Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/02919

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 21 197/ШШ2025/02919

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******, /РД:9135022/,*******,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******, 50-р байр 187 тоотод оршин суух хаягтай,,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 264.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Дулаан-Хаан 50 СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандуламаас тус шүүхэд 2025 оны 03 сарын 11-ний өдөр бичгээр гаргасан хүсэлтэд:

Дулаан-Хаан 50 СӨХ нь Баянгол дүүрэг,*******,*******, 50-р байр 187 тоотын оршин суугч Б.Жалбийюмчингээс сөх-ийн төлбөр 264.000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч уг төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дулаан-Хаан 50 СӨХ нь хариуцагч Б.Жалбийюмчинд холбогдуулан Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 264.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг бичгээр тус шүүхэд 2025 оны 03 сарын 11-ны өдөр гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дулаан-Хаан 50 СӨХ нэхэмжлэлтэй, хариуцагч Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 264.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.570 төгрөгийн тал хувь буюу 4.285 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжид 4.285 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид Дулаан-Хаан 50 СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД