Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/02891

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 21

 

 

 

197/ШШ2025/02891

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

 Хариуцагч: Улаанбаатар хот,,,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6.444.195,88 /зургаан сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун ерэн таван төгрөг наян найман мөнгө/ төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 02-р сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Сэндли ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

С.Шинэбаяр нь Сэндли ББСБ ХХК-тай 2022 оны 04 сарын 30-ны өдөр ЗГ/1510201226 дугаартай зээл гэрээ байгуулан 5.190.000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр зээлийн хүүгийн 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан ба зээл олголтыг түүний Хаан банкны 5027586123 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй, хугацаа хэтрүүлж гэрээний үүрэг зөрчсөн тул 2025 оны 02 сарын 17-ны өдрөөр гэрээг цуцалсан.

2025 оны 02 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4.740.812,06 төгрөг, хүүгийн төлбөр 1.599.472,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 103.911.34 төгрөгийн төлбөртэй байна. Иймд С.Шинэбаяраас зээлийн гэрээний үүрэгт нийт 6.444.195,88 төгрөг гаргуулж, Сэндли ББСБ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: С.Шинэбаяр нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:

Сүхбаатарын Шинэбаяр би Сэндли ББСБ ХХК-аас авсан зээлээ ажилгүй байсны улмаас төлж барагдуулж чадалгүй хариуцлага алдсан. Одоо ажил хийж байгаа тул эвлэрэн тохиролцож төлөлтөө барагдуулах болно.

Нэхэмжилсэн 6.444.195,88 төгрөгийг 2025 оны 03 сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 30 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 07 сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 07 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 09 сарын 07-ны өдөр 444.195,88 төгрөг гэсэн хуваарийн дагуу бүрэн барагдуулж дуусгах болно.гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК нь хариуцагч С.Шинэбаяраас 2022 оны 4 сарын 30-ны өдөр ЗГ/1510201226 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 6.444.195,88 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Шинэбаяр нь Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.444.195,88 төгрөгийг 2025 оны 03 сараас 2025 оны 09 сарын 07-ны өдрийн дотор сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 06 сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан эрх зүйн үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.444.195,88 төгрөгийг хариуцагч С.Шинэбаяр нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сараас 2025 оны 09 сарын 07-ны өдрийн дотор сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 118.058 төгрөгийн тал хувь болох 59.029 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Шинэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 59.029 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч С.Шинэбаяр нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ  С.БАЗАРХАНД