Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2025/00223

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: ************************* үйл ажиллагаа явуулдаг, ************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ***************** тоотод оршин суух Б-н О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг нийт 14,466,173.08(арван дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга нэг зуун далан гурав зууны найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Зээлдэгч Б.О нь манай компанитай 2024 оны 04 сарын 26-ны өдөр *********** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнаар дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.О-н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас:

2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ************** зээлийн дансны дугаартай, 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн зээлийг 30(гуч) хоногийн хугацаатай, сарын 4.5(дөрөв арваны тав) хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **************** банкны тоот дансанд;

2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ************ зээлийн дансны дугаартай, 4,680,000.00 (дөрвөн сая зургаан зуун наян мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18(арван найм) сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6(гурав арваны зургаа) хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **************** банкны тоот дансанд; 

2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ************* зээлийн дансны дугаартай, 2,200,000.00 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 10(арав) сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6(гурав арваны зургаа) хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот **************** дансанд;

2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ************** зээлийн дансны дугаартай,

5,000,000 (таван сая) төгрөгийн урт хугацаат зээлийг 18(арван найм) сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6(гурав арваны зургаа) хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны ************** тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 03 сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 5 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 962,094.35 (есөн зуун жаран хоёр мянга ерэн дөрөв зууны гучин тав) төгрөг

- Шимтгэл: 19,250.00 (арван есөн мянга хоёр зуун тавь) төгрөг

- Үндсэн хүү: 247,666.81 (хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран зургаа зууны наян нэг) төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 40,993.13 (дөчин мянга есөн зуун ерэн гурав зууны арван гурав) төгрөг

- Нийт: 1,270,004.29 (нэг сая хоёр зуун далан мянга дөрөв зууны хорин ес) төгрөг

2. 2024 оны 05 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 4,679,975.63 (дөрвөн сая зургаан зуун далан есөн мянга есөн зуун далан тав зууны жаран гурав) төгрөг

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 1,069,034.65 (нэг сая жаран есөн мянга гучин дөрөв зууны жаран тав) төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 24,573.44 (хорин дөрвөн мянга таван зуун далан гурав зууны дөчин дөрөв) төгрөг

- Нийт: 5,773,583.72 (таван сая долоон зуун далан гурван мянга таван зуун наян гурван төгрөг далан хоёр мөнгө) төгрөг

3. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,856,249.84 (нэг сая найман зуун тавин зургаан мянга хоёр зуун дөчин ес зууны наян дөрөв) төгрөг

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 415,230.37 (дөрвөн зуун арван таван мянга хоёр зуун гуч зууны гучин долоо) төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 25,258.20 (хорин таван мянга хоёр зуун тавин найм зууны хорь) төгрөг

- Нийт: 2,296,738.41 (хоёр сая хоёр зуун ерэн зургаан мянга долоон зуун гучин найм зууны дөчин нэг) төгрөг

4. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 4,890,992.94 (дөрвөн сая найман зуун ерэн мянга есөн зуун ерэн хоёр зууны ерэн дөрөв) төгрөг

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 225,762.87 (хоёр зуун хорин таван мянга долоон зуун жаран хоёр зууны наян долоо) төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 590.85 (таван зуун ер зууны наян тав) төгрөг

- Нийт: 5,117,346.66 (таван сая нэг зуун арван долоон мянга гурван зуун дөчин зургаа зууны жаран зургаа) төгрөг

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500.00 (найман мянга таван зуу) төгрөг.

Иймд хариуцагч Б.О-с нийт 14,466,173.08 (арван дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга нэг зуун далан гурав зууны найм) төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Б.О-н тайлбарын агуулга ... **************** ББСБ ХХК-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 14,466,173.08 (арван дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга нэг зуун далан гурав зууны найм) төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Б.О нь нэхэмжлэгч ***************** ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэг нийт 14,466,173.08(арван дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга нэг зуун далан гурав зууны найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ************ ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Б.О-т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,280.87 (хоёр зуун гучин мянга хоёр зуун ная зууны наян долоо) төгрөгөөс 101,640.45(нэг зуун нэг мянга зургаан зуун дөч зууны дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 101,640.45(нэг зуун нэг мянга зургаан зуун дөч зууны дөчин тав) төгрөгийг, хариуцагчаас 101,640.45(нэг зуун нэг мянга зургаан зуун дөч зууны дөчин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтанд нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О нь нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-н Зээлийн гэрээний үүрэг нийт 14,466,173.08(арван дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга нэг зуун далан гурав зууны найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,280.87 (хоёр зуун гучин мянга хоёр зуун ная зууны наян долоо) төгрөгөөс 101,640.45(нэг зуун нэг мянга зургаан зуун дөч зууны дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 101,640.45(нэг зуун нэг мянга зургаан зуун дөч зууны дөчин тав) төгрөгийг, хариуцагчаас 101,640.45(нэг зуун нэг мянга зургаан зуун дөч зууны дөчин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА