Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг

хохирогч Х.М

шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Ч-д холбогдох 1705016600018 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Ч  2017 оны 12 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо Мөнх гал төвийн орчимд согтуугаар Х.Мийг зодож эрүүл мэндэд нь хамрын нуруу, таславчийн хугарал, баруун зовхинд цус хуралт,  тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед хэн хэн нь бие бие рүүгээ дайрсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

      

Хохирогч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт “2017 оны 12 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө манай дүү Байгальмаа шөнийн 23 цагийн үед над руу залгаад би их согтсон байна ирээд аваач гэж хэлсэн. Тэгэхээр нь би над руу залгасан дугаар руу нь буцаагаад залгахад утасаа авахгүй байсан. Би утас нь холбогдохгүй болохоор нь гадуур хайсан. Хэсэг хугацааны дараа над руу дахин залгаад “би Мөнх гал гэдэг нэртэй газрын гадаа байна” гэж хэлсэн. Би очоод авах гэтэл  цүнх байхгүй байна, манай найз энд үлдчихлээ гээд байсан. Тэгэхээр нь би тэр өрөөнөөс нь цүнхийг нь авсан. Тухайн үед Б.Ч, 2 хүнтэй хамт явж байсан бөгөөд манай дүүгийн найз охиныг машиндаа суулгах гэхээр нь би “наадах чинь манай дүүгийн найз юм байна” гэж хэлэхэд “юу яриад байгаа юм энэ танай дүү биш” гэж хэлсэн. Бид хоёр маргалдаад зогсож байхад манай дүү машинаас бууж ирээд салгасан. Тэгээд Б.Ч миний нүүр рүү гараараа цохисон. Би зөрүүлээд нэг юм уу, хоёр цохьсон байх. Миний хамар руу  цохихоор нь миний хамар хугарчихлаа гээд зугатаахад миний араас хөөгөөд байсан. Би машиндаа суухад миний хамраас цус гарсан байсан. Хамарны дунд яс цөмөрсөн байсан. Би хохирсон эмчилгээнийхээ зардалыг гаргуулмаар байна. Хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай гэж эмч хэлсэн. Эмчилгээний зардал 800.000 төгрөг болсон. Одоо 1.600.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Х.М мөрдөн байцаалтанд ”2017 оны 12 дугаар сарын 3-нд шилжих шөнө 01 цагийн үед манай хамт ажилладаг Байгаль гэдэг дүү залгаад би их согтуу байна намайг ирж аваад гэрт хүргээд өгөөч гэхэд нь би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах “Мөнх гал” төвийн гадна талд зам дагуу зогсож байсан, тэгээд би Байгалийг машиндаа суулгаад асуухад миний цүнх байхгүй байна манай найз охин бас байгаа гэхэд нь би машинаасаа буух гэхэд танихгүй 2 залуу нэг эмэгтэйг дамжлаад машинд суулгаж байхыг Байгаль хараад энэ манай найз охин байна гэж хэлэхээр нь би очоод манай дүүтэй хамт явж байна гэнээ би аваад явъя гэхэд нөгөө залуу намайг заамдаж авахад манай дүү бууж ирээд манай ах гэхэд  шууд нүүр рүү цохиод хамар хугалсан, тэгээд тухайн үед тэр залуу дахин миний нүүр рүү цохиод хойноос өшиглөөд хөөгөөд байсан, тэгээд манай дүүг машиндаа суулгаад аваад хөдлөх гэж байхад нь би таксины жолоочийг зогсоогоод цагдаад дуудлага өгөөд намайг цохисон залууг хэлтэс дээр авчирсан, харин нөгөө цугтаа байсан залуу нь манай дүүгийн найзтай хамт үлдсэн. Миний хамар хугарч таславч цөмөрсөн гэмтэл учирсан, дээрхи гэмтлийг Ч гэх залуу цохиж учруулсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Ч нилээн согтуу байсан. Манай дүү нилээн согтуу, харин найз нь тасарсан шахуу байсан. Чтай хамт явсан залуу гайгүй байсан”  /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14954 дугаартай ”Х.Мд хамрын нуруу таславчийн хугарал, баруун зовхинд цус хуралт, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт,

 

Гэрч А.Ариунболд мөрдөн байцаалтанд” Би 2017 оны 12 дугаар сарын 02-ны орой манай найз Ч над руу залгаад гэрт хүрээд ирээч гэхээр нь яваад очиход Байгальмаа, Оюундарь нарын хамт архи уугаад сууж байсан. Тэгээд тэндээсээ дөрвүүлээ гараад “Мөнх гал” караокед дөрвүүлээ орсон. Тухайн үед Байгальмаагийн утсанд байнга дуудлага ирээд байсан ба...дугаараас байнга залгаад байсан ирсэн дуудлагыг авахгүй байсан. Тэр караокед 1 шил архи ууж 1 цаг 30 минут суугаад ойролцоогоор 2 цаг болсон. Тэр гурав өмнө нь уусан байсан тул нилээн муудсан, Оюундарь, Байгальмаа хоёр унтаад өгсөн байсан. Тэгээд Байгальмаа сэрээд гадаа гараад нөгөө дугаарын хүн рүү залгаад утсаар яриад байсан ба Байгальмаа надаас ямар газарт байгаа талаар асуухад нь би зам зааж өгч хажуунаас нь хэлээд нэг машин ирэхээр нь хойноос нь гараад машинд суухыг нь хараад эргээд орсон. Тэгээд Оюундарийг аваад Ч бид хоёр гарсан, тэгээд гадаа гараад “Мөнх гал” төвөөс доош уруудаад такси барих гээд зогсож байхад Байгальмаагийн суусан машин ирээд нэг залуу ирээд наад охиныг чинь би аваад явна та хоёр хэн юм гэхэд би чамд яагаад өгч явуулдаг юм гээд Оюундариас таних уу гэж асуухад танихгүй гэж хэлэхээр нь өгч явуулахгүй гэж хэлэхэд түүнээс болж маргаан үүсээд Ч зөрүүлж цохиод би дундуур нь орж салгаад Байгальмаа нь Ч руу дайраад Оюундарь нөгөө залуу руу дайраад байсан. Тэгээд би Чыг аваад замаас холдоод салгаад зогсож байхад нөгөө залуу нь дахин ирээд Чтай барьцалдаж аваад дахин нэг нэг цохилцоод байхаар нь Байгальмаа Оюундарь бид гурав салгахад Чыг Байгальмаа аваад таксинд суугаад би нөгөө залуу дээр очиход хамарнаас нь цус гарчихсан байсан” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Ч мөрдөн байцаалтанд” 2017 оны 12 дугаар сарын 2-ны орой  Оюундарь гэдэг охин миний утас руу мессэж бичээд караокед орж дуулах уу гэхээр нь би гэрт хүрээд ирэх үү гэхэд манайд ирсэн. Тэгээд би найз Ариунболдыг дуудахад тэр хоёрын  дараа удалгүй ороод ирээд бид дөрөв манай гэрт 0,75 гр Чингис архи 1 шилийг уугаад гэрээс гараад Мөнх гал караокед орж дуулахаар очсон. Тэгээд дээрхи караокед орж 1 цаг дуулахдаа 0,75 гр архи авч уугаад сүүлд дахин нэмээд 1 шил архи авч уусан. Тухайн үед би нэлээд муудсан ба Оюундарь Байгальмаа нар нэлээд муудаж байсан. Оюундарь сүүлдээ унтаад өгсөн. Тэгээд Байгальмаа нь манай гэрт байхаас нэг дугаарын утсаар залгасан дугаартай яриад байсан ба караокед суухад нэг дугаар залгаад байсныг аваагүй тэгээд сүүлдээ нэлээд муудаад нөгөө дугаарын хүнтэй утсаар яриад гарсан ба хойноос нь Ариунболд гарчихаад машинд суугаад явчихлаа гээд орж ирсэн. Тэгээд Ариунболд бид хоёр Оюундарийг аваад караокегоос гараад такси барих гээд зогсож байхад нэг машин  ирээд нэг залуу бууж ирээд Оюундарийг авч явна гээд гарнаас нь татахад би өгч явуулахгүй гээд Оюундариас энэ залууг таних юм уу гэхэд танихгүй гэж хэлэхэд нь би өгөхгүй гээд нөгөө залуу намайг заамдаж авахаар нь би өөдөөс нь заамдалцахад тэр залуу миний нүдний шил рүү цохисон ба би зөрүүлээд нүүр рүү цохисон. Тэгсэн чинь тэр залуугийн хамарнаас цус гарсан. Бид хоёрыг нөгөө хоёр охин манай найз нар салгасан. Тухайн үед би тухайн залуугийн хамар руу цохиход цус гарсан харин миний нүүрний зүүн нүдний дээд хэсэгт шалбарсан, эрүүнд шалбарсан гэмтэл бэртэл учирсан” /хх-ийн 33/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 41/, ял шалгах хуудас /хх-ийн 45/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ч согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх гал” төвийн орчимд  Х.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

хохирогч Х.Мийн”...шууд нүүр рүү цохиод хамар хугалсан, тэгээд тухайн үед тэр залуу дахин миний нүүр рүү цохиод хойноос өшиглөөд хөөгөөд байсан...” /хх-ийн 18/,  гэрч А.Ариунболдын “...Ч зөрүүлж цохиод би дундуур нь орж салгаад Байгальмаа нь Ч руу дайраад Оюундарь нөгөө залуу руу дайраад байсан...би нөгөө залуу дээр очиход хамарнаас нь цус гарчихсан байсан...”/хх-ийн 21/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14954 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/ хохирогчийн толгойн компьютерт томографийн шилжилгээ /хх-ийн 16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Прокуророос Б.Чад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Чыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.Чыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, шүүх хуралдаан дээр хохирогч 1.600.000 төгрөг нэхэмжилснийг холбогдох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч Х.М эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

 

М