| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2024/09653/И |
| Дугаар | 197/ШШ2025/02985 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02985
И2025 03 21 197/ШШ2025/02985
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт 684.341,5 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01096 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Ард кредит ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анударь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ард кредит ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно.
Хариуцагч Амарбатын Батчимэг нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн CIF-11084963 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан, зээлийн гэрээгээр 2019 оны 08 сарын 07-ны өдөр 360.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй зээлж авсан. Гэрээний хугацаа 2022 оны 06 сарын 11-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 359.700 төгрөг, зээлийн хүү 324.641,5 төгрөг, нийт 684.341,5 төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй байна.
Иймд А.Батчимэгээс нийт 684.341,5 төгрөг гаргуулж Ард кредит ББСБ ХК-д олгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч: А.Батчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ард кредит ББСБ-ын нэхэмжлэлтэй А.Батчимэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 684.341 төгрөгийн 2025 оны 04 сарын 01-нээс 2025 оны 06 сарын 01-ний хооронд 3 тэнцүү хуваан төлж дуусгах болно. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ, цахимаар зээлийн хүсэлт гаргах, ашигласан зээлийг эргэн төлөх баталгааны гэрээ, зээлийн дансны хуулга болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХХК нь хариуцагч А.Батчимэгт холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 359.700 төгрөг, зээлийн хүү 324.641,5 төгрөг, нийт 684.341,5 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч А.Батчимэг нь Ард Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 684.341,5 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс, 2025 оны 06 сарын 01-ний өдрийн хооронд хэсэгчлэн бүрэн төлж дуусгана гэсэн тайлбарыг тус шүүхэд бичгээр гаргасан.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 684,341 төгрөгийг хариуцагч А.Батчимэг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс, 2025 оны 06 сарын 01-ний өдрийн хооронд бүрэн төлж дуусгана гэсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.976 төгрөгийн тал хувь буюу 10.488 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 10.488 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ард Кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч А.Батчимэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД