Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2025/00225

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *************** тоот, ************** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ************************ тоотод оршин суух И овогт Ж-н М-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт нийт 2,057,247.98 (хоёр сая тавин долоон мянга хоёр зуун дөчин долоо зууны ерэн найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Зээлдэгч Ж.М нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулан 1,699,900 (нэг сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун) төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 42% хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Ж.М-с зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 2,057,247.98 (хоёр сая тавин долоон мянга хоёр зуун дөчин долоон төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

2. Хариуцагч Ж.М-н тайлбарын агуулга ... *************** ББСБ ХХК-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Тус байгууллагаас нэхэмжилсэн 2,057,247.98 (хоёр сая тавин долоон мянга хоёр зуун дөчин долоон төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд төлж барагдуулна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Ж.М нь нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт нийт 2,057,247.98 (хоёр сая тавин долоон мянга хоёр зуун дөчин долоо зууны ерэн найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ************** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Ж.М-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,866(дөчин долоон мянга найман зуун жаран зургаа) төгрөгөөс 23,933(хорин гурван мянга есөн зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,933(хорин гурван мянга есөн зуун гучин гурав) төгрөгийг, хариуцагчаас 23,933(хорин гурван мянга есөн зуун гучин гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.М нь нэхэмжлэгч ******************* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт нийт 2,057,247.98 (хоёр сая тавин долоон мянга хоёр зуун дөчин долоо зууны ерэн найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,866(дөчин долоон мянга найман зуун жаран зургаа) төгрөгөөс 23,933(хорин гурван мянга есөн зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,933(хорин гурван мянга есөн зуун гучин гурав) төгрөгийг, хариуцагчаас 23,933(хорин гурван мянга есөн зуун гучин гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА