| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/04376/И |
| Дугаар | 197/ШШ2025/02915 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02915
2025 03 21 197/ШШ2025/02915
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******лол,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,,,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт 600.770,92 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 197/ШЗ2025/07384 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Нано капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.Төгөлдөр нь Нано капитал ББСБ ХХК-тай 2021 оны 8 сарын 01-ний өдөр 4576 дугаартай, 2022 оны 9 сарын 04-ний өдөр 114698 дугаартай Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, 250.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 30 хонгийн хугацаатай авсан ба уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон.
Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2022 оны 10 сарын 04-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж, зээл, хүүгийн эргэн төлөх хугацааг 648 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд Н.Төгөлдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 247.280,70 төгрөг, зээлийн хүү 283.136,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.853,82 төгрөг, нотариатын төлбөр 2500 төгрөг, нийт 600.770,92 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Н.Төгөлдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нано капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 600.770,92 төгрөгийг 2025 оны 3 сард 300.000 төгрөгийг, 2025 оны 4 сард 300.770,92 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 50% болох 9.337 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн тооцоо зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нано капитал ББСБ ХХК нь хариуцагч Н.Төгөлдөрт холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 600.770,92 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Төгөлдөр нь нэхэмжлэлийн шаардлага 600.770,92 төгрөгийг 2025 оны 03 сард 300.000 төгрөгийг, 2025 оны 04 сард 300.770,92 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 50% болох 9.337 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Нано капитал ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 600.770,92 төгрөгийг хариуцагч Н.Төгөлдөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сард 300.000 төгрөгийг, 2025 оны 04 сард 300.770,92 төгрөгийг төлж барагдуулна гэх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 18.674 төгрөгийн тал хувь болох 9.337 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Төгөлдөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 9.337 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Нано капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Төгөлдөр нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД