Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2025/0250

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК, РД: 5*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******, Б.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б,

Хариуцагч: Зам, тээврийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч Б.М,

Хариуцагч: Зам, тээврийн яам, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Б.Б,

Хариуцагч: Зам, хөгжлийн сайд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.О,

Гуравдагч этгээд: Ч.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, өмгөөлөгч Н.Н нарын хоорондын “Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлт, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай 04-00-03/ дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/234 дугаартай тушаалын “М*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Б.М, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “М*******” ХХК-д 23/ дугаартай Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг 3 жилийн хугацаагаар олгосон,

1.2. Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч Б.Мын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04-00-03/ дугаар дүгнэлтэд “... баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлээгүй, г эзэмших эрхийн гэрчилгээ, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичиг “М*******” ХХК-д байхгүй байгаа тул объектын гэрчилгээг холбогдох хууль, журмын дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ хүссэн өргөдлийг шалгах ажлын хэсгийн зүгээс авч ажиллах нь зүйтэй байна” гэсэн,

1.3. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд  гэрчилгээ хүссэн өргөдлийг нягтлан шалгах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай хуралдааны тэмдэглэлд “... “М*******” ХХК-ийн Тнд байрлах 1 дагнасан хэрэглээний зам, талбай объектын гэрчилгээг ажлын хэсгийн олонх гишүүдийн саналаар түдгэлзүүлэхгүй байхаар шийдвэрлэв” гэсэн,

1.4. Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаар дүгнэлтэд “... баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлээгүй, г эзэмших эрхин гэрчилгээ, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичиг “М*******” ХХК-д байхгүй байгаа тул объектын гэрчилгээг холбогдох хууль, журмын дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ хүссэн өргөдлийг шалгах ажлын хэсгийн зүгээс авч ажиллах нь зүйтэй байна” гэжээ.

1.5. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд  гэрчилгээ хүссэн өргөдлийг нягтлан шалгах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны тэмдэглэлд “...Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд  гэрчилгээ олгох журмын 4.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний баримт бичгийн бүрдлийг хангах хүртэл хугацаагаар “М*******” ХХК-ийн дагнасан хэрэглээний зам, талбайн объектын гэрчилгээг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв” гэсэн,

1.6. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дүгээр тушаалаар “М*******” ХХК-ийн Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний зам талбайн 23/ дугаартай гэрчилгээг баримт бичгийн бүрдэл хангах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

1.7. “М*******” ХХК-иас анх шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.М, Зам, тээврийн хөгжлийн яамны гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлт, гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.8. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШЗ2024/0431 дугаартай шүүгчийн захирамжаар “М*******” ХХК-ийн “Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлт, гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.М, Зам, тээврийн хөгжлийн яамны Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэгт тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2024/7173 дугаар захирамжаар 128/20, 128/2024/ индекстэй захиргааны хэргүүдийг нэгтгэсэн.

1.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04-00-03/ дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу манай компанид 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчинтэй үйлчлэх Төмөр замын дагнасан хэрэглээний салбар замын объектын гэрчилгээ олгогдсон байдаг. Гэвч улсын байцаагчийн дүгнэлт, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн хуралдааны шийдвэрээр бидний эзэмшиж буй тус гэрчилгээг түдгэлзүүлсэн байна. Төмөр замын тээврийн тухай хуулийн 13.2, 13.5, 13.5.5 дахь заалтуудын дагуу Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч нь тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай санал гаргах бүрэн эрхтэй аж. Мөн тус хуулийн 10.1.6-д төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой “Объектын гэрчилгээ”-г түдгэлзүүлэх бүрэн эрхийг холбогдох яам эдлэхээр заасан байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А дугаартай тушаалын 11 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 6.2-т "Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлэх санал гаргасны дагуу Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түдгэлзүүлэх эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна. Дээр дурдсан шийдвэр, дүгнэлтүүд нь Төмөр замын тээврийн тухай хууль, дээрх журмын заалтуудын хүрэ гарсан, эрх зүйн үр дагавар бий болгох шинжтэй захиргааны актууд байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай 04-00-03/ дугаартай дүгнэлт бидний маргаж буй Төмөр замын хяналтын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлттэй  үг үсэггүй ижил акт байх тул тус тус хүчингүй болгож өгнө үү.

II. Маргаан бүхий захиргааны актуудын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухай:

Бид 2014 онд тухайн салбар төмөр замыг барих хүсэлтийг Зам, тээврийн яаманд гаргасан. Үүний дагуу 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 14/121/14 дугаартай Салбар зам барих, өргөтгөн техникийн нөхцөлийн дүгнэлт, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/121/06 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Зам, тээврийн яамны улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Салбар төмөр зам шалгах тухай” хяналт шалгалтын удирдамж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14/68/08 дугаартай “Салбар замыг байнгын ашиглалтад оруулах, зам барилгын ажлыг хүлээн авах тухай дүгнэлт” тус тус гарч, тухайн салбар төмөр замыг ашиглалтад оруулах боломжтой хэмээн үзэж, хүлээж авсан юм. Үүнийг үндэслэл болгон Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гэрчилгээ олгох тухай” 10 дугаартай тушаалын дагуу Төмөр замын дагнасан хэрэглээний замын гэрчилгээг гурван жилийн хугацаатай олгосон юм. Ийнхүү бид анх сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар тус салбар төмөр замын объектын гэрчилгээг авч, өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан салбар төмөр замыг ашиглан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон билээ. Үүний дараа тус объектын гэрчилгээг 2018 он болон 2021 онд тус тус сунгаж олгогдсон байдаг. Тодруулбал, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу манай компанид 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчинтэй үйлчлэх Төмөр замын дагнасан хэрэглээний зам, талбайн объектын гэрчилгээ олгогдсон байдаг. Тус объектын гэрчилгээ нь биднийг өөрийн хөрөнгөөр барьсан төмөр замын тээврийн дагнасан хэрэглээний зам, талбайн эзэмшигч болохыг баталсан шийдвэр юм. Төмөр замын тээврийн тухай хуулийн 21.1-т “... дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь өөрийн зам, талбайд ачаа, ачаан тээш, вагон, чингэлгийг тээвэрлэлтэд бэлтгэх, ачих, буулгах, хадгалах үйлчилгээ үзүүлнэ” гэж, 18.1-т “Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч гэдэгт тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий ... дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч хамаарна” гэж тус тус заасан. Иймд бид дээр дурдсан Төмөр замын дагнасан хэрэглээний төмөр зам, талбайн объектын гэрчилгээний дагуу буюу дагнасан хэрэглээний салбар төмөр зам, талбайн эзэмшигчийн хувиар төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох, өөрсдийн дагнасан хэрэглээний салбар төмөр зам, талбайдаа ачаа, тээш, вагоны болон чингэлгийн ачаа тээвэрлэлт явуулж, ачилт буулгалт болон хадгалалтын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юм. Гэтэл маргаан бүхий захиргааны актуудын дагуу бидний Төмөр замын дагнасан хэрэглээний зам, талбайн гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Иймд бид хуулиар олгогдсон дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал үүсэж, өөрийн хөрөнгөөр барьсан салбар төмөр замаар хуулийн дагуу ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох, ачаа тээш, вагон, чингэлгийн тээвэрлэлт хийх, ачиж буулгах, хадгалах зэрэг үйл ажиллагаа эрхлэх эрх зөрчигдөж байна. Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А дугаартай тушаалын 11 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 6.4.3-т “Гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй” бол гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Иймд дээр дурдсан маргаан бүхий захиргааны актууд, түүний дагуу тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй эсвэл тэдгээр актуудыг хүчингүй болгохгүй бол манай объектын гэрчилгээ хүчингүй болох үр дагавартай билээ. Иймд ирээдүйд бидний объектын гэрчилгээ хүчингүй болох буюу улам ноцтойгоор бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй юм. Иймд бид дээр дурдсан төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох, өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан дагнасан хэрэглээний салбар төмөр зам, талбайдаа ачаа тээш, вагон, чингэлгийн тээвэрлэлт явуулж, ачиж буулгах, хадгалах зэрэг үйл ажиллагаа эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргав.

III. Маргаан бүхий захиргааны актууд нь хууль бус болох тухай:

Улсын байцаагчийн дүгнэлтэд тус объектын гэрчилгээг түдгэлзүүлэх болсон үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: М******* компанийн нэр дээр тус салбар зам байршиж буй газрын г эзэмших эрхийн гэрчилгээ, ашиглах, шилжүүлэх гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус ирүүлээгүй байхад объектын гэрчилгээ олгосон байгаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А дүгээр тушаалаар баталсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 4.1.1 дэх хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, г эзэмших, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг” ирүүлэх заалтыг 4.10 дугаар зүйлд заасан “Ажлын хэсэг нь өргөдөл гаргагчийн баримт бичгийн агуулга, бүрдэл, гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангасан байдлыг дарааллын дагуу хянан үзэж, нягтлан шалгана” заалтыг тус тус зөрчигдөж байна” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, манай компанийн төмөр замын дагнасан хэрэглээний салбар зам, талбайн объектын гэрчилгээ бүхий гт газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй гэх үндэслэлээр бидний гэрчилгээг түдгэлзүүлэх эсвэл хүчингүй болгох санал гаргасан байна. Харин гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийн 2-т “... Журмын 4.1.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний баримт бичгийн бүрдлийг хангах хүртэл хугацаагаар М******* ХХК-ийн ..... гэрчилгээг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, улсын ахлах байцаагчийн санал нь “г эзэмших эрхийн гэрчилгээгүй тул түдгэлзүүлье” гэж, ажлын хэсгийн хуралдааны шийдвэр нь “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлгүй тул түдгэлзүүлэх” гэж зөрүүтэй байдлаар гарсан байна. Бид эдгээр шийдвэрүүдийг дараах байдлаар тус тус хууль бус болсон гэж үзэж байна.

Анх гэрчилгээ авсан тухай: Юуны өмнө бид тухайн г дээр дагнасан хэрэглээний салбар төмөр зам, талбай эзэмших, ашиглах болсон нь 2023 оноос эхлэлтэй асуудал биш 2014 оноос хойш үргэлжилж ирсэн асуудал гэдгийг яаманд шинээр орсон мэргэжилтэн, ажилтнууд мэдэхгүй байх шиг байна. Гэвч бид 2014 онд тухайн салбар төмөр замыг өөрсдийн хөрөнгөөр барьж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын шийдвэрийн дагуу ашиглаж ирсэн юм. Тодруулбал, бид 2014 онд тухайн салбар төмөр замыг барих хүсэлтийг Зам, тээврийн яаманд гаргасан. Үүний дагуу 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 14/121/14 дугаартай Салбар зам барих, өргөтгөх техникийн нөхцөлийн дүгнэлт, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/121/06 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Зам, тээврийн яамны Улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Салбар төмөр зам шалгах тухай” хяналт шалгалтын удирдамж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14/68/08 дугаартай “Салбар замыг байнгын ашиглалтад оруулах, зам барилгын ажлыг хүлээн авах тухай дүгнэлт” тус тус гарч, тухайн салбар төмөр замыг ашиглалтад оруулах боломжтой хэмээн үзэж, байнгын ашиглалтад хүлээж авсан юм. Үүнийг үндэслэл болгон Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гэрчилгээ олгох тухай” 10 дугаартай тушаалын дагуу Төмөр замын дагнасан хэрэглээний салбар төмөр замын объектын гэрчилгээг гурван жилийн хугацаатай олгосон юм. Ийнхүү бид анх сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар тус салбар төмөр замын объектын гэрчилгээтэй болж, ашиглах эрхтэй болсон билээ.

Гэрчилгээг сунгуулсан тухай:

Үүний дараа Сайдын Тушаалаар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс гурван жилийн хугацаанд хүчинтэй үйлчлэхээр Төмөр замын дагнасан хэрэглээний салбар замын объектын гэрчилгээг сунгасан. Үүгээр бид 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үйлчлэх төмөр замын дагнасан хэрэглээний салбар төмөр замын объектын гэрчилгээтэй болсон.

Гэрчилгээг сэргээж авсан тухай:

Зам, Тээврийн хөгжлийн яамны төмөр замын тээврийн замын хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч С. Мын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Салбар төмөр замын объектын гэрчилгээг хүчингүй болгох тухай” дүгнэлт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаартай тушаалаар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ “Г компанид олгосон эзэмших эрх бүхий гтай давхацсан, газрын маргаантай” гэх нөхцөл байдалтай холбоотой бидний гэрчилгээг түдгэлзүүлсэн билээ. Бид “Г” компанид г эзэмших эрхийн гэрчилгээ олгосон Сонгинохайрхан дүүргийн Засан даргын 2019 оны А/177 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 466 дугаартай тогтоолын дагуу бидний нэхэмжлэлийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Үүгээр манай компанийн төмөр зам бүхий г дээрх “Г” компанийн г эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож, газрын маргаангүй болсон юм. Ийнхүү газрын маргаан шийдэгдэж, бидний гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл арилсантай холбоотой бид гэрчилгээгээ сэргээлгэх хүсэлтийг гаргасан юм. Үүний дагуу бидний гэрчилгээг сэргээж, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчинтэй үйлчлэх төмөр замын дагнасан хэрэглээний зам, талбайн объектын гэрчилгээ олгогдсон. Мөн бидний 2018 оны Төмөр замын объектын гэрчилгээг хүчингүй болгосон төмөр замын тээврийн замын хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч С.Мын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаартай тушаалыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгоод байгаа билээ.

Биднээс г эзэмших эрхийн гэрчилгээ шаардах үндэслэлгүй тухай: Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлтээр биднийг “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А дүгээр тушаалаар баталсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 4.1.1 дэх хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, г эзэмших, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг” ирүүлэх заалтыг зөрчсөн” хэмээн буруутгаад байгаа билээ. Гэвч биднээс г эзэмших эрхийн гэрчилгээ шаардах нь дараах байдлаар үндэслэлгүй юм.

Төмөр замын аюулгүй бүс бүхий гт г эзэмших эрх олж авах боломжгүй юм. Тодруулбал, Төмөр замын тээврийн тухай хуулийн дараах заалтууд үйлчилж байна.

6.1. Төмөр замын зурвас г нь төрийн өмч байна

27.3. Төмөр замын зурвас газрыг суурь бүтэц эзэмшигч тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгөөр ашиглана.

27.5. Төмөр замын зурвас г, аюултай бүсэд төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон дайвар үйлчлүүлэгч хаалт, хамгаалалт хийнэ.

27.6. Төмөр замын зурвас гт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс ч энэ талаар тодорхой дүгнэлтийг хийсэн. Тодруулбал, тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаартай магадлалын 23 дахь тал, 2.12, 2.13 дугаар бүхий хэсэгт энэ талаар дараах дүгнэлтүүдийг хийсэн байгаа. Үүнд: “2.12 Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.13-д Төмөр замын аюулгүй бүс гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, ирг учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг ойлгохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, төмөр замын объект эзэмшигч этгээд тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа эсэхээс үл хамааран төмөр замын аюулгүй бүсэд хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад зориулалтаар г эзэмших эрх олгох үндэслэлгүй. 2.13 Дээрх хууль нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ... төмөр замын аюулгүйн зурвас гт тулгаж г эзэмших эрх олгосныг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй” гэж тус тус дүгнэсэн. Иймд биднийг нийслэл эсвэл дүүргийн Засаг даргаас г эзэмших эрх олж авахыг шаардаж байгаа нь хууль бус юм.

Бид хууль бусаар г ашиглаагүй тухай: Улсын байцаагчийн дүгнэлтэд биднийг ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр тус газрыг ашиглаж буй мэтээр дүгнэсэн байна. Гэвч энэ нь үндэслэлгүй бөгөөд бид дараах зөвшөөрөл, шүүхийн шийдвэр, бичиг баримтууд байгаа билээ.

1. Бид анх дагнасан хэрэглээний салбар төмөр замыг барих, гэрчилгээ авахаас өмнө “У” ХНН-т хандаж, Тний даргаас дараах зөвшөөрөл, мэдэгдлүүдийг авч байсан. Тодруулбал, тус байгууллагын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 27/239 дугаартай албан бичигт “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 121 дүгээр Тушаал болон 14/121/14 албан тоот, Салбар зам барих, өргөтгөх техникийн нөхцөлийн дагуу баригдах салбар төмөр зам барихтай холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төмөр замын аюултай болон аюулгүй бүсийг зааглах хашааг барьж дуусгахыг мэдэгдье” гэж, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу мэдэгдэх тухай” 27/238 дугаартай албан бичигт “Тус компанийн хүсэлтийн дагуу Зам тээврийн яамнаас томилогдсон ажлын хэсгийн Салбар зам барих, өргөтгөх техникийн нөхцөлийн дүгнэлтийг үндэслэн Тний Б паркийн хашааг барих болсон бөгөөд тус салбар зам барихад баримтлах Төмөр замын тээврийн тухай хуулийн 12 дугаар зүйл, ЗТБХБЯамны 82 тоот тушаалыг үндэслэн ашиглалтын үйл ажиллагааны шаардлагын дагуу харьяалагдах газрыг зам барих, ачиж буулгах талбай байгуулахад ашиглахад манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй болохыг мэдэгдэж байна” гэж тус тус зөвшөөрөл олгосон. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 2-т “М******* компаниас ирүүлсэн Тний Б паркийн хашааг барих ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулахыг дэмжсүгэй” гэж заасан.

2. Бид жил бүр “У” ХНН-тэй Салбар зам арчлалын гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд бид “У” ХНН-тэй 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэх ОГ/22/263 дугаартай Салбар зам арчлалтын гэрээг байгуулж, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үйлчлэхээр сунгасан. Одоогоор тус гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тус гэрээний дагуу “У” ХНН нь манай компанийн замыг технологийн дагуу арчлалт хийх, хяналт тавих үйлчилгээг үзүүлж байна.

3. Төмөр замын тээврийн тухай хуулийн 21.1-т “... дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь өөрийн зам, талбайд ачаа, ачаан тээш, вагон, чингэлгийг тээвэрлэлтэд бэлтгэх, ачих, буулгах, хадгалах үйлчилгээ үзүүлнэ” гэж, 27.5-д “Төмөр замын зурвас г, аюултай бүсэд ... дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч ... хаалт, хамгаалалт хийнэ” гэж тус тус заасан. Иймд бид дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн хувиар өөрсдийн зам, талбайгаа ачаа бараа буулгах, хадгалах, хаалт, хамгаалалт хийх эрхтэй. Үүний дагуу хамгаалалтын бетон хашааг өөрсдийн хөрөнгөөр барьсан бөгөөд энэ нь төмөр замын аюулгүй байдлыг хангах, гэрчилгээний дагуу үйл ажиллагаа явуулах хууль тогтоомж, стандартын шаардлагын дагуух зүйл билээ. Өөрөөр хэлбэл, Төмөр замын дагнасан хэрэглээний зам, талбайн гэрчилгээ нь өөрөө тухайн зам, талбайг ашиглах, эзэмших эрхийг олгож байгаа хэрэг юм.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 466 дугаартай тогтоолын дагуу бидний нэхэмжлэлийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Тухайн үед манай компанийн одоогийн нөхцөл байдал хэвээр байсан буюу бид г эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байсан. Хэрэв бид г эзэмших эрхийн гэрчилгээ авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай байсан бол шүүх бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахгүй билээ. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн шийдвэрүүд нь биднийг хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компани болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд юм. Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 0616 дугаартай шийдвэрийн 8 дахь тал, 14 дугаар бүхий хэсэгт “Харин М******* компанийг төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээгээр салбар төмөр замын үйл ажиллагаа явуулж байгааг хуульд нийцсэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.

Дээрх бичиг баримт, шүүхийн шийдвэр, хууль тогтоомж, нөхцөл байдлууд байсаар атал биднийг г эзэмших эрх авахыг шаардаж буйг ойлгохгүй байна. Мөн шүүхийн шийдвэр, хуулийг давж хэнээс г эзэмших эрх авахыг шаардаж буй нь ч ойлгомжгүй байгаа. Товчдоо хариуцагчид нь биднээс хууль бус зүйл шаардаж байна.

Журамд заасан Гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл бүрдээгүй тухай: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм батлах тухай” А дугаартай тушаалын 11 дүгээр хавсралтаар Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмыг баталсан. Тус журмын 6.1-т Гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлэх үндэслэлүүдийг заасан. Үүнд дараах үндэслэлүүд хамаарч байгаа билээ.

6.1.1. Гэрчилгээний хугацаа, нөхцөл шаардлагыг зөрчсөн;

6.1.2. Энэхүү журмын 5.1, 5.2-т заасныг зөрчсөн;

6.1.3. Гэрчилгээ эзэмшигчийн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, байгууллагын эрх ашиг зөрчигдсөн;

6.1.4. Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны гэрчилгээ авсан хуулийн этгээд нь энэхүү журамд заасан тээвэр зуучлалын үйл ажиллагааг нэг жилийн дотор эрхлээгүй нөхцөлд

Манай компани тээвэр зуучлалын үйл ажиллагааны гэрчилгээ аваагүй тул журмын 6.1.4 дэх заалт бид хамааралгүй. Манай компанийн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, хэн нэгэн хохироогүй байгаа. Иймд журмын 6.1.3 дахь заалтад заасан гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл бий болоогүй. Журмын 5.1, 5.2 дахь заалтууд нь гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг болон гэрчилгээг сунгахад тавигдах шаардлагууд байх бөгөөд бид тэдгээрийг зөрчөөгүй, улсын байцаагч ч тийнхүү буруутгаагүй. Мөн бид гэрчилгээний хугацаа, нөхцөл шаардлагыг зөрчсөн зүйл хийгээгүй. Улсын байцаагчийн дүгнэлтэд бидний гэрчилгээг түдгэлзүүлэх эсвэл хүчингүй болгох санал гаргасан боловч журмын 6.1-т заасан түдгэлзүүлэх үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн эсэх талаар огт бичээгүй, тайлбарлаагүй байна. Иймд журамд заасан гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл бий болоогүй байхад манай компанийн гэрчилгээг түдгэлзүүлсэн гэж үзэж байна.

Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн тухай: Маргаан бүхий захиргааны актуудыг гаргахаас өмнө бид мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хийсэнгүй. Шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, өмгөөлөгч авах боломжоор хангах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангасангүй. Тодруулбал, бид “Г” компаниас гомдол ирсэн талаар утсаар хэлж байсан. Үүний дагуу бид ерөнхий агуулгаар тайлбар өгсөн. Гэхдээ “Г” компани ямар гомдол гаргасан эсэхийг бид мэдээгүй. Үүнтэй холбоотой тус компанийн гомдлыг бид танилцуулж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гаргах бол бид мэдэгдэж, тайлбар авахыг хүссэн. Гэвч бидний тус хүсэлт, албан бичигт огт хариу өгөөгүй. Үүнээс хэдэн сарын дараа бид мэдэгдэхгүйгээр, нууцаар улсын ахлах байцаагч Б.М ээлжийн амралтын хугацаандаа бидний гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох агуулга бүхий дүгнэлтийг гаргасан байна. Тус саналын дагуу бидний Гэрчилгээг түдгэлзүүлэх шийдвэрийг маргааш өдөр нь шуурхай гаргасан байх бөгөөд мөн адил бид мэдэгдээгүй. Зөв нь, Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсны дараа ч үүнийг бид мэдэгдэж, биднийг тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангах учиртай байсан. Иймд захиргааны байгууллага, албан тушаалтнууд нь үүгээр Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон мэдэгдэх, сонсгох зарчим, шийдвэр гаргах ажиллагааны журмуудыг ноцтой зөрчлөө.

Улсын байцаагч нь “Г” компанид хууль бусаар давуу байдал олгож, тэдний төлөө ажиллаж буй тухай: Төмөр замын улсын ахлах байцаагч Б.М нь өөрт олгогдсон албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Г” компанид хууль бусаар давуу байдал олгох байдлаар ажиллаж байна гэж бид хардаж байна. Учир нь, ийнхүү ойлгох, хардахаар дараах нөхцөл байдлууд байгаа болно.

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 466 дугаартай тогтоолын дагуу бидний нэхэмжлэлийг хангаж, “Г” компанид г эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Үүгээр тус компани нь г эзэмших эрхгүй болсон билээ.

2. Хожим Нийслэлийн Засаг даргын захирамжаар г эзэмших эрх олж авсан боловч хууль зөрчин, хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан болох нь тогтоогдож, Нийслэлийн Засаг дарга өөрийн захирамжаа хүчингүй болгосон. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/649 дугаартай захирамжид “Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/314 дүгээр Захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт г эзэмших эрх олгосон Г компани нь..... Г эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 15.2 дахь заалтыг (хүсэлтэд хавсаргах баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно) зөрчин хүчин төгөлдөр бус захирамж шийдвэртэй баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасан байх тул г эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, г эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай” гэж заасан. Иймд “Г” ХХК нь манай компанийн төмөр зам бүхий талбайд г эзэмших эрхгүй юм. Харин хуурамч бичиг баримт ашиглан Төрийн байгууллагыг хууран мэхэлж г эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авч байсан компани билээ.

3. Ийнхүү “Г” компанийн газрын эзэмших эрхийн маргаан гурван шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн, бидний төмөр замаас болж тус компанийн эрх зөрчигдөөгүй болох нь нотлогдсон юм. Гэтэл улсын байцаагч Б.М нь тус компанийн гаргасан 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 23/09 дугаартай хүсэлтийг үндэслэл болгон манай компанийн төмөр замын гэрчилгээний талаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. “Г” ХХК гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, хууль зөрчин төрийн байгууллагыг хууран мэхэлж хуурамч бичиг баримт ашиглан г эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулаад хүчингүй болсон компанийн хүсэлтээр, бидний хуулийн дагуу өөрсдийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулан барьж байгуулсан салбар төмөр замыг хууль бус арга заль хэрэглэн манай компанийн үйл ажиллагааг олон жил саатуулж байгааг нь мэдсээр байж яагаад манай компанийн Төмөр замын объектын гэрчилгээг шалгаж, түдгэлзүүлэх дүгнэлт гаргав? Үүнд ямар нэгэн хувийн сонирхол, “Г” компанийн төлөө ажиллаад байгаа явдал илэрхий харагдаж байна гэж бид үзэж байна.

4. Улсын байцаагч Б.М нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан билээ. Учир нь, манай компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хувьд “... ээлжийн амралтаа авсан тул 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд оролцох боломжгүй байх тул хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байсан. Улсын байцаагч Б.М, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.О нарын тус хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшлогдож байсан. Гэтэл манай компанийн төмөр замын гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай дүгнэлтээ Б.М нь ээлжийн амралттай байх хугацаандаа буюу 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байна.

5. Манай компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд улсын байцаагч Б.М оролцсон. Тус шүүх хуралдаанд манай компанийн өмгөөлөгч А.Б нь улсын ахлах байцаагч Б.Маас “М*******” компанийн 2023 оны төмөр замын гэрчилгээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн зүйл байгаа юу” гэж асуухад “шалгаад явж байгаа” гэж хэлж байсан байна. Гэтэл тус шүүх хуралдааны дараа бид 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн гэх огноотой дүгнэлтийг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай гэрчилгээг түдгэлзүүлэх тухай дүгнэлтээ гаргачихсан мөртлөө дээрх шүүх хуралдаанд худлаа хэлсэн эсвэл дээрх дүгнэлтийг цаг хугацааны хувьд нөхөж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Улсын ахлах байцаагч Б.М нь шүүх хуралдаанд тайлбар хэлэхдээ одоогийн сайдын болон өмнөх сайдуудын шийдвэр, үйл ажиллагааг хууль бус байсан гэж үгүйсгэсэн тайлбаруудыг удаа дараа гаргадаг. Тодруулбал, 2014 оноос эхлэн 2023 он хүртэл манай компанид төмөр замын гэрчилгээ олгосон, сунгасан шийдвэрүүдийг хууль бус байсан гэж тайлбарлаж байгаа. Салбарынхаа сайдын шийдвэрээ шүүмжилдэг, хууль бус байсан гэж үгүйсгэдэг мэргэжилтэн байгаад бид гайхаж, түүнийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр ажиллаж байгаа гэж бодож байгаа. Угтаа Төрийн албаны тухай хуулийн 7.1.8-д төрийн албаны харилцаанд захирах, захирагдах ёсыг зарчим болгон баримтлах тухай заасан. Гэтэл улсын ахлах байцаагч Б.М нь тус зарчмаа зөрчиж, сайд, удирдлагынхаа шийдвэрүүдийг хууль бус хэмээн няцаасан шийдвэрүүд гаргаад явж байна. Иймд улсын ахлах байцаагч Б.М нь “Г” компанид хууль бусаар давуу байдал олгох, тус компанийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх гэж бид хардаж байгаа.

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ шаардах үндэслэлгүй тухай: Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийн 2-т “... журмын 4.1.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний баримт бичгийн бүрдлийг хангах хүртэл хугацаагаар М******* ХХК-ийн .... гэрчилгээг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв” гэсэн байна. Гэвч ийнхүү биднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ шаардаж буй нь үндэслэлгүй юм. Учир нь бидний өмчлөл, эзэмшлийн төмөр замыг бид яамны холбогдох дүгнэлт, зөвшөөрлүүдийн дагуу, өөрсдийн хөрөнгөөр барьсан бөгөөд энэ талаарх баримтууд яамд байгаа. Мөн тус төмөр замын өмчлөлийн талаар хэн нэгэн маргаан үүсгээгүй тул дагнасан хэрэглээний салбар төмөр зам нь бидний өмчлөлийнх болох нь маргаангүй билээ. Иймд бид үүнийг заавал улсын бүртгэлийн гэрчилгээ авч нотлох шаардлагагүй юм. Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхийн тулд бид тус газрын өмчлөгч байх шаардлагатай билээ. Энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.1, 10.3.1, 10.3.2, 10.6.2 дахь заалтуудад заасан. Бид тус газрыг өмчлөх боломжгүй, гагцхүү 3 жилийн хугацаагаар олгогдох Гэрчилгээний үндсэн дээр ашиглаж буй тул г өмчлөх эрх авах боломжгүй билээ. Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.1-т “Төмөр замын зурвас г нь төрийн өмч байна” гэж, 27.3-т “Төмөр замын зурвас газрыг суурь бүтэц эзэмшигч тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгөөр ашиглана” гэж тус тус заасан. Иймд төмөр замын зурвас газрыг бид өмчлөх, эзэмших боломжгүй бөгөөд үүнтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах боломжгүй юм. Мөн дагнасан хэрэглээний салбар төмөр зам бол яамнаас олгогдож буй 3 жилийн хугацаатай гэрчилгээний үндсэн дээр ашиглагдах зүйл. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ бол хугацаагүй олгогддог зүйл. Иймд өмчлөх эрхийн улсын бүртгэл хийгдэх боломжгүй билээ.

Бид олон жил хохирч байгаа тухай: Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, түүний Улсын байцаагчид нь бид нийт 3 удаа төмөр замын дагнасан хэрэглээний зам, талбайн гэрчилгээ олгосон. Гэвч олгосон гэрчилгээ болгоноо аpaac нь түдгэлзүүлэх эсвэл хүчингүй болгох шийдвэр гаргаж, биднийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, өнөөдрийг хүртэлх олон жилийн хугацаанд хохироож ирлээ. Тодруулбал, 2014 онд анх бид гэрчилгээ олгосон боловч удалгүй түдгэлзүүлсэн. Гэрчилгээг түдгэлзүүлсэн тус шийдвэрээ бид огт мэдэгдэж байгаагүй. Үүний дараа 2018 онд гэрчилгээ олгосон боловч “газрын маргаантай” гэх шалтгаанаар тус гэрчилгээг дахин хүчингүй болгосон. Газрын маргаан шүүхээр шийдэгдэж, манай талд шийдвэр гарсны дараа 2023 онд бид дахин гэрчилгээ олгосон. Гэвч тус гэрчилгээг дээрх дүгнэлт, шийдвэрүүдээр мөн адил түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Ийнхүү Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсын төрд ямар ч тогтвортой байдал үгүй, дандаа эргэж буцсан, өөрсдийн шийдвэрээ үгүйсгэсэн, хууль бус шийдвэр гаргаж биднийг хохироож ирлээ. Үүнээс болж бидний гаргасан зардал, хөрөнгө оруулалт ямар ч үр өгөөжгүй болж, бид олох боломжтой ашиг, орлогоо бүрэн алдаж ирлээ. Монгол Улсад төрж өссөн, Монгол Улсын иргэний хувиар төрдөө гомдож, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн хувиар бид үнэхээр шантарч, итгэл алдарч байна. Иргэний эрхийг хамгаалах зорилгоор оршин буй Монгол Улсын төр, ард түмээ үйлчлэх үндсэн үүрэгтэй төрийн албан хаагчид нь яагаад Монгол Улсын иргэн, бизнес эрхлэгч, үндэсний компаниа дахин дахин чирэгдүүлж, он удаан жил хохироосоор байна вэ? Бид Монгол Улсын иргэн, бизнес эрхлэгчийн хувиар Монгол Улсад хууль ёсоор бизнес эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах үндсэн эрхээ эдлэх боломж байгаа эсэхэд эргэлзэж, итгэл алдарч байна. Гэвч Шударга ёсыг тогтоож өгөөсэй хэмээн хүсэж, сүүлчийн итгэл найдвар маань болсон Монгол Улсын шүүхдээ хандлаа. Эрхэм шүүгчид Та бүхэн минь маргааныг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж, шударга ёсыг тогтоож, бидний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.

IV. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай: Бид Маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах гомдлыг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бод гаргасан. Одоогоор тус гомдлын хариу ирээгүй байна. Гэвч хуулиар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоогоогүй, маргаан хянан шийдвэрлэх дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй байна. Тодруулбал, Төмөр замын тухай хуульд Төмөр замын дагнасан хэрэглээний зам, талбайн гэрчилгээтэй холбоотой маргаан болон Улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх журам тогтоогоогүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргав. Ийнхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоогоогүй тул тус журам зөрчигдөөгүй гэж үзэж байна.

V. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухай: Маргаан бүхий захиргааны актуудыг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.И*******ийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 08/3682 дугаартай мэдэгдлээр бид анх мэдэгдсэн. Тус мэдэгдэл нь манай компанид 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ирсэн бөгөөд мэдэгдэлд улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбарыг хавсаргасан ч Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийг хавсаргаагүй байсан. Бид үүнтэй холбоотой тус мэдэгдлийг хүлээн авсан өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр яамд хүсэлт гаргаж, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, тогтоолын хуулбарыг гаргаж өгөхийг хүссэн. Үүний дагуу Яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр бид тус хуралдааны тэмдэглэлийн хуулбарыг өгсөн. Тус албан бичгийг, хавсралтын хамт бид 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гардаж авсан. Ийнхүү бид улсын байцаагчийн дүгнэлтийг анх 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр танилцсан, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлтэй 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр танилцсан. Иймд бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүйгээр шүүхэд хандсан болно.

 Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг тогтоох тухай” 8799 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна. Ингэхдээ “... Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг нь бие даасан захиргааны байгууллага эсэх, эсхүл байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд ... захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг тодруулж нэхэмжлэлээ дахин ирүүлэх шаардлагатай байх тул ... нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэв” гэсэн байна. Бидний зүгээс Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийг хариуцагч захиргааны байгууллага гэж үзэж, тус байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон хэвээр нэхэмжлэлээ дахин өгөв. Учир нь, Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм батлах тухай” А дугаартай тушаалын 11 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 3.1-т “Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж, 3.1.10-т “Гэрчилгээжүүлэлтийн байнгын, орон тооны бус ажлын хэсгийг байгуулах ...” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг нь нэг удаагийн шинжтэй бус, байнгын үйл ажиллагаатай байгууллага байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т заасан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан, татан буугдсан байгууллага биш байна. Иймд бид Зам, тээврийн хөгжлийн яамны Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг болон Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.М нарыг хариуцагч гэж үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 106.3.1 дэх заалтуудын дагуу маргаан бүхий захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтийг гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг авч хэлэлцээд тус аналыг хүлээж авахгүй байхаар буюу бидний гэрчилгээг түдгэлзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Гэвч тийм атал дахин үг үсэггүй ижил дүгнэлт гаргаж, түүнийг хэлэлцэн гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг өмнөхөөс өөр шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь нэг асуудлаар хоёр удаа хуралдаж, хоёр өөр агуулгатай шийдвэр гаргасан байна.

Улсын байцаагчийн дүгнэлтэд бидний гэрчилгээг түдгэлзүүлэх санал гаргаж байгаа эсэх эсвэл хүчингүй болгох санал гаргаж байгаа эсэх нь тодорхой бус байна. Иймд маргаан бүхий захиргааны акт буюу улсын байцаагчийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн  39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасныг зөрчиж байна. Манай компани хууль ёсоор салбар төмөр замын объектын гэрчилгээг эзэмшиж байгааг Захиргааны хэргийн шүүхээс удаа дараа дүгнэсэн. Бид тэдгээр шүүхийн шийдвэрүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/234 дугаартай тушаалын “М*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө бид мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хийгээгүй. Шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах,өмгөөлөгч авах боломжоор хангах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангасангүй. Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт буюу захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн үндсэн зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт хуульчилж өгсөн. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт сонсох ажиллагаа явуулах талаар зохицуулсан ч дээрх захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй хууль зөрчиж байна. Иймд захиргааны байгууллага, албан тушаалтнууд нь үүгээр Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон мэдэгдэх, сонсох зарчим, шийдвэр гаргах ажиллагааны журмуудыг ноцтой зөрчлөө. Иймд энэхүү нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай гурван жилийн хугацаанд Төмөр, замын дагнасан хэрэглээний салбар замын объектын гэрчилгээг анх олгосон. Гэвч улсын байцаагчийн хоёр удаагийн дүгнэлт, гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, сайдын тушаалаар бидний эзэмшиж байсан гэрчилгээг түдгэлзүүлсэн. Ингэхдээ Төмөр замын тээврийн тухай хуулийн 13.2, 13.5, 13.5.5 дахь заалтуудын дагуу улсын байцаагч нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох түдгэлзүүлэх тухай санал гаргах эрхийнхээ хэмжэ үүнийг гаргасан гэж харж байгаа. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д объектын гэрчилгээг түдгэлзүүлэх бүрэн эрхийг яам эдлэхээр заасан.

Манай компани 2014 онд анх тухайн салбар төмөр замыг барих хүсэлтийг Зам, тээврийн яаманд гаргасан. Үүний дагуу 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14/121/14 дугаартай  салбар төмөр зам барих, өргөтгөн техникийн нөхцөлийн дүгнэлт, мөн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14/121/06 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Зам, тээврийн яамны улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн салбар төмөр зам шалгах тухай хяналт шалгалтын удирдамж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14/68/08 дугаартай салбар замыг байнгын ашиглалтад оруулах зам барилгын ажлыг хүлээн авах тухай дүгнэлт тус тус гарч манай төмөр замыг ашиглах боломжтой гэж хүлээж авч байсан. Үүний дагуу 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээ олгох тухай зам, тээврийн сайдын 10 дугаартай манайд объектын гэрчилгээг анх гурван жилийн хугацаатай олгосон. Үүнээс хойш 2018, 2023 онуудад объектын гэрчилгээг сунгуулаад хууль ёсны дагуу төмөр зам ашиглаад явж байсан.  Ингээд 2023 онд улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Ингэхдээ М******* ХХК-ийн нэр дээр тус салбар зам байршиж буй газрын г эзэмших эрхийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, эрх түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус илгээгээгүй байхад объектын гэрчилгээ олгосон байгаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А дүгээр тушаалаар баталсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 4.1.1 дэх хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, г эзэмших, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг” ирүүлэх заалтыг, мөн 4.10 дугаар зүйлд заасан “Ажлын хэсэг нь өргөдөл гаргагчийн баримт бичгийн агуулга, бүрдэл, гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангасан байдлыг дарааллын дагуу хянан үзэж, нягтлан шалгана” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үндэслэлээ шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл, манай компанийн объектын гэрчилгээ бүхий гт г эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ байхгүй гэдэг үндэслэлээр бидний гэрчилгээг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох санал гаргасан байна.

Мөн гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийн 2.2-т “...Журмын 4.1.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний баримт бичгийн бүрдлийг хангах хүртэл хугацаагаар М******* ХХК-ийн гэрчилгээг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Улсын ахлах байцаагчийн санал нь “г эзэмших эрхийн гэрчилгээгүй тул түдгэлзүүлье” гэж, Ажлын хэсгийн хуралдааны шийдвэр нь “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлгүй тул түдгэлзүүлэх” гэж зөрүүтэй байдлаар гарсан байна. Гэрчилгээг түдгэлзүүлэхдээ журмын 4.1.1-д заасны дагуу түдгэлзүүлсэн гэдэг. Төмөр замын аюулгүй бүс бүхий гт г эзэмших эрх олж авах боломжгүй. Тодруулбал, Төмөр замын тээврийн тухай хуульд дараах заалтууд үйлчилж байна. Үүнд: 6.1-т “Төмөр замын зурвас нь төрийн өмч байна”, 27.3-т “Төмөр замын зурвас газрыг суурь бүтэц эзэмшигч тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгөөр ашиглана”, 27.5-т “Төмөр замын зурвас г, аюултай бүсэд төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон дайвар үйлчлүүлэгч хаалт, хамгаалалт хийнэ, 27.6-т “Төмөр замын зурвас гт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж тус тус заасан. Тэгэхээр хуульд зааснаар манай төмөр замын зурвас г нь ямарваа нэгэн г эзэмших эрхийн гэрчилгээ болон ашиглах гэрчилгээ шаардах үндэслэлгүй, төмөр замын зурвас г нь төрийн өмч байдаг. Өмнө нь энэ гт г эзэмших, ашиглах эрх авах боломжтой эсэх талаар шүүхээр маргаан үүсгэж гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаартай магадлалын 23 дахь талын 2.12, 2.13 дахь хэсэгт энэ талаарх дүгнэлтийг өгөхдөө Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар төмөр замын объект эзэмшигч этгээд тухайн газраа эзэмшиж ашиглаж байгаа эсэхээс нь үл хамаараад төмөр замын аюулгүй бүсэд хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад зориулалтаар г эзэмших эрх олгох үндэслэлгүй. Мөн дээр хууль нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан төмөр замын аюулгүйн зурвас гт тулгаж г эзэмших эрх олгосныг хуульд нийцсэн гэж боломжгүй гэдэг байдлаар манай төмөр замын объекттой давхцалтай байсан “Г” ХХК-ийн газрыг хүчингүй болгосон байдаг. Бид хууль бусаар г ашиглаагүй. Тодруулбал, Улсын байцаагчийн дүгнэлт биднийг ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр тус газрыг ашиглаж байгаа мэтээр дүгнэсэн. Гэвч манай компани 2014 оноос хойш энэ замыг хуулийн дагуу тодорхой байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр төмөр зам ашиглаад, төмөр зам барихтай холбоотой хашаа барих, төмөр замыг ашиглах, буулгах талбай байгуулахтай холбоотой бүх зөвшөөрлүүдийг манай байгууллагад өгч байсан байдаг. Мөн бид жил бүр “У*******” ХНН-тэй салбар зам ашиглалтын гэрээ байгуулж хамтран ажиллаж байдаг. Тухайлбал сүүлд 2022.12.01-2022.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэх ОГ/22/263 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацааг 2023.12.31-ний өдрийг хүртэл сунгаж ажилласан байна. Тус гэрээ шүүхэд нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан. Мөн төмөр замын тээврийн тухай хуулийн 21.1-д “Дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь өөрийн зам талбайд ачаа, ачаан тээш, вагон, чингэлгийг тээвэрлэлтэд бэлтгэх, ачих, буулгах, хадгалах үйлчилгээ үзүүлнэ” гэж, 27.5-д “Төмөр замын зурвас г, аюултай бүсэд дагнасан хэрэглээний, зам, талбай эзэмшигч хаалт, хамгаалалт хийнэ” гэж тус тус заасан. Иймд бид дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн хувиар өөрсдийн зам, талбайгаа ачаа бараа буулгах, хадгалах, хаалт, хамгаалалт хийх эрхтэй. Үүний дагуу хамгаалалтын бетон хашааг өөрсдийн хөрөнгөөр барьсан бөгөөд энэ нь төмөр замын аюулгүй байдлыг хангах, гэрчилгээний дагуу үйл ажиллагаа явуулах хууль тогтоомж, стандартын шаардлагын дагуух зүйл гэж үзэж байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 466 дугаартай тогтоолуудаар “Г” гэдэг компанитай холбоотой байсан газрын маргааныг “М*******” ХХК-ийн талд шийдвэрлэсэн. Мөн сүүлд дахин “Г” компаниас дахин маргаан үүсгэснийг анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр анх дүгнэлт яаж гарсан гэхээр “Г” гэдэг компанийн гомдлын үндсэн дээр гарсан. Гомдол гаргахдаа “Г” гэдэг компанийн г дээр “М*******” ХХК гэдэг компани хууль ёсоор г эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулаад байна гэдэг байдлаар гаргасан гэж бид ойлгож байгаа. Гэтэл тухайн “Г” ХХК гэдэг компани нь г эзэмших эрхгүй гэдгийг гурван шатны шүүх хоёр удаа шийдвэрлэсэн.

Мөн журамд гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл бүрдээгүй үндэслэлийг тайлбарлая. Зам, тээврийн хөгжлийн сайдын төмөр замын нийтлэг багц дүрэм батлах тухай А дугаартай тушаалын 11 дүгээр хавсралтаар объектын үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмыг баталсан байдаг. Тус журмын 6.1-д гэрчилгээний үйлчилгээг түдгэлзүүлэх үндэслэлүүдийг заасан.6.1.1-д гэрчилгээний хугацаа нөхцөл шаардлагыг зөрчсөн, 6.1.2-т энэхүү журмын 5.1.2-т нэг болон хоёр заалтыг зөрчсөн, гэрчилгээ эзэмшигч хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд байгууллагын эрх зөрчигдсөн. 6.1.4-т төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа нэг жилийн дотор эрхлээгүй нөхцөлд гэдэг. Манай компани тээвэр зуучлалын үйл ажиллагааны гэрчилгээ аваагүй тул хамгийн сүүлд дурдсан 6.1.4-д заасан зохицуулалт хамааралгүй. Мөн бусад заалтад дурдагдсан түдгэлзүүлэх нөхцөл бий болоогүй гэж үзэж байна. Улсын байцаагчийн дүгнэлт нэхэмжлэгчийн гэрчилгээг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох санал гаргасан боловч яг журамд заасан түдгэлзүүлэх үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн эсэх талаар тайлбарлаалгүй байдаг. Тэгэхээр журамд заасан гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл бий болоогүй байхад манай компанийн гэрчилгээг түдгэлзүүлсэн нь хууль бус гэж үзэж байна.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө бид огт мэдэгдэж тайлбар авах боломжоор хангаж байгаагүй. Шийдвэр гаргах ажиллагаанд оролцох өмгөөлөгч авах боломжоор ч мөн хангаагүй. Тодруулбал, бид “Г” компаниас гомдол ирж шүү гэдэд байдлаар утсаар мэдэгдэж байсан үүнтэй холбоотой бид ерөнхий агуулгаар утсаар тайлбараа гаргаж өгч байсан. Гэхдээ яг “Г” ХХК-иас ямар гомдол гарсан гэдгийг огт мэдэгдээгүй. Энэ байдлаар бидний хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөр байвал бид мэдэгдэж тайлбар авах ёстой байсан. Үүнээс хэдэн сарын дараагаар Улсын байцаагч Б.М ээлжийн амралттай байх хугацаандаа бидний гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох агуулга бүхий дүгнэлтийг гаргасан байдаг. Тус саналыг дагуу маргааш өдөр нь гэрчилгээг түдгэлзүүлэх шийдвэрийг манай компанид мэдэгдэлгүй шуурхай гаргасан. Иймд захиргааны байгууллага албан тушаалтнууд захиргааны эрх, хуулиар тогтоосон мэдэгдэх, сонсох зарчим, шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Зам, тээврийн сайдын тушаал нь улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гарсан бөгөөд сонсох ажиллагаа хийгээгүй, тушаалын үндэслэл болсон улсын байцаагчийн дүгнэлт болон ажлын хэсгийн шийдвэрүүд хууль бус тул сайдын тушаалыг мөн хууль бус гэж үзэж байгаа. Манай компани 2014 оноос хойш төмөр замын үйл ажиллагаа явуулж байгаа үүнээс хойш олон удаа үйл ажиллагаагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсэж хохирч байна. Анх энэ төмөр замыг барихдаа 1 тэрбум гаруй төгрөгийг зарцуулж барьсан боловч ашигласан он жилүүд нь маш бага. Яагаад гэхээр “Г” гэдэг компани шүүхэд нэхэмжлэл, шат шатны байгууллагад гомдол гаргаж хандаад маргаан үүсгэчихдэг. Ингээд г эзэмших эрхтэй байдлаар шүүхийн шийдвэрийг тайлбарлаад зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийг өгсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий г дээр дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга аль аль нь г олгох эрхгүй гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Тус маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг хэрэгт хавсаргасан байгаа. Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан н.Ө гэх хүн г эзэмших эрхээ манайд шилжүүлж эвлэрлийн гэрээ байгуулаад шүүх эвлэрлийг гэрээ баталгаажуулсан. Тухайн газрыг “М*******” ХХК эзэмшиж байгаа нь ямар нэгэн хууль зөрчихгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Улсын дээд шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар төмөр замын үйл ажиллагаа явуулж байгаа этгээд тус газрыг ашиглаж болно. Гэхдээ г эзэмших эрх бусад этгээдэд олгож болохгүй гэдэг байдлаар тайлбар хийсэн байх боломжтой гэж харж байна.” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч болон хариуцагч Зам, тээврийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Г” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/09 дугаартай албан бичгээр “У” ХНН-ийн Тнд байрлах “М*******” ХХК- ийн салбар төмөр замд объектын гэрчилгээг холбогдох дүрэм, журам зөрчиж олгосон байна гэх агуулга бүхий гомдол ирүүлсний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас өөрийн чиг үүргийн хүрэ хяналт шалгалт хийхэд “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын захирлын тушаалаар байгуулсан “Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг”-ээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 4.1.1 дэх /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, г эзэмших, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг/ ирүүлнэ заасны дагуу тус салбар зам байршиж буй газрын г эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус ирүүлээгүй байхад журам зөрчиж объектын гэрчилгээ олгосон байгаа нь тогтоогдсон тул тус журмын 6.2-т /Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлэх санал гаргасны дагуу Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түдгэлзүүлэх эсэхийг хянан шийдвэрлэнэ/ гэж заасны дагуу улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлт гаргасан. Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг тус дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг авч хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна.

2. “М*******” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “У” ХНН-д А22/05 дугаартай албан бичгээр г ашиглах гэрээ байгуулж өгөх тухай хүсэлт гаргасны дагуу “У” ХНН-ээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10/149 дугаартай албан бичгээр хэрэгцээтэй талбайг “У” ХНН-д мөрдөгдөж байгаа тарифаар түрээслүүлэх боломжтой тухай мэдэгдсэн байтал өнөөдрийг хүртэл гэрээгээ байгуулаагүй байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 4.1.1-т заасны дагуу “У” ХНН-тэй г ашиглах түрээсийн гэрээ байгуулах, суурь бүтэц эзэмшигч зөвшөөрсөн нөхцөлд объектын гэрчилгээг олгох боломжтой тухай мэдэгдсэн.

3. Миний бие 2023 оны ээлжийн амралтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 18 өдрөөр авсан болно. Иймд миний бие холбогдох хууль, дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн гомдлын хүрэ төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж шийдвэр гаргасан тул “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.14-т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхийг авч хэлэлцээд үндэслэлтэй гэж үзсэн тул түдгэлзүүлэхээр шийдвэрлэснээр “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 6.2-т заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дүгээр тушаал гарсан байна. Түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн тухай тус яамнаас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 08/3682, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/3864 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Иймд холбогдох хууль, дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн гомдлын хүрэ хяналт шалгалт хийж Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын хүрэ шийдвэр гаргасан тул “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн сайд болон Төмөр замын хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

3.2. Хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ““М*******” ХХК-ийн Тнд байрлах 1 дагнасан хэрэглээний салбар замд 23/09/01 дугаартай гэрчилгээ олгогдсон бөгөөд газрын маргаантай холбоотой “Г” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Улсын байцаагч “M*******” XXX-нд олгосон объектын гэрчилгээг түдгэлзүүлэх хүчингүй болгох хүртэлх арга хэмжээг ажлын хэсгийн зүгээс авч ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг үндэслэн хэлэлцэж, шийдвэрлэхээр хурлын товьёгт оруулсан болно. “М*******” ХХК-д объектын гэрчилгээг 2023 оны 03 дугаар сарын 15-ны хурлаар хэлэлцэж олгохоор шийдвэрлэсэн. Гэвч “Г” ХХК-ийн зүгээс Зам, тээврийн хөгжлийн яаманд 2023 оны 05 дугаар сарын 19-ний 23/09 тоот гомдол гаргасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дүгнэлт гаргаж төвд хүргүүлсэн. Улсын байцаагчийн  дүгнэлтэд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 254 тоот тайлбар бүхий албан бичгийг хүргүүлсэн.

“М*******” ХХК-тай холбоотой улсын байцаагчийн дүгнэлттэй холбогдуулан Нийслэлийн г зохион байгуулалтын алба, Тнд тус тус албан бичиг явуулж “М*******” ХХК болон “Г” ХХК-ийн газрын маргаантай холбоотой асуудлыг тодруулсан. Тнөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 27/399 тоот хариу албан бичигт “М*******” ХХК-ийн салбар замд 2018 онд /36/, 2019 /12/ онд нийт 48 хоосон вагон хүлээлэгт зогссон. Ачилт буулгалт хийгдээгүй гэж тусгасан байсан. Ашиглалт эхэлсэн гэсэн үг. 2018 онд объектын гэрчилгээг түдгэлзүүлснээр дахин салбар замыг ашиглаагүй Нийслэлийн г зохион байгуулалтын албанаас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04-08/3722 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. “М*******” ХХК-ийн хувьд газрын гэрчилгээгүй гэх том шалтгаан үүсэж буй. Энэ нь 1949 оны ЗХУ болон БНМАУ-ын хоорондох гэрээгээр “У” нь газрын гэрчилгээгүйгээр зурвас газрыг ашигладаг. Тус байдлыг баталгаажуулаад 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан протоколын дагуу Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолын 7-д төмөр замын зурвас газрыг тусгайлан зааж, заагдсан газрын барилга, байгууламжууд доорх олгосон газрыг цуцалж, цаашид хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгасугай гэж тусгасан. Иймээс дээрх баримт бичгүүдийг үндэслэн, цаашлаад Зам, тээврийн хөгжлийн яамны улсын комисс нь 2014 онд “М*******” ХХК-д салбар зам барих зөвшөөрлийг олгож, салбар замыг ашиглалтад хүлээн авч, объектын гэрчилгээг олгосон. Мөн 2 компанийн газрын маргаанд 3 шатны шүүхийн шийдвэр гарсан зэргийг харгалзан үзэж “М*******” ХХК-д олгосон объектын гэрчилгээг түдгэлзүүлэхгүй байх үндэслэлтэй гэж үзсэн. Гэвч 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд санал гаргаж дахин энэ асуудлыг хэлэлцүүлсэн. Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг Г зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04-08/3722 дугаар албан тоот. “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 6.1-т заасан зөрчил илэрсэн нөхцөлд журмын 6.2-т “Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлэх санал гаргасны дагуу Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түдгэлзүүлэх эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 00- 04-0 дугаартай дүгнэлтэд үндэслэн Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар “М*******” ХХК-ийн дагнасан хэрэглээний зам талбайн 23/486/01 тоот гэрчилгээний хугацааг баримт бичгийн бүрдэл хангах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн” гэжээ.

3.3. Хариуцагч болон хариуцагч Зам, тээврийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоёр дүгнэлт нэг нь удирдамжгүй гарсан гэдэгт тайлбар хэлэхэд Зам, тээврийн яам болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв хоёр нь хоорондоо гэрээгээр гэрчилгээжүүлэх эрхийг шилжүүлээд явж байсан. Хуульд албан ёсоор гэрчилгээ олгох эрх нь байхад дахин удирдамж гаргаад нэг асуудал дээр хоёр байгууллагад хаяглаад нэг дүгнэлт өгөх бүрэн боломжтой байдаг.

Хоёрдугаарт У******* ХНН-тэй өөрсдөө хүртэл хүсэлт тавиад түрээсээр ашиглах боломжтой гээд явж байсан. Зурвас г бид г өмчилмөөр байна гээд, хэн ч өмчлөх эрхгүй мэт ийм юм яриад байгаа нь буруу. Тний тэр бичиг эрх зүйн чадамжтай эсэх болон тэр зам яаж баригдсан талаар тэрийг би сайн мэдэхгүй байна. Анхнаасаа тний бичгийг үндэслэж энэ замтай холбоотой шийдвэр гарсан бол буруу явсан гэсэн үг. У*******ын зурвас г яагаад байдаг гэхээр дараа дараагийн хөтөлбөр төсөлдөө зориулсан, төмөр замын аюултай бүс гэдгээрээ ямар нэг осол болсон үед энэ г өөрөө улсын нөөцөд байж байх ёстой. Дээрээс нь төмөр замын осол аюулгүй байдал, галт тэрэг хэрвээ замаас унаад гарсан нөхцөлд хажуугийн барилга байгууламж дээр унахгүй байх зориулалттайгаар тогтоосон г. У*******аас нэхэмжлэгч тал түрээсээрээ ашиглаад явчхаж болохгүй байгаа юм уу, хэрвээ барилга байгууламж хүний г дээр барих бол тодорхой хэмжэ заавал зөвшөөрөл авах ёстой шүү дээ. Мөн аюулгүй байдлын гэрчилгээтэй холбоотой асуудлыг журам дээр заачихсан, газрын гэрчилгээ шаардсан байхад гэрчилгээ олгоод явах ямар ч боломж байхгүй” гэв.

3.4. Хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төмөр замын аюулгүй байдлыг манай яам хангах ёстой. Улсын байцаагчийн хяналт хэрэгжүүлэх ёстой хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тэгээд газрын маргаантай байгаа зүйл дээр нэхэмжлэгч талаас үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэж дурдаж байна. Газрын маргаантай байгаа асуудал үйл ажиллагаа явуулахад хүний амь, нас болоод эд хөрөнгийн хохирол гарах маш өндөр ач холбогдолтой буюу эрсдэл өндөртэй. Иймд манай байцаагч нараас анхаараад үүнийг зөрчил гэж үзээд тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийлгэхийг зогсоосон. Гол зогсоосон шалтгааныг нэхэмжлэгчээс “Г” гэдэг компанид дурдагдаж байна. Тус компанитай нэхэмжлэгчээс олон жил маргасан байна, тэгээд энэ бүх зүйлүүдийг нь үндэслэж гаргасныг ойлгох хэрэгтэй байх” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ч.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо А хаягт байрлах 3,000 мкв талбай, нэгж талбарын 18 дугаартай, Худалдаа, нийтийн үйлчилгээний г, төв, цогцолбор газрын зориулалттай газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар “Х” ХХК-иас шилжүүлэн авч эзэмшиж байна. Гэтэл түүний эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18 дугаар бүхий г дээр г эзэмшигчээс нь ямар ч зөвшөөрөл авахгүйгээр “М*******” ХХК гэх компани салбар төмөр зам барьсан байна. “М*******” ХХК-д Зам тээвэр, хөгжлийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 23/486/01 дугаартай “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын дагнасан хэрэглээний зам, талбайн гэрчилгээ”-г олгосон нь дараах үндэслэлээр хууль бус байна. Үүнд: 1. “М*******” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14/121/14 тоот салбар зам барих техникийн нөхцөл авсан байх ба техникийн нөхцөлийг олгохдоо ашигласан Төмөр замын тээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.6 дахь заалт, Зам тээвэр хот байгуулалтын сайдын 2012 оны 82 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын зурвас г, төмөр замын аюултай бус, аюулгүйн бусад төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нэвтрэх журам”-ын 3.2 дахь заалтыг үндэслэн Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 121 дүгээр тушаалыг үндэслэн олгожээ. Гэтэл Төмөр замын тээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.6 дахь заалт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон тул түүнийг үндэслэх техникийн нөхцөл анх олгогдсон нь хууль бус. “Төмөр замын зурвас г, төмөр замын аюултай бус, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нэвтрэх журам”-ын 3.2 дахь зүйлийн 3.2.1-т “Төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх өргөдлийг энэхүү журмын хавсралт №1-т заасан баримт бичгийн хамт өргөдөл гаргагч нь Төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ” гэж, 3.2.3-т “Төрийн захиргааны төв байгууллага нь өргөдөл гаргагчийн өргөдөл, баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативт нийцэж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлэнэ” гэсэн заалтууд зөрчигдөж өргөдлийн баримт бичгийн үндсэн агуулга болох Салбар замын газрын ашиглалт, эзэмшлийн талаарх баримт бичиг гэх бүрдлийг санаатай орхигдуулж техникийн нөхцөл анх олгосон.

2. Түүнчлэн Зам, тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А дүгээр тушаалын арван нэгдүгээр хавсралтаар “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ыг баталсан ба уг журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, г эзэмших, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг” гэж заасныг хангаагүй бусдын эзэмшил г дээр хууль бусаар баригдсан салаа төмөр зам байхад объектын гэрчилгээ олгосон нь хууль бус байна.

3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд г эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд “М*******” ХХК нь тухайн гт огт г эзэмших эрхгүй байхад бусдын эзэмшил гт г эзэмшигчийн зөвшөөрөлгүй барьсан “М*******” ХХК-ийн салаа төмөр замд объектын гэрчилгээ олгосон нь хууль бус байна. Иймд дээрх үндэслэлээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлт, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэр нь холбогдох хууль, дүрэм журмын дагуу гарсан байх тул “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.М, Зам, тээврийн хөгжлийн яамны Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “М*******”-иас Зам, тээврийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч Б.М, Зам, тээврийн яам, Зам, тээврийн сайдад тус тус холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай 04-00-03/, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлтүүд, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын  20-ны өдрийн хуралдааны шийдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/234 дугаартай тушаалын “М*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ:

            - г эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ шаардах үндэслэлгүй,

            - манай компани хууль бусаар г ашиглаагүй, хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, хэн нэгэн хохироогүй байхад журам зөрчсөн гэх үндэслэлээр объектын гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

            - маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, улсын байцаагч ээлжийн амралттай байх хугацаандаа шийдвэр гаргаж, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Хэргийн нөхцөл байдал:

3.1. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “М*******” ХХК-д 23/ дугаартай Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг 3 жилийн хугацаагаар олгосон/1 хавтаст хэргийн 239 дэх талд/.

3.2. “Г” ХХК-иас Зам, тээврийн хөгжлийн сайдад хандан гаргасан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/09 тоот гомдлын дагуу Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын дагуу гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангасан байдлыг ирүүлсэн дарааллын дагуу хянан үзэж, нягтлан шалгасан эсэхийг цахим системээр илгээсэн баримт бичиг, гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн тайлбар болон бусад холбогдох баримт бичигт үндэслэн шалгахаар Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04/43 дугаар удирдамж баталсан.

3.3. Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч Б.Мын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04-00-03/ дугаар болон 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаар дүгнэлтүүдэд “... баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлээгүй, г эзэмших эрхийн гэрчилгээ, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичиг “М*******” ХХК-д байхгүй байгаа тул объектын гэрчилгээг холбогдох хууль, журмын дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ хүссэн өргөдлийг шалгах ажлын хэсгийн зүгээс авч ажиллах нь зүйтэй байна” гэсэн.

3.4. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/13 дугаар тушаалаар төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох үйл ажиллагааг гэрээний үндсэн “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-т шилжүүлж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Төрийн зарим үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлэх тухай гэрээ” байгуулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалаар гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаа”-г гэрчилгээжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрэ зохион байгуулахыг Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын гт даалгасан/4 хавтаст хэргийн 192 дахь талд/.

3.5. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/18 дугаар тушаалаар Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг/цаашид гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг гэх/-ийг байгуулсан байх ба тус ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай хуралдаанаас “... “М*******” ХХК-ийн Тнд байрлах 1 дагнасан хэрэглээний зам, талбай объектын гэрчилгээг ажлын хэсгийн олонх гишүүдийн саналаар түдгэлзүүлэхгүй байх”-аар шийдвэрлэсэн/2 хавтаст хэргийн 47 дахь талд/.

3.6. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 254 тоот албан бичигт “... “М*******” ХХК-ийн гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлэх эсэх асуудал нь манай төвийн болон ажлын хэсгийн эрх хэмжээний асуудал биш байх тул холбогдох хууль тогтоомжийн хүрэ шийдвэрлэж өгнө үү” гэсэн/1 хавтаст хэргийн 212 дахь талд/,

3.7 Мөн гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдаанаас “... Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд  гэрчилгээ олгох журмын 4.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний баримт бичгийн бүрдлийг хангах хүртэл хугацаагаар “М*******” ХХК-ийн дагнасан хэрэглээний зам, талбайн объектын гэрчилгээг түдгэлзүүлэх”-ээр шийдвэрлэсэн/2 хавтаст хэргийн 63 дахь талд/,

3.8. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дүгээр тушаалаар “М*******” ХХК-ийн Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний зам талбайн 23/ дугаартай гэрчилгээг баримт бичгийн бүрдэл хангах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

 

4. Төмөр замын тээврийн тухай хууль/2007 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.1.3-т “төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийг батлах”, 10.1.6-д “төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Төмөр замын тээврийн хяналтын алба /цаашид "хяналтын алба" гэх/ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлнэ”, 13.2-т “Хяналтын алба нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчаас бүрдэнэ” , 13.5-д “Хяналтын алба нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 13.5.1-д “төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр гаргасан бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл м, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заажээ.

5. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А дүгээр тушаалаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын

- 3.1-д “Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

- 3.1.8-д “гэрчилгээжүүлэлтийг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд гаргасан дүгнэлт, шийдвэрийг дахин хянах, энэхүү журмын зургадугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэх”,

- 3.1.9-д “төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж, биелэлтийг хангуулах”,

- 4.1-д “Гэрчилгээ шинээр авах тухай хүсэлт гаргахдаа төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын шаардлагыг үндэслэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

- 4.1.1-д “объектын гэрчилгээ авахад тавигдах шаардлага: үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, г эзэмших, ашиглах эрх шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг”,

- 4.9-д “Ажлын хэсэг гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргана”,

- 4.11-д “Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гэрчилгээ олгохыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ”,

- 5.1-д “Гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг:

- 5.1.6-д “төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормыг дагаж мөрдөх”,

- 5.1.7-д “иргэн, хуулийн этгээд нь төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэлтэд хамруулах, тэдгээрт хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм, нормативын баримт бичгээр тавигдах нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй”,

- 6.1-д “Гэрчилгээний үйлчлэлийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ”, 6.1.2-т “энэхүү журмын 5.1, 5.2-т заасныг зөрчсөн”,

- 6.3-т “Гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлсэн зөрчлийг арилгасан талаар төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагчийн саналыг үндэслэж түүнийг сэргээнэ” гэж журамлажээ.

 

6. “М*******” ХХК-ийн барьсан салбар төмөр замын

- зарим хэсэг/30метр/ байрлаж буй газрыг “Г” ХХК-д эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус шүүхийн 2022 оны 393 шийдвэрээр хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгчээс тус гт г эзэмших эрх олгогдоогүй,

- зарим хэсэг нь гуравдагч этгээд Ч.Өын эзэмшлийн гт байрлаж байх ба уг газрыг нэхэмжлэгч шилжүүлэн авахаар тохиролцож нийслэлийн Засаг даргад г хүргүүлсэн г эзэмших эрх шилжүүлэх хүсэлт нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа тухайд нэхэмжлэгч маргаагүй.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдал болон хууль тогтоомжийн заалтуудыг нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнууд нь хууль болно хуульчилсан актаар урьдчилан тогтоосон хэм хэмжээний хэрэгжилтийг хангаж ажилласан, хууль ёсны шийдвэрүүдийг гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал,

8. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь салбар төмөр зам эзэмшигч болохынхоо хувьд хуулиар эрх олгогдсон батлан мөрдүүлж буй төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийг үйл ажиллагаандаа баримтлах, уг баримт бичгээр тогтоосон нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй атал “М*******” ХХК нь дээр дурьдсан объектын гэрчилгээ авахад тавигдах шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсанчлан төмөр замын объектын гэрчилгээ авахад тавигдах шаардлагад тухайн объект эзэмшиж буй этгээд нь объект байрлаж буй газрыг өмчилдөг, эсхүл эзэмшдэг, эсхүл бусад гэрээгээр ашигладаг байх шаардлага тавигдсан, маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн салбар зам байрлаж буй газрын өмчлөл, эзэмшлийн талаар аливаа баримтыг захиргааны байгууллагад гаргаж хүргүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч захиргааны байгууллагуудаас журамд заасан баримт бичгийн бүрдэл хангаагүй гэж үзэж маргаан бүхий актуудыг гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчимд нийцсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудын хүрэ гарсан шийдвэр гэж үзэх ба уг шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

9. Нэхэмжлэгч талаас “төмөр замын зурвас г нь төрийн өмч тул г эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ шаардах үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргах боловч Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтаар эрх олгогдсон этгээдээс баталсан “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм”-д объект байрлаж буй газрыг өмчилдөг, эсхүл эзэмшдэг, эсхүл бусад гэрээгээр ашигладаг болохыг нотлох баримтыг ирүүлсэн тохиолдолд объектын гэрчилгээ олгохоор журамласан, энэхүү захиргааны хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тул энэхүү тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

10. Мөн “М*******”-ийн эзэмшлийн салбар төмөр зам нь

- Гуравдагч этгээд Ч.Өын эзэмшил гт дамнан байрласан байх ба Ч.Өаас Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан ““M*******” ХХК-д Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгосон 23/A86/01 дугаартай Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын дагнасан хэрэглээний зам, талбайн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0073 тоот захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Ч.Өын эзэмшлийн газрыг шилжүүлэн авах тухай хүсэлтээ нийслэлийн Засаг даргад гаргасан, шийдвэрлэгдээгүй байгаа” хэмээн тайлбарласан.

- “М*******”-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/24 дугаартай захирамжийн Ч.Өад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг мөн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0056 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

- 30 метр урттай хэсэг/Г ХХК-ийн эзэмшиж байсан/ нь бусад этгээдийн эзэмшил, ашиглалтад олгогдсон гтай давхцалгүй боловч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У*******ын ашиглалтад олгогдоогүй, кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй болох нь нийслэлийн Г зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 04-08/3722 тоот албан бичгээр тогтоогдсон,

- Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн 287 метр урттай салбар төмөр замын үлдэх хэсэг нь “К*******” ХХК-ийн эзэмшилд олгогдсон гтай давхцалтай болох нь нийтэд илэрхий байна/ https://egazar.gov.mn/map?parcel_no=18#! /.

            11. Энэ тохиолдолд буюу нэхэмжлэгчийн эзэмшлийн салбар төмөр зам нь өөр бусад этгээдийн эзэмшилд олгогдсон болон төрийн өмчийн гт байрлаж байх үед хариуцагчаас тухайн газрын эзэмшигчтэй аливаа хэлбэрээр зөвшилцсөн талаарх баримтыг ирүүлэхийг шаардсаныг буруутгах бодит боломжгүй, нэхэмжлэгчийн “манай компани хууль бусаар г ашиглаагүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

12. Учир нь дагнасан хэрэглээний салбар төмөр зам нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй үл хөдлөх хөрөнгө бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “... давхцалгүй байх” шаардлагыг хангах шаардлагаар төрийн өмчийн гт ч салбар төмөр зам барих бол холбогдох этгээдээс хуульд заасан журмын дагуу зөвшөөрөл авах шаардлагатай тул нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд г эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн атлаа “г эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ шаардах үндэслэлгүй, ачиж буулгах талбай байгуулсан, салбар зам арчлалтын гэрээ байгуулсан ...” зэргээр маргах боломжгүй.

 

13. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасан.

14. “М*******” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргасан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтдээ ““Г” ХХК нь манай компанид холбогдуулан гомдол гаргасан учир бид танд энэхүү хүсэлт, тайлбарыг гаргаж байна ...” гээд 58 хуудас баримтыг хавсаргаж хүргүүлжээ/1 хавтаст хэргийн 24-25 дахь талд/.

15. Зам, тээврийн хөгжлийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Г” ХХК-ийн гомдлыг шалгах тухай “Хяналт шалгалтын удирдамж”-ийг баталж улсын ахлах байцаагч Б.Маас мөн өдөрт хяналт шалгалт хийсэн байна.

16. Мөн хяналтын улсын ахлах байцаагч Б.М нь 2023 оны 12 дугаар сарын 25-аас ажлын 18 хоног ээлжийн амралтаа эдэлсэн болох нь тус яамнаас олгосон ээлжийн амралтын мэдэгдлээр тогтоогдож байна.

17. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн “...шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, “Г” ХХК-иас гомдол гаргасан болохыг нэхэмжлэгч мэдсэн төдийгүй, холбогдох тайлбар болон өөрт байгаа баримтаа гаргаж өгсөн байх тул хариуцагч улсын байцаагчаас мэдэгдэх сонсгох ажиллагааг тусгайлан явуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

 

18. Харин хариуцагч хяналтын улсын ахлах байцаагчаас нэг агуулгаар 2 удаа дүгнэлт гаргасан/өөр огноо, дугаар бүхий/, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-ын захирлын 2021 оны А/18 дугаар тушаалаар байгуулагдсан төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааны гэрчилгээ хүссэн өргөдлийг нягтлан шалгах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгээс мөн 2 удаа “... гэрчилгээг түдгэлзүүлэхгүй”, “... гэрчилгээг түдгэлзүүлэх” гэсэн саналууд гаргасан нь процессын хувьд алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “... бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцэхгүй байх боловч энэ нь маргаан бүхий дүгнэлтүүд, ажлын хэсгийн саналуудыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна гэж дүгнэлээ.

19. Учир нь маргаан бүхий дүгнэлт, саналууд гарах үед дээрх 3.4 дэх хэсэгт дурьдсанчлан Төрийн зарим үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлэх тухай гэрээ дуусгавар болоогүй байсан байхад хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн процессын алдаа нь ажлын хэсгээс тухайн асуудлыг 2 дахь удаагаа шийдвэрлэх, ингэхдээ өмнө гаргаснаасаа өөр буюу “... гэрчилгээг түдгэлзүүлэх” гэж шийдлийн хувьд зөрүүтэй санал гаргахад хүргэсэн байх боловч маргаан бүхий дүгнэлтүүд болон гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

20. Зам, тээврийн хөгжлийн сайд нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дугаар тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийсэн, тайлбар баримт гаргуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад салбар төмөр зам байрлаж буй газрын эзэмшил, ашиглалттай холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй тул тухайн цаг хугацаанд хариуцагчаас мэдэгдэх сонсгох ажиллагааг хийснээр өөрчлөгдөх нөхцөл байдал байхгүй байсан гэж үзэхээр байна.

21. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй улсын байцаагчийн дүгнэлт, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн хуралдааны шийдвэр нь тодорхой санал уламжилсан шинжтэйн зэрэгцээ маргаан бүхий актууд нь бүгдээрээ “М*******” ХХК-иас журамд заасан баримт бичгийн шаардлагыг хангасан тохиолдолд актын үйлчлэл дуусгавар болох зохицуулалттай байх тул маргаан бүхий дүгнэлт, санал, тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэснээр бусдын өмчлөл/төр/, эзэмшилд байх гт байрлах салбар төмөр замыг зориулалтын дагуу ашиглах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй тул  “М*******” ХХК-иас Зам, тээврийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч Б.М, Зам, тээврийн сайд, Зам,тээврийн яаманд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналаар тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сүүлд товлогдсон шүүх хуралдааны товыг ирүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төмөр замын тээврийн тухай хууль/2007 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.5, 13.5.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг тус тус баримтлан “М*******” ХХК-иас Зам, тээврийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч Б.М, Зам, тээврийн сайд, Зам, тээврийн яаманд тус тус холбогдуулан гаргасан “Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай 04-00-03/ дугаартай дүгнэлт, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-0 дугаартай дүгнэлт, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/234 дугаартай тушаалын “М*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ