| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/01204/И |
| Дугаар | 197/ШШ2025/02922 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02922
2025 03 21 197/ШШ2025/02922
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******, /РД:5408733/,*******,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,*******,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Хэрэглэгчтэй байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үнэ нийт 500.500 /таван зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Кевико ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямгэрэлээс тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:
Кевико ХХК нь хариуцагч Э.Энхмаагаас 500.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Э.Энхмаатай 234.333 төгрөгийг төлж барагдуулвал нэхэмжлэлээсээ татгалзаж, гэрээгээ цуцлахаар тохиролцсон. Хариуцагч Э.Энхмаа 234.333 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлага болох 500.500 төгрөгөөс бүрэн татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Кевико ХХК нь Э.Энхмаад холбогдуулан Хэрэглэгчтэй байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үнэ нийт 500.500 /таван зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Кевико ХХК нь хариуцагч Э.Энхмаад холбогдуулж гаргасан Хэрэглэгчтэй байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үнэ нийт 500.500 /таван зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,615 төгрөгийн 21,807.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Кевико ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД