| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2024/07746/И |
| Дугаар | 197/ШШ2025/02964 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02964
2025 03 21 197/ШШ2025/02964
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******, Ган шанд ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн дагуу 11.785.500 /арван нэгэн сая долоон зуун наян таван мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00995 дугаартай захирамжаар тус шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Ган шанд ХХК-аас гаргасан нэхэмжлэлд:
...Борлуулалтын менежер М.Анхбаяр нь хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийн дагуу ажиллаагүйгээс компанид өнөөдрийн байдлаар 11.785.500 төгрөгийн хохирол учраад байна. Энэхүү мөнгөн дүнгээс хувьдаа ашигладаг байсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар тайлбар бичиж өгсөн байдаг. Мөн сар бүрийн 15-ны өдөр цалингаасаа төлөхөөр амлалт өгсөн боловч биелүүлээгүй болно.
Иймд М.Анхбаяраас 11.785.500 төгрөгийг гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Талуудаас шүүхэд гаргасан 2025 оны 03 сарын 17-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч Ган шанд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг болон хариуцагч М.Анхбаяр бид дараах нөхцөлөөр төлбөрийг барагдуулахаар тохиролцов.
1. Хариуцагч М.Анхбаяр нь сар тутмын 05-ны өдрийн дотор Ган шанд ХХК-ийн 5115007217 хаан банкны дансанд мөнгө шилжүүлнэ.
2. Сар бүрийн төлөлт нь дараах хуваарийн дагуу явагдана.
A. 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,
B. 2025 оны 04 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг,
C. 2025 оны 05 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг,
D. 2025 оны 06 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг,
E. 2025 оны 07 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг,
F. 2025 оны 08 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг,
G. 2025 оны 09 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг,
H. 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1,285,500 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, М.Анхбаяртай тооцоо нийлсэн акт, борлуулалтын баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хооронд байгуулсан 2025 оны 03 сарын 17-ны өдрийн Эвлэрлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ганшанд ХХК нь хариуцагч М.Анхбаяраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах 11,785,500 төгрөг /арван нэгэн сая долоон зуун наян таван мянга таван зуу/ гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Уг гэрээний дагуу хариуцагч М.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1,285,500 төгрөг тус тус төлж барагдуулахаар төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа, хуваарийн талаар харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн ба талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Талууд хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ган шанд ХХК-ийн гаргасан хариуцагч М.Анхбаяраас 11.785.500 /арван нэгэн сая долоон зуун наян таван мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч М.Анхбаяр нь 11,785,500 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1,285,500 төгрөг ус тус төлөхөөр, төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа, хуваарийн талаар харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 196.963 төгрөгийн тал хувь буюу 98.481,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас М.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 98.481,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ган шанд ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Анхбаяр нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД