Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/02970

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 21 197/ШШ2025/02970

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 389,544 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01203 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Омни Капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК нь Эрдэнэбаатар овогтой Эрдэнэцэцэгтэй 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20231010-11467 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

2024 оны 04 сарын 17-ний өдөр 120.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй z000266739 тоот зээл, 2024 оны 05 сарын 11-ний өдөр 63.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6,65 хувийн хүүтэй z000311061 тоот зээл, 2024 оны 06 сарын 02-ны өдөр 145.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.4 хувийн хүүтэй z000351541 тоот зээлүүдийг Хас банк дахь 5005170393 тоот дансанд зээлдэгч Э.Эрдэнэцэцэг нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Э.Эрдэнэцэцэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар

1.   Z000266739 тоот зээлийн гэрээний хугацаа 2024 оны 06 сарын 16-ний өдөр дууссан ба үндсэн зээлээс 53.813 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 66.187 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 231 хоногийн хүү 39,378 төгрөгөөс хүүд 12.236 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь үндсэн зээлийн үлдэгдэл 66.187 төгрөг, зээлийн хүү 27.142 төгрөг, бүгд 93.392 төгрөгийн төлбөртэй:,

2.   Z000311061 тоот зээлийн хугацаа 2024 оны 06 сарын 10-ны өдөр дууссан ба зээл, хүүгээс төлөлт огт хийгээгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 63.000 төгрөг, зээлийг идэвхтэй ашигласан 207 хоногийн хүү хүү 28.908 төгрөг, шимтгэл 630 төгрөг, нийт 92.538 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй:,

3.   Z000351541 тоот зээлийн хугацаа 2024 оны 07 сарын 02-ний өдөр дууссан. Үндсэн зээлээс төлөлт огт хийгээгүй, нийт идэвхтэй ашигласан 185 хоногийн хүү 57.227 төгрөг, шимтгэл 1.450 төгрөг, нийт хүү 58.677 төгрөг, бүгд 203.677 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа.

4.   Иймд дээр зээлүүдийн үүрэгт нийт үндсэн зээл 274.187 төгрөг, нийт хүү 113.277 төгрөг, шимтгэл 2.080 төгрөг, бүгд 389.544 төгрөгийг Э.Эрдэнэцэцэгээс нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч: Э.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Омни Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Эрдэнэцэцэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Э.Эрдэнэцэцэг миний бие нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 389.544 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулна. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК нь хариуцагч Э.Эрдэнэцэцэгт холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 389.544 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Э.Эрдэнэцэцэг нь Омни Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 389.544 төгрөгийг 14 хоногийн дотор бүрэн төлж дуусгана хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 389.544 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэцэцэг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 14 хоногийн дотор бүрэн төлж дуусгана гэсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.337 төгрөгийн тал хувь буюу 6.168,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Эрдэнэцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 6.168,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Эрдэнэцэцэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД