| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03270/И |
| Дугаар | 197/ШШ2025/02927 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02927
2025 03 21 197/ШШ2025/02927
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.232.858 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Э.Сүглэгмаа нь Мобифинанс ББСБ ХХК-тай 2019 оны 7-р сарын 23-ны өдөр 140000407151 дугаартай, Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.
Энэ гэрээний үндсэн дээр 2022 оны 6 сарын 30-ны өдөр 720.000 төгрөгийг сарын 2.2%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлж авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2022 оны 07 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.
Иймд Э.Сүглэгмаа-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 720.000 төгрөг, үндсэн хүү 486.448, төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.410 төгрөг, нийт төлбөр 1.232.858 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Э.Сүглэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 1.232.858 төгрөгийг 2025 оны 1 сард 410.953 төгрөг, 2025 оны 2 сарын 19-нд 410.953 төгрөг, 2025 оны 3 сарын 19-нд 410.953 төгрөг, 2025 оны 4 сарын 19-нд 410.953 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийн хамт бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Э.Сүглэгмаад холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1.232.858 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Сүглэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага 1.232.858 төгрөгийг 2025 оны 1 сард 410.953 төгрөг, 2025 оны 2 сарын 19-нд 410.953 төгрөг, 2025 оны 3 сарын 19-нд 410.953 төгрөг, 2025 оны 4 сарын 19-нд 410.953 төгрөг төлөх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.232.858 төгрөгийг хариуцагч Э.Сүглэгмаа 2025 оны 1 сараас 2025 оны 04 сарын 19-ны хооронд сар бүр 410.953 төгрөг төлөх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 34.139 төгрөгийн тал хувь болох 17.069,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Сүглэгмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 17.069,5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Сүглэгмаа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД