| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/04185/И |
| Дугаар | 197/ШШ2025/02888 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02888
|
2025 03 21 |
197/ШШ2025/02888 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******, Мобиком корпораци ХХК-ийн гаргасан
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний болон гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авсан төлбөрийн үүрэгт 6.425.577 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Х.Амартүвшин нь Мобиком корпораци ХХК-тай 2021 оны 8 сарын 25-ны өдөр 41576143 дугаартай гэрээ байгуулан 99173829 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2023 оны 12 сарын 19-ний өдөр багцаа ахиулж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 5.999.000 төгрөгийн үнэтэй Samsung Gaxaly Z Fold 5 Plantom Black гар утасны төлбөрийг 24 сар хуваан төлөхөөр зээл авсан.
Х.Амартүвшин нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99173829 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2024 оны 01, 02, 3 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 6.425.577 төгрөгийг төлөөгүй ба уг зээлийн гэрээний хугацаа 2024 оны 5 сарын 01-ний өдөр дуусгавар болсон.
Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2024 оны 3 сарын 01-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.
Иймд Х.Амартүвшинээс 99173829 дугаарын үйлчилгээний төлбөр 176.619 төгрөг, Samsung Gaxaly Z Fold 5 Plantom Black гар утасны үлдэгдэл төлбөр 5.749.041 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 499.164 төгрөг, нийт 6.425.577 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч: Х.Амартүвшин нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:
Х.Амартүвшин миний бие Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 6.425.577 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03, 04 дүгээр саруудад багтаан бүрэн төлж барагдуулахаа баталж байна. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Х.Амартүвшинээс Үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний төлбөр болон гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авсан төлбөрийн үүрэгт нийт 6.425.577 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Амартүвшин нь Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.425.577 төгрөгийг 2025 оны 03, 04 дүгээр сард багтаан төлж бүрэн барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг 2025 оны 02 сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.425.577 төгрөгийг хариуцагч Х.Амартүвшин нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03, 04 сард багтаан бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 117.760 төгрөгийн тал хувь болох 58.880 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х.Амартүвшинээс улсын тэмдэгтийн хураамжид 58.880 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Х.Амартүвшин нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД