Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/02917

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 21 197/ШШ2025/02917

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******, 07 тоотод байрлах /РД:6062296 /,*******,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3.823.175,49 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Хэрэглээний лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:

Хэрэглээний лизинг ХХК нь ОР-БЗГ/2023-86555 гэрээний дагуу Мөнгөнхүү овогтой Ариунтунгалаг /РД:УШ97120428/-с нэхэмжилсэн 3.823.175,49 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж болох 38.060,5 төгрөгийн хамт тус тус төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч М.Ариунтунгалагт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.823.175,49 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг тус шүүхэд бичгээр 2025 оны 03 сарын 17-ны өдөр ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч М.Ариунтунгалагт холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3.823.175,49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76.121 төгрөгийн тал хувь болох 38.060,5 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД