Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03005

2025 03 24 197/ШШ2025/03005

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.383.777,57 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01573 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Соломон Инвестментс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч О.Цэцэгсүрэн нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулан 1.699.900,0 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 761 хоног хугацаа хэтэрч банк бусыг хохироож байна.

Иймд О.Цэцэгсүрэнгээс үндсэн зээл 1.699.900 төгрөг, зээлийн хүү 1.541.367,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142.510,23 төгрөг, нийт 3.383.777,57 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч: О.Цэцэгсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Соломон Инвестментс банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага 3.383.777,57 төгрөгийг О.Цэцэгсүрэн миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж бүрэн барагдуулна. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ ХХК нь хариуцагч О.Цэцэгсүрэнд холбогдуулан түүнтэй байгуулсан 2022 оны 10 сарын 14-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.699.900 төгрөг, зээлийн хүү 1.541.367,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142.510,23 төгрөг, нийт 3.383.777,57 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Цэцэгсүрэн нь Соломон Инвестментс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.383.777,57 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сараас эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөлт хийж, төлбөрийг бүрэн барагдуулна гэсэн тайлбарыг тус шүүхэд бичгээр гаргасан.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.383.777,57 төгрөгийг хариуцагч О.Цэцэгсүрэн нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын дотор хэсэгчилсэн төлөлт хийж, төлбөрийг бүрэн барагдуулж дуусгана гэсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69.091 төгрөгийн тал хувь буюу 34.545 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Цэцэгсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 34.545 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч О.Цэцэгсүрэн нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД