Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч-шүүгдэгч А.Н,

хохирогч-шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Н Д нарт холбогдох 1803000010004 дугаартэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.Н, П.Д нар  2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн дээд сургуулийн оюутны дотуур байранд маргалдан улмаар харилцан зодолдож  бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч-шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Би болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Дд би 400000 төгрөг өгсөн. Зодооныг би эхлүүлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч-шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр би Тээврийн дээд сургуулийн дотуур байрны өрөөндөө байж байхад Цэрэнтогтох, Хосоо нар орж ирээд өнөөдөр Ууганбилэгийн төрсөн өдөр цуг ууя гэхэд нь би үгүй, маргааш дүнгээ гаргуулна гэж хэлсэн. Тэгтэл Нямка намайг ална гээд хүрээд ирсэн. Нямка бид хоёр барьцалдаж аваад хамт газар унасан. Намайг босох гэхэд Нямка хөлөөс татаад байхаар нь би нүүрэн дээр нь яалт ч үгүй нэг удаа дэвссэн. Гэхдээ би зодооныг эхлүүлээгүй, өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэхэд хэцүү байна. Мөн дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг зөвшөөрмөөргүй байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор А.Н мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 15 цагийн үед ангийн найз Цэрэнтогтох, Алтанбаатар, Баттулга, Хасбаяр, Ууганбилэг, Бат-Эрдэнэ нарын хамт Алтай караоке орж 750 граммын вива архи нэг ширхэг, 500 граммын нийслэл пиво хүний хоёр шилийг авч уугаад 19 цагийн үед гараад Тээврийн дээд сургуулийн  оюутны байрны 321 тоотод 2.5 литрийн пиво хоёр ширхэгийг хувааж ууж байгаад  би согтоод хувцасаа тайлаад унтсан. Тэгээд юу болсныг санахгүй байгаа. Маргааш нь би 9 цаг өнгөрч байхад сургууль дээр ирээд Дтай уулзахад намайг согтуудаа хөлөн дээр дэвсээд миний хөл гэмтсэн байна гэхээр нь би юу ч санахгүй байсан болохоор нээрээ тийм юм болов уу гээд ээжийгээ дуудаад Гэмтлийн эмнэлэг орж Д  хөлийг үзүүлж гипсдүүлсэн. Д надад танай ангийн Цэрэнтогтох чамайг шордоод бид хоёрыг зодолдуулсан, хүүхдүүд хорьж байхад наад хоёрыгоо зодолдуулчих тавьчих гээд байсан гэж хэлсэн. Тэгээд Д надаас 1500000 төгрөг нэхээд байгаа. Манай ангийн найз Баяржаргал өчигдөр надад та хоёрыг анх яагаад муудалцсаныг мэдэхгүй, намайг өрөөнөөс гарч ирэхэд коридорт та хоёр зодолдож байсан. Тэгээд Д чамайг өргөж шидээд чи толгойгоороо унаад ухаан алдсан, Д тавчиктай байсан хөлөөрөө  миний толгой руу дэвсэж байсан гэж хэлсэн. Одоо ямар нэгэн гомдол саналгүй, бид хоёр хоорондоо эвлэрсэн” /хх-ийн 46/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчоор П.Д мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 7-ны 20 цагийн үед намайг Тээврийн дээд сургуулийн дотуур байрны 311 тоот өрөөнд унтаж байхад манай сургуулийн Цэрэнтогтох, Хосоо хоёр орж ирж сэрээгээд нэг хүүхдийн төрсөн өдөр болж байна цуг архи, пиво ууя гэхээр нь маргааш Хишгээ багш дээр дүнгээ гаргана найз нь цуг уухгүй гэхэд тэр хоёр гараад явсан. Дараа нь 20 минут орчмын дараа Цэрэнтогтох Хосоо, Нямка гурав орж ирээд Нямка яагаад маяглаад байгаа юм бэ ганц хоёр юм уучихъя гэхээр нь найз нь үнэхээр болохгүй маргааш дүн гаргана хэж хэлтэл маяглачих юмаа гээд гараад явсан. Тэгээд 10 орчим минутын дараа бие засах өрөөний тэнд Нямка Д-г дуудчих гээд орилохоор нь явж очоод Нямка бие засах өрөө рүү орчих гэхээр нь орсон. Тэгээд байж байхад Нямка хажууд ирээд чи Цэрэнтогтохыг ахын дүү гэж дуудчихаад бид нарыг  чи гэж дууддаг, яагаад тэгээд байдаг юм гэхээр нь Цэрэнтогтохын эгч нь миний найз би өрөөнд нь орж хоол иддэг байхдаа ахын дүү гэдэг байсан гэхэд яахаараа тэгдэг юм гэж дайрч эхлэхээр нь би согтуу хүнтэй юм ярихгүй чи эрүүлдээ учираа ол гээд гараад явахад чи ямар аймаар том юм гээд гарч ирэхээр нь би өрөөндөө ороод 5 минут орчим болоод байж байхад Нямка, Цэрэнтогтох, Хосоо нар орж ирээд Нямка ямар атаман пизда юм би чамайг ална гээд нүд нь улайж ирээд дайраад байхаар нь чи эрүүлдээ учраа ол би согтуу хүнтэй яримааргүй байна гэхэд намайг баруун гараараа зүүн шанаан тус газар 4-5 удаа цохисон. Хосоо дундуур нь салгах гээд байсан. Тэгэхэд Нямка  миний баруун хөлөн дээр 4 удаа дэвсэхээр нь би хойшоо намайг зуурсан гарыг нь мултлаад ухрахад миний фудболка урагдсан. Би андаа чи зүгээр гарчих эрүүлдээ учраа ольё гарчих гэхэд Нямка миний цээжин тус газарт хөлөөрөө жийсэн...Нямка би чамайг ална пизда минь гээд дайрахад миний хөл жоохон эвгүй болсон байхаар нь тавчикаа тайлахад Нямка ирээд миний нүүр рүү шууд цохисон. Нямкаг урд талд нь нэг эрэгтэй бариад зогссон. Намайг ухрахад Нямка уйлаад нүд нь улайгаад галзуу хүн шиг над руу дайраад дахиад нүүр рүү цохихоор нь би шууд тэвэрч авахад намайг унагаах гээд цуг унасан. Би тэгээд босч ирэхэд Нямка баруун хөлнөөс зуураад байхаар нь би нүүрэн дээр нь зүүн хөлөөрөө нэг удаа дэвссэн. Тэгэхэд байрны жижүүр орж ирээд намайг татахаар нь би хойшилсон. Нямка босч ирээд жижүүр эгчийг баруун гараараа түлхээд над руу дайрахаар нь би тэврээд өргөж шидээд холдсон...Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй, өрөөнөөс гарахад миний хөл эвгүй болсон байсан, би унахдаа доор нь унаж эвгүй дарж унасан юм шиг байна лээ. Гайгүй болчих болов уу гэж бодсон ч би маргааш өглөө нь хөл дээрээ явж чадахгүй байсан. Өглөө 7 цаг өнгөрч байхад жижүүр эгч орж ирээд хөл чинь зүгээр үү, хоорондоо эвтэйхэн учраа олчихоорой гэсэн. Тэгээд би сургуулийн эмч рүү ороход хөлөө яаралтай үзүүл гээд 7 хоногийн чөлөө өгсөн. Нямка ирээд намайг Цэрэнтогтох шордсон, би тэр үед юугаа ч мэдээгүй чамтай муудалцсан юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгээд Нямкагийн эмээ, ах, эгчтэй нь цуг гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан. Очоод цохиулж зодуулсан гэвэл гэмтлийн цагдаа бүртгэдэг, цагдаа асуувал сагс тоглож байгаад хөлөө гэмтээсэн гэж хэлээрэй гэсэн. Би тэгж хэлээд хөлөө үзүүлэхэд баруун хөлний шагайны урд хэсгийн зөөлөн эд гэмтсэн байна гэсэн...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-ийн 49/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Хосбаяр мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр найз Ууганбилэгтийн төрсөн өдөр болоод Цэрэнтогтох, Бат-Эрдэнэ, Баттулга, Ууганбилэг, Н бид нар Алтай караоке орж 75 граммын Сархад архи уугаад 20 цагийн үед тэндээс гараад Цэрэнтогтохын амьдардаг Тээврийн дээд сургуулийн оюутны байрны 320 тоотод очоод Цэрэнтогтох замдаа Сэнгүр 2,5 литрийн 2 ширхэг пиво авч ороод тэрийгээ бүгдийг нь уугаад хөзөр тоглоод суусан, нэг мэдэхэд Н алга болсон байсан. Гадна коридорт хүмүүс орилохоор нь бүгд гарахад Н, Д хоёр хоорондоо барьцалдаад авсан зодолдож байсан. 3 давхарын мухарт нэгнийгээ заамдсан байдалтай байхаар нь бид нар очиж салгаад өрөөнд нь оруулсан” /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Отгонтөгс мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ...22 цагийн үед Н ганцаараа орж ирээд Дд хамт ууя гэхэд маргааш шалгалттай дараа больё гэсэн. Нямка нэг үг хэлээд тэр хоёр жаахан маргалдаад Давка гарах гэтэл Нямка очоод баруун гараараа шанаан тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд Нямка аль хөлөөрөө гишгэснийг санахгүй байна нэг хөлөөрөө Давкагийн баруун хөл дээр 4-5 удаа гишгэсэн. Давка би согтуу хүнтэй юм ярихгүй, хоёулаа эрүүлдээ учираа ольё гээд гараад явсан. Гарсаны дараа Нямка коридор руу гараад Д-г араас нь тэвэрч аваад тэр хоёр ноцолдож байгаад хамт унасан. Тэгээд Давка босож байхдаа зүүн хөлөөрөө Нямкагийн хацар хавьд гишгэсэн. Давка цаашаа босоод явж байтал Нямка босож ирээд уйлаад араас нь орилоод гүйж очиход Давка нэг түлхэхэд Нямка унасан” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 38 дугаартай: “А.Нгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун өвдөгт цус хуралт, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 34/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 100 дугаартай дүгнэлтэнд: “П.Д-н биед хамар ясны зүүн хажуу хананы зөрүүгүй далд хугарал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 40/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч А.Нгийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 59/,

Шүүгдэгч П.Д-н хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас А.Н, П.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч П.Д “би зодооныг эхлүүлээгүй, өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэхэд хэцүү байна. Прокурор дээр ял тохирсон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг зөвшөөрмөөргүй байна” гэж мэдүүлсэн бөгөөд түүний энэ мэдүүлэгтэй холбогдуулан прокуророос “энэ хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх саналтай” байна гэсэн хүсэлт гаргав.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байхыг” заасан байх бөгөөд эдгээр нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалттай.

 

П.Д-н хувьд прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх” нөхцөл байдлуудаас хүсэлтээрээ татгалзаж байна гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдааны явцад прокуророос шүүгдэгч П.Д нарт холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид аль ч шатанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь шүүгдэгч нарын болон П.Д-н  хуулиар хамгаалагдсан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх  Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь хязгаарласан, хориглосон үйлдэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэгэнт гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар маргаж байгаа тул хэргийг прокурорт буцаахгүйгээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Н, П.Д нар 2017 оны 12 дугаар сарын 7-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн дээд сургуулийн оюутны дотуур байранд маргалдан улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн болох нь:

хохирогчоор А.Н”...найз Баяржаргал надад...Д чамайг өргөж шидээд чи толгойгоороо унаад ухаан алдсан, Д тавчиктай байсан хөлөөрөө  миний толгой руу дэвсэж байсан гэж хэлсэн. Одоо ямар нэгэн гомдол саналгүй, бид хоёр хоорондоо эвлэрсэн” /хх-ийн 46/ гэсэн мэдүүлэг,

хохирогчоор П.Д“...Нямка  миний баруун хөлөн дээр 4 удаа дэвсэхээр нь би хойшоо намайг зуурсан гарыг нь мултлаад ухрахад миний фудболка урагдсан...Нямка миний цээжин тус газарт хөлөөрөө жийсэн...Нямка би чамайг ална пизда минь гээд дайрахад миний хөл жоохон эвгүй болсон байхаар нь тавчикаа тайлахад Нямка ирээд миний нүүр рүү шууд цохисон...Намайг ухрахад Нямка уйлаад нүд нь улайгаад галзуу хүн шиг над руу дайраад дахиад нүүр рүү цохихоор нь би шууд тэвэрч авахад намайг унагаах гээд цуг унасан. Би тэгээд босч ирэхэд Нямка баруун хөлнөөс зуураад байхаар нь би нүүрэн дээр нь зүүн хөлөөрөө нэг удаа дэвссэн. Тэгэхэд байрны жижүүр орж ирээд намайг татахаар нь би хойшилсон. Нямка босч ирээд жижүүр эгчийг баруун гараараа түлхээд над руу дайрахаар нь би тэврээд өргөж шидээд холдсон...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-ийн 49/ гэсэн мэдүүлэг,

гэрч А.Хосбаярын“...гадна коридорт хүмүүс орилохоор нь бүгд гарахад Н, Д хоёр хоорондоо барьцалдаад авсан зодолдож байсан...” /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг,

гэрч О.Отгонтөгсийн“...Давка гарах гэтэл Нямка очоод баруун гараараа шанаан тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд Нямка аль хөлөөрөө гишгэснийг санахгүй байна нэг хөлөөрөө Давкагийн баруун хөл дээр 4-5 удаа гишгэсэн. Давка би согтуу хүнтэй юм ярихгүй, хоёулаа эрүүлдээ учираа ольё гээд гараад явсан. Гарсаны дараа Нямка коридор руу гараад Д-г араас нь тэвэрч аваад тэр хоёр ноцолдож байгаад хамт унасан. Тэгээд Давка босож байхдаа зүүн хөлөөрөө Нямкагийн хацар хавьд гишгэсэн. Давка цаашаа босоод явж байтал Нямка босож ирээд уйлаад араас нь орилоод гүйж очиход Давка нэг түлхэхэд Нямка унасан” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 38 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 100 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/ хохирогч А.Нгээс гаргаж өгсөн хохиролын баримт /хх-ийн 32 /, хохирогч П.Дас гаргаж өгсөн хохиролын баримт /хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч А.Н, П.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Н, П.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  П.Д  хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, А.Н учруулсан хохиролоо төлснийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Түүнчлэн А.Н, П.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдгээрийн хувийн байдлыг нь харгалзаж шүүхээс оногдуулах ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.