Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/02931

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 21 197/ШШ2025/02931

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 565.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Омни капитал ББСБ ХХК-с шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

...Ө.Нямаа нь Омни капитал ББСБ ХХК-тай 2024 оны 4-р сарын 20-ны өдөр 60408 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 07 сарын 25-ны өдөр 400.000 төгрөгийг 30 хоногийн хугацаанд, 6.9 хувийн хүүтэй z000450156 тоот зээлийг Хаан банк дахь 5925651071 тоот дансанд авсан.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2024 оны 8 сарын 24-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд Ө.Нямаагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 400.000 төгрөг, үндсэн хүү 161.000 төгрөг, шимтгэл 4000 төгрөг, нийт төлбөр 565.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ө.Нямаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 565.000 төгрөгийг 2025 оны 4 сараас өмнө хэсэгчлэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Ө.Нямаад холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 565.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Нямаа нь нэхэмжлэлийн шаардлага 565.000 төгрөгийг 2025 оны 04 сараас өмнө хэсэгчлэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 565.000 төгрөгийг хариуцагч Ө.Нямаа 2025 оны 04 сараас өмнө хэсэгчлэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 17.600 төгрөгийн тал хувь болох 8.800 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ө.Нямаа улсын тэмдэгтийн хураамжид 8.800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ө.Нямаа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД