| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2024/10264/И |
| Дугаар | 197/ШШ2025/02988 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02988
2025 03 21 197/ШШ2025/02988
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.778.045 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн 191/ШЗ2025/00700 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Ашид капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч Г.Отгонтуяа нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7108178448 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 2.238.635 төгрөг, зээлийн хүү 461.020 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69.890 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүн дээр нотариатын үйлчилгээний зардлын 8.500 төгрөгийг нэмж, нийт 2.778.045 төгрөгийг хариуцагч Г.Отгонтуяагаас нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч: Г.Отгонтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ашид капитал ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.778.045 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ, цахим зээлийн гэрээ, зээл, хүүгийн тооцоолол, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч Г.Отгонтуяагаас зээлийн гэрээний үүрэгт нийт 2.778.045 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Отгонтуяа нь Ашид капитал ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 2.778.045 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.778.045 төгрөгийг хариуцагч Г.Отгонтуяа нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 59.399 төгрөгийн тал хувь болох 29.699 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Отгонтуяа улсын тэмдэгтийн хураамжид 29.699 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК -д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Отгонтуяа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД