Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/02892

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 21

 

 

 

 

 

 

197/ШШ2025/02892

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,

 Хариуцагч:Улаанбаатар хот,,,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 4.112.857,55 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01-р сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ариг банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Б.Энхжин нь Ариг банк ХХК-тай 2024 оны 05 сарын 20-ны өдөр MN880021002200012039 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч Б.Энхжин нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2024 оны 11 сарын 27-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.

Иймд Б.Энхжингээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3.847.702,10 төгрөг, зээлийн хүү 261.284,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.870,54 төгрөг, нийт 4.112.857,55 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч: Б.Энхжин нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:

Ариг банк ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 4.112.857,55 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 3 сард 300.000 төгрөг, 4 сард 300.000 төгрөг, 5 сард 300.000 төгрөг, 6 сард 300.000 төгрөг, 7 сард 300.000 төгрөг, 8 сард 300.000 төгрөг, 9 сард 300.000 төгрөг, 10 сард 2.012.857,55 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийн хамт төлнө гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч Б.Энхжингээс 2024 оны 5 сарын 20-ны өдөр MN880021002200012039 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 4.112.857,55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энхжин нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4.112.857,55 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сард 300.000 төгрөг, 04 сард 300.000 төгрөг, 05 сард 300.000 төгрөг, 06 сард 300.000 төгрөг, 07 сард 300.000 төгрөг, 08 сард 300.000 төгрөг, 09 сард 300.000 төгрөг, 10 сард 2.012.857,55 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулахаа илэрхийлсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан эрх зүйн үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.112.857,55 төгрөгийг хариуцагч Б.Энхжин нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сард 300.000 төгрөг, 04 сард 300.000 төгрөг, 05 сард 300.000 төгрөг, 06 сард 300.000 төгрөг, 07 сард 300.000 төгрөг, 08 сард 300.000 төгрөг, 09 сард 300.000 төгрөг, 10 сард 2.012.857,55 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулахаа илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 80.756 төгрөгийн тал хувь болох 40.378 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Энхжингээс улсын тэмдэгтийн хураамжид 40.378 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Энхжин нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД