий 35077 м.кв талбай бүхий газар, газар эзэмших эрх, уг газарт баригдаж буй орон сууцны төсөл гүйцэтгэл нь дуусаагүй байшин, компанийн үйл ажиллагааны зардал болж үүссэн 4,740,000,000 төгрөгийн өрийн хамт Ч.д шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1-р хх-62-63,121-122/
Мөн өдөр ХХК-ийн 50 хувийн хувьцааг Ч. нь БНХАУ-ын иргэн -д хувьцаа худалдах-худалдан авах, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлэхээр тохирчээ. /1-р хх-119-120/
Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ХХК-ийн 76 хувийн хувьцааг Ч., 24 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн нар 2017 оны5 дугаар сарын3-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа, гүйцэтгэх удирдлагаар Ч. бүртгэлтэй болох нь тогтоогдсон. /2-р хх-42-43/
4. Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч ******* ХХК нарын хооронд 2019 оны6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, уг гэрээг үндэслэн байгуулсан 2020 оны4 дүгээр сарын-ны өдрийн өр болон шаардах эрх шилжүүлэх гэрээнүүдийн агуулгаас дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
4.1 Талууд хамтран ажиллах гэрээ байгуулсанаас хойш хамтын үйл ажиллагааг гэрээнд тохирсоноор явуулах боломжгүй болж, уг гэрээний зорилго хэрэгжээгүй байна. Тодруулбал,
Хамтран ажиллах гэрээний тал Г.******* нь өөрийн эзэмшил, өмчлөлийн бус хөрөнгө буюу ХХК-ийн өмчлөлийн *******, Гачуурт тосгоны хар усан тохой дахь амины орон сууцны зориулалттай дугаар бүхий 35077 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдаж буй орон сууцны төслийг ******* ХХК-д шилжүүлэхээр тохирсон байна.
Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Г.******* нь ХХК-ийн өмчлөлийн газарт баригдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-эн гүйцэтгүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулахдаа уг хөрөнгийн өмчлөгч байгаагүй, уг хөрөнгөд тодорхой ажиллагаа явуулахаар бусадтай гэрээ байгуулах эрхгүй байсан болох нь тогтоогдож байна.
Мөн хамтран ажиллах гэрээний дагуу ******* ХХК-д шилжүүлсэн тээврийн хэрэгслүүд болон хоёр үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмшигч, өмчлөгчөөр Г.******* бүртгэлгүй байсан байна.
4.2 Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно гэж заасан.
Дээр дүгнэснээр талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний зорилго биелүүлэх боломжгүй болсноор гэрээ дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан хамтран ажиллах гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, анхнаасаа хэрэгжих боломжгүй гэрээг байгуулжээ.
4.3 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж,
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч Г.*******аас 2020 оны9 дүгээр сарын 29-ний өдөр хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн Land cruiser 80 маркийн автомашин 1 ширхэг, Nissan patrol Y61 маркийн автомашин 1 ширхэг, Mercedes benz маркийн автомашин 1 ширхэг, Пургон УАЗ маркийн автомашин 1 ширхэг, *******,*******, тоотод байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, *******,*******,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-д хүлээлгэн өгсөн талаарх хөрөнгө хүлээлцсэн акт үйлдсэн.
Уг хөрөнгө хүлээлцсэн актын дагуу ******* ХХК нь тээврийн хэрэгслүүд болон үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гүйцэтгэх захирал Д.*******ийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдсон боловч эдгээр хөрөнгийг Г.******* буцаан гаргуулахаар шаардах эрхгүй этгээд байна.
Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн маргааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь Г.*******ы өмчлөлийн хөрөнгө байгаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон С.оос ...*******,*******, тоотод байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, *******,*******,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь Г.*******ы хөрөнгө ба тэрээр уг хөрөнгийг буцаан авахад надад татгалзах зүйлгүй гэж мэдүүлсэн. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг гэрчийн мэдүүлгээр тогтоохгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүтгүүлснээр өмчлөх эрх үүснэ.
Иймд нэхэмжлэгч Г.*******аас гаргасан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн гэх Land cruiser 80 маркийн, Nissan patrol Y61 маркийн, Mercedes benz маркийн, Пургон УАЗ маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэ 132,000,000 төгрөг гаргуулах, *******,*******, тоотод байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, *******,*******,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
4.4 Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нар хуульд заасан үндэслэлээр Д.*******т шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардахад уг шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2022/14844 дүгээр иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК болон Д.******* нарт холбогдох тээврийн хэрэгслүүдийн үнэ 132,000,000 төгрөг гаргуулах, *******,*******,*******, *******,*******,******* тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Г.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2022/14844 дүгээр иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ