| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 181/2023/05934/И |
| Дугаар | 191/ШШ2025/03727 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/03727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ,,,, тоотод оршин суух, Боржигон овогт ийн ******* /РД: /,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ,,,, тоотод оршин суух, Боржигон овогт *******ийн ******* /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ,,,, тоотод оршин суух, Цэцэн сартуул овогт ын ******* /РД: /-т холбогдох,
Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 45,665,525 төгрөг болон 45,012,208 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., түүний өмгөөлөгч Ц., нэхэмжлэгч Д.*******ын өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн нэхэмжлэлдээ, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.******* би Л.******* агсантай 1993 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 1991 оны дугаар сарын 18-ны өдөр хүү А.******* төрж, бид 2008 он хүртэл хүү Д.Оргил, А.******* нарын хамт амьдарч байсан юм. Л.******* нь 2008 оноос эхлэн Х.******* гэх эмэгтэй хамтран амьдарч эхэлснээс болж Д.******* би болон миний талийгаач нөхөр Л.******* бид 2 тус тусдаа амьдарч эхэлсэн байдаг юм.
Гэтэл Л.******* нь 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан, энэ хугацаанд 2008-2011 он хүртэл Х.******* гэх эмэгтэйтэй хамт амьдарч байсан бөгөөд хариуцагч Х.******* нь Л.*******ыг нас барсны дараагаар Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд Л.*******ын төрсөн дүү болох Л.******* болон иргэн С.******* нарт холбогдуулан 80.000 ам долларыг гаргуулах, 80.000 ам долларын өмчлөгч болохыг шаардлагад тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг болно. Уг нэхэмжлэлийн үндэслэл, 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Герман улсад явж байхад нөхөр маань өвчний улмаас гэнэт нас барсан талаар нөхрийн дүү Л.******* утасдаж хэлснээр маргааш нь Монголд буцаж ирсэн. Гэртээ ирээд нөхөр бид хоёрын машин авахаар хадгалж байсан 80.000 ам доллар байхгүйг мэдээд Л.*******гээс асуухад Ах машин авна гээд хүнд өгсөн. Уг 80.000 ам долларыг Л.******* нар дур мэдэн захиран зарцуулах эрхгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ мөнгө нь Л.******* бидний миний хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Иймд Л.*******, С.******* нараас 80.000 ам долларыг гаргуулж өгнө үү. гэсэн байдаг. Уг хэрэг маргаан нь Иргэний хэргийн 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тоот Тогтоолоор .... Х.******* нь Л.*******той 2008 оноос хойш хамтран амьдарч тэдгээрийн өмчлөлд байгаа өөр өөр төрлийн хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсон, тэд хамтран амьдрах хугацаанд нь бий болсон 80.000 ам доллараар өөрсдөө автомашин худалдан авахаар тохиролцож байсан үйл баримт тогтоогдсон тул тэднийг маргааны зүйл болсон 80.000 ам долларын хамтран өмчлөгч гэж үзэх нь Иргэний хуулийн9 дүгээр зүйлийг зөрчихгүй юм гэж 80.000 ам долларыг Л.******* болон Х.******* нарын дундаа хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө гэж үзэж иргэн Л.*******, С.******* нараас 80.000 ам долларыг гаргуулж, хариуцагч Х.*******т олгохоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг.
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс ... өв нээгдэнэ., мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д "нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан ......нь" адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч Д.******* би Л.*******ын хууль ёсны эхнэр бөгөөд бид 1993 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэрлэлтээ батлуулснаас хойш уг гэрлэлтийн бүртгэлийг цуцлуулсан, хүчингүй болгуулсан асуудал огт байхгүй бөгөөд хууль ёсны гэр бүл юм.
Иймд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тоот Тогтоолоор иргэн Л.*******, С.******* нараас Л.******* агсан болон Х.******* нарын дундын өмч хөрөнгө болох 80.000 ам долларыг гаргуулж хариуцагч Х.*******т олгохоор шийдвэрлэсэн уг 80.000 ам долларын 40.000 ам доллар нь талийгаач Л.*******ын мөнгөн хөрөнгө гэж үзэж уг 40.000 ам доллараас Л.*******ын хууль ёсны өвлөгчид болох нэхэмжлэгч Д.******* би болон бидний хүү А.*******, Л.*******ын охин А.******* нарын 3 хүнд ногдох эрхтэй гэж үзэж байна. хэсгээс өөрт ногдох хэсэгт 13.333.3 ам доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцож 45.665.525 төгрөгийг хариуцагч Х.*******ээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Хариуцагч Х.*******ийн нэхэмжлэлтэй иргэн Л.*******, С.*******т холбогдох Иргэний хэрэг маргаан дээр Д.******* би хэргийн оролцогчоор оролцож байгаагүй тул уг хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр надад нотлох баримтын шаардлага хангасан байдлаар байхгүй тул уг шийдвэрүүдийг хариуцагч Х.*******ээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж өгөхийг хүсье.
Би уг нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2021 захирамжаар оны 12 дугаар сарын-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" А.******* нарт холбогдох тус шүүх нэхэмжлэгч Х.*******ийн хариуцагч Д.*******, төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй хэрэгт, гаргасан Х.*******, А.******* нарт холбогдох хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэмэгдүүлсэн байсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасган УДШ-ийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Х.*******ийн нэхэмжлэлээр, Х.******* болон талийгаач ******* нарт оногдох 80,000 ам долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж Х.*******т олгосон тул энэ 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь талийгаач *******т хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж 4 хүнд ногдох хэсгээс Д.******* өөрт оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу 26,661,400 төгрөг гаргуулах тухай Д.*******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Д.*******ын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг хянуулахаар УДШ-д хүргүүлсэн ба хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж ирээгүй байна. Энэ нь ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д "Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж заасан үндэслэл болох тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв..." гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
А.*******ийн хууль ёсны төлөөлөгч Х.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******, А.******* нарт холбогдох иргэний хэрэгт Д.******* нь өвд ногдох 10,000 ам доллар буюу 26.661.400 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг сарын 4-ний өдрийн Шийдвэрийн 29 дэх хуудаст гаргасан байдаг боловч СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар хариуцагч Д.******* нь Х.*******т холбогдуулан өвд оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу 26,661,400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь нэхэмжлэгч Х.******* өөрийгөө хууль ёсны өвлөгч болох үндэсгүй гэж шаардлагаа өөрчлөн, өөрт холбогдох шаардлагаасаа татгалзсан, уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эдгээр шаардлага харилцан тооцох үндсэн нэхэмжлэл байхгүй тул хэлэлцэх боломжгүй, хүлээн шийдвэрлэсэн болно. авахаас татгалзах үндэстэй... гэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн тоот Магадлалаар ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.******* нь хууль ёсны өвлөгч биш тул өвлөгдөх эд хөрөнгөөс өвлөн авах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзээд хариуцагч Д.******* нарт холбогдуулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь, гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг мөн хариуцагч Д.******* нарын Х.*******т холбогдуулан тус тус 10,000 ам доллар буюу 26,661,400 төгрөгийг Х.*******ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5,3 дугаар зүйлийн3.2 дах хэсэгт заасантай нийцжээ..." гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн уг сөрөг нэхэмжлэлд хийсэн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлд хамааралтай байх ёстой бөгөөд нэхэмжлэгчид хамааралтай, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Тус хэрэгт Х.******* нь нэгэнт Д.*******т холбогдуулж өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, охин А.*******ийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар нэхэмжлэл гаргасан байдаг тул тус хэрэгт Д.******* миний Х.*******т холбогдуулж гаргасан өвд ногдох 10,000 ам доллар буюу 26,661,400 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлд харилцан тооцох Х.*******ээс гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага байхгүй болох нь нэгэнт тодорхой харагдаж байгаа тул уг маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгч Д. ******* би тусдаа Х.*******т холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлтэй, хуульд нийцнэ гэж үзэж байна.
А.*******ийн хууль ёсны төлөөлөгч Х.*******ийн нэхэмжлэлтэй дээрх тусдаа иргэний хэрэг нь Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын-ны өдрийн Тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэгч Д. ******* би хариуцагч Х.*******ээс өвд ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.
Нэхэмжлэлийн шаардлагаа өвд ногдох 45.665.525 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон байсныг дараах байдлаар өөрчилж байна. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тоот Тогтоолоор 80.000 ам доллар нь Л.******* агсан болон Х.******* нарын дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоож шийдвэрлэсэн тул 80.000 ам долларын 40.000 ам доллар нь талийгаач Л.*******ийн мөнгөн хөрөнгө буюу гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж уг 40.000 ам доллараас Л.*******ийн хууль ёсны эхнэр гэр бүлийн гишүүний хувьд өөрт ногдох хэсгээ хариуцагч Х.*******ээс нэхэмжлэх эрхтэй.
Иймд хариуцагчаас гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 45,665,525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::
Нэхэмжлэгч А.******* нь Л.******* болон Д.******* нарын төрсөн хүүхэд юм. Түүний аав болох Л.******* нь 2008 оноос эхлэн хариуцагч Х.******* гэх Л.*******оос тусдаа амьдарч эхэлсэн байдаг. эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлснээс болж нэхэмжлэгчийн ээж Д.******* нь Л.******* нь 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр нас барсан, энэ хугацаанд 2008-2011 он хүртэл иргэн Х.*******тэй хамт амьдарч байсан бөгөөд хариуцагч Х.******* нь Л.*******ыг нас барсны дараагаар Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд Л.*******ын төрсөн дүү болох Л.******* болон иргэн С.******* нарт холбогдуулан 80.000 ам долларыг гаргуулах, 80.000 ам долларын өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг болно. Уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад ... 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Герман улсад явж байхад нөхөр маань өвчний улмаас гэнэт нас барсан талаар нөхрийн дүү Л.******* утасдаж хэлснээр маргааш нь Монголд буцаж ирсэн. Гэртээ ирээд нөхөр бид хоёрын машин авахаар хадгалж байсан 80.000 ам доллар байхгүйг мэдээд Л.*******гээс асуухад "Ах машин авна гээд хүнд өгсөн гэж хэлсэн..., уг 80.000 ам долларыг Л.******* нар дур мэдэн захиран зарцуулах эрхгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ мөнгө нь Л.******* бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Иймд Л.*******, С.******* нараас 80.000 ам долларыг гаргуулж өгнө үү..." гэсэн байдаг. Уг хэрэг маргаан нь Иргэний хэргийн 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тоот Тогтоолоор Х.******* нь Л.*******той 2008 оноос хойш хамтран амьдарч тэдгээрийн өмчлөлд байгаа өөр өөр төрлийн хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсон, тэд хамтран амьдрах хугацаанд нь бий болсон 80.000 ам доллараар өөрсөддөө автомашин худалдан авахаар тохиролцож байсан үйл баримт тогтоогдсон тул тэднийг маргааны зүйл болсон 80.000 ам долларын хамтран өмчлөгч гэж үзэх нь Иргэний хуулийн9 дүгээр зүйлийг зөрчихгүй юм..." гэж тус 80.000 ам долларыг Л.******* болон Х.******* нарын дундаа хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө гэж үзэж иргэн Л.*******, С.******* нараас 80.000 ам долларыг гаргуулж, хариуцагч Х.*******т олгохоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг.
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс ... Өв нээгдэнэ., мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д "нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан нь" адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан. 40.000 ам долларын өмч хөрөнгөөс өөрт ногдох тодорхой хэсгийг авах эрхтэй хууль ёсны Нэхэмжлэгч А.******* нь Л.*******ын төрсөн хүүхэд нь бөгөөд талийгаач аавынхаа этгээд юм. А.******* нь Л.*******ын төрсөн хүүхэд болох нь А.*******ын төрсний гэрчилгээгээр нотлогдоно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өвд ногдох хөрөнгө гэж тодорхойлж байсныг дараах байдлаар өөрчилж байна.
Үүнд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тоот Тогтоолоор иргэн Л.*******, С.******* нараас Л.******* агсан болон Х.******* нарын дундын өмч хөрөнгө болох 80.000 ам долларыг гаргуулж хариуцагч Х.*******т олгохоор шийдвэрлэсэн уг 80.000 ам долларын 40.000 ам доллар нь талийгаач Л.*******ын мөнгөн хөрөнгө гэж үзэж уг 40.000 ам доллараас Л.*******ын хууль ёсны өвлөгч болох нэхэмжлэгч А.******* нь өөрт ногдох хэсэгт 13.333.3 ам доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцож 45,012,208 төгрөгийг хариуцагч Х.*******ээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Хариуцагчаас гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 45,665,525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Д.*******, А.******* нарын нэхэмжлэлтэй Х.*******т холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа билээ.
Нэхэмжлэгч А.******* нь 2024 оны дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа "Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 45,012,208 төгрөгийг гаргуулах тухай", Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны "Гэр булийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 45,665,525 төгрөгийг гаргуулах тухай" гэж тус тус өөрчилсөн байх тул уг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна.
1. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тухай.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2610/C дугаартай шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Х.*******, Л.*******той Хамтран амьдарч байх хугацаанд бий болгосон 80,000 ам.доллар буюу 126,332,000 төгрөгийн хамтран өмчлөгч болохыг тогтоосугай", 2 дахь заалтаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар Л.*******гээс 20,000 ам.доллар буюу 31,549,800 төгрөг, хариуцагч С.*******аас 20,000 ам.доллар буюу 31,549,800 төгрөг, нийт 63,099,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Л.*******гээс нэхэмжилсэн 15,824,700 төгрөгт холбогдох хэсэг, С.*******аас хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. нэхэмжилсэн 47,407,700 төгрөгт холбогдох хэсэг, нийт 63,232,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.
Гэвч, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай магадлалаар ...Нэхэмжлэгч нь уг мөнгийг хамтран эзэмших эрхтэй учраас бусдын хууль бус эзэмшлээс мөнгөө шаардаж байгаа тул 80,000 ам.долларын хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага биш юм. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас эд хөрөнгийн ногдох хэсгийг шаардаагүй, хууль бусаар авсан мөнгийг буцаан гаргуулахыг шаардсан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байжээ гэж дүгнэн "Тогтоох нь" хэсгийн 1 дэх заалтаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай, 2 дахь заалтаар "... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1.1-д зааснаар хариуцагч Л.*******гээс 30,000 ам.доллар гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, хариуцагч С.*******аас 50,000 ам.доллар гаргуулах тухай Х.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Улмаар, Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн дугаартай тогтоолын "Тогтоох нь" хэсгийн 1 дэх заалтаар "Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Л.*******гээс 30,000 ам.доллар гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, хариуцагч С.*******аас 50,000 ам.доллар гаргуулах тухай Х.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Л.*******гээс 30,000 ам.доллар буюу 47,374,500 төгрөг, С.*******аас 50,000 ам.доллар буюу8,957,500 төгрөг тус тус гаргуулж Х.*******т олгосугай". гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай" гэж тогтоосон. Дээрх Х.*******ийн нэхэмжлэлтэй Л.*******, С.******* нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор маргаан бүхий 80,000 ам.доллар нь ам.долларыг Х.*******ээс хууль бусаар авсан болохыг тогтоожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т "Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана", 65.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа", 40 дүгээр зүйлийн баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж тус
тус заасан. Дээр дурдсанаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байхад уг 80,000 ам.долларын 40,000 ам.доллар нь Л.*******ийн мөнгөн хөрөнгө гэж үзэж уг 40,000 ам.доллароос өөрт ногдох хэсэгт 13,333.3 ам.доллар буюу 45,665,525 / 45,012,208 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
2. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Х.*******ийн нэхэмжлэлтэй Л.*******, өдрийн дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. С.******* нарт холбогдох хэрэг нь Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн.
Нэхэмжлэгч А.******* нь 2024 оны дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 45,012,208 төгрөгийг гаргуулах тухай", Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 45,665,525 төгрөгийг гаргуулах тухай гэж тус тус өөрчилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж заасан бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 26-ний өдрөөс хойш 10 жилийн хугацааг тоолбол 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэвч, нэхэмжлэгч нар нь энэхүү хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснээс хойш буюу 2024 оны дүгээр сарын 18-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 02-ны тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ шаардсан нь дээрх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг зөрчсөн байх тул шаардах эрхгүй юм.
3. 80,000 ам.доллар нь гэр бүлийн дундын эд хөрөнгө биш тул Д.******* болон А.******* нар нь үүнээс өөрт ногдох хэсгийг шаардах эрхгүй тухай.
Л.*******, С.******* нар нь 80,000 ам.долларыг хууль бусаар авсан тул Х.******* нь тэднээс 80,000 ам.долларыг буцаан гаргуулахаар шаардсаныг шүүх үндэслэлтэй гэж үзэж, уг 80,000 ам.долларыг Х.*******т олгож шийдвэрлэсэн талаар
дээр тодорхой дурдсан. Мөн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны дүгээр сарын 09-ны өдрийн дугаар шийдвэрээр Х.******* нь Л.*******той 2008 оноос 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон ба энэ талаар хавтаст хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай магадлалд тодорхой дурдагджээ.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т "Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно" гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу гэр бүлийн дундаа өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлоход гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, оруулсан хөрөнгийн хэмжээг харгалзан үзэх ба уг маргаан бүхий 80,000 ам.долларын хөрөнгөд Д.*******, А.******* нар нь хөдөлмөрийн хувь нэмэр болоод хөрөнгө оруулаагүй болно. Хэрэв нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн болон хөрөнгийн хувь нэмэр оруулсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан гаргаж өгөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна. шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч нар нь тооцооллын алдаатай нэхэмжлэл гаргасан талаар болон нэхэмжлэл гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нь холбогдох журмыг зөрчсөн тухай.
Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолоор Л.*******гээс 30,000 ам.доллар буюу 47,374,500 төгрөг, С.*******аас 50,000 ам.доллар буюу8,957,500 төгрөг, нийт 80,000 ам.доллар буюу 126,332,000 төгрөг гаргуулан Х.*******т олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү Улсын Дээд шүүхийн тогтоолоос үзвэл 80,000 ам.долларыг доллароор олгохоор шийдвэрлээгүй буюу 80,000 ам.долларын тухайн үеийн төгрөгийн ханшийг тооцож, нийт 126,332,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлээс үзэхэд 80,000 ам.долларын 40,000 ам.долларыг Л.*******ийн хөрөнгө гэж үзэж, уг 40,000 ам.долларыг 3 хүнд Д.*******, А.*******, А.*******/ хуваан 13,333 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 45,665,525/45,012,208 төгрөг нэхэмжилсэн гэж ойлгогдохоор байна. Хэрэв нэхэмжлэгч нар нь 80,000 ам.долларын 40,000 ам.долларыг Л.*******ийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж, уг 40,000 ам.доллароос өөрт ногдох хэсгээ нэхэмжилж байгаа бол Л.*******ийг өөрийг нь оролцуулах 4 хуваах ёстойгоос гадна тухайн үед 80,000 ам.долларыг төгрөгийн ханшаар тооцсон тул 40,000 ам.доллар буюу 63,166,000 төгрөгийн 1/4 /15,791,500/ төгрөг бус 80,000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 45,665,525/45,012,208 төгрөг нэхэмжилж буй нь хууль болоод шударга ёсонд нийцэхгүй.
Мөн, Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн дугаартай тогтоолыг Л.*******, С.******* нар нь сайн дураар биелүүлээгүй тул Х.******* нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 орчим жилийн хугацаанд энэхүү төлбөр нь бүрэн төлөгдөөгүй байна. ёстойгоос ердөө 17,771,467 төгрөг төлсөн бол С.******* нь Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 2024 оны дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Л.******* нь 47,374,500 төгрөг төлөх2-р цэргийн хотхонд байрлах "" ХХК-ийн газар дээр баригдсан 80 айлын орон сууцны "Б" блокийн дугаар давхарт 43,18 м2 талбайтай орон сууцыг өгнө гэж амлалт өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан боловч өнөөдрийг хүртэл уг орон өгөөгүй. Уг орон сууцтай холбоотой маргаан нь өнөөдрийн байдлаар тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь Л.*******, С.******* нараас Х.*******т олгохоор болсон 80,000 ам.долларын 40,000 ам.долларыг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж байгаа бол энэ талаар нотлох баримтаа хавсаргаж, дээрх Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн дугаартай тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасны дагуу хянуулах хүсэлтээ гаргах ёстой.
Ийнхүү хүсэлт гарган шийдвэрлүүлэлгүйгээр нэхэмжлэгч нар нь Х.*******т холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх журмыг зөрчсөнөөс гадна хэрэв нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл Х.******* нь Л.******* болон С.******* нараас бүрэн барагдуулж гүйцэтгэлийн ажиллагааны зөрчлийг үүсгэхээр байна. аваагүй төлбөрөө Д.******* болон А.******* нарт өгөх үүрэгтэй болох зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зөрчлийг үүсгэхээр байна.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
4.1 нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл, гэрлэгчдийн гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар магадлалын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын-ний өдрийн2 дугаар Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14210 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1308 дугаар захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн гзарын нэгдүгээр хэлтсийн албан тоот, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн гзарын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны дугаар сарын 28-ны өдрийн , 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрүүдийн хуулбар, ,
4.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл, хариу тайлбар
4.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Шүүхийн тусгай архиваас ирүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******, А.******* нар нь хариуцагч Х.*******т холбогдуулан өвд ногдох 45,665,525 төгрөг болон 45,012,208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгөөс 45,665,525 төгрөг болон 45,012,208 төгрөг гаргуулахаар өөрчилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч Д.******* нь нас барагч Л.*******той 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү нэхэмжлэгч А.******* төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдсон. /1-р хх-7-8/
2.2 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны дүгээр сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр Х.*******ийг 2008 оноос 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Л.*******той хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. Л.******* болон Х.******* нарын дундаас 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин А.******* төрсөн байна. /2-р хх-55/
2.3 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон талуудын тайлбараар Л.******* нь 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зүрхний өвчний улмаас гэнэт нас барсан болох нь тогтоогдсон.
2.4 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2610/с дугаар шийдвэрээр Х.*******, Л.*******той хамтран амьдарч байх хугацаанд бий болгосон 80,000 ам доллар буюу 126,332,000 төгрөгийн хамтран өмчлөгч болохыг тогтоож,
Хариуцагч Л.*******гээс 20,000 ам доллар буюу 31,549,800 төгрөг, хариуцагч С.*******аас 20,000 ам доллар буюу 31,549,800 төгрөг, нийт 63,099,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Л.*******гээс нэхэмжилсэн 15,824,700 төгрөг, С.*******аас нэхэмжилсэн 47,407,700 төгрөгт холбогдох нийт 63,232,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /1-р хх-147-157/
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар магадлалаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2610/с дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Л.*******гээс 30,000 ам доллар гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, хариуцагч С.*******аас 50,000 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1-р хх-158-170/
Монгол Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Л.*******гээс 30,000 ам доллар буюу 47,374,500 төгрөг, С.*******аас 50,000 ам доллар буюу8,957,500 төгрөг тус тус гаргуулж Х.*******т олгож шийдвэрлэсэн байна. /1-р хх-171-178/
2.5 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1******* дүгээр шийдвэрээр хариуцагч Д.*******, А.******* нараас нас барагч Л.*******ийн өв болох орон сууцны оногдох хэсэг 14,626,221 төгрөг, мөн хариуцагч Д.*******аас түүний ББСБ ХХК-д эзэмшиж байгаа хувь хөрөнгөөс нас барагчийн өвөөс ногдох хэсэгт тооцон,111,111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч насанд хүрээгүй А.*******д буюу түүний хууль ёсны төлөөлөгч Х.*******т тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,875,406 төгрөг болон гараажийн үнээс оногдох хэсэгт шаардсан 2,416,666 төгрөг, нийт,392,072 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Д.*******ыг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ,, тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болох нас барагч Л.*******ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тус тус тогтоож, сөрөг шаардлагаас Хадгаламж банкинд Л.*******ийн төлбөрт төлсөн гэх 6,848,712 төгрөгөөс өвлөгч А.*******д ногдох 1,712,178 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1-р хх-88-120/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1******* дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ. /1-р хх-121-136/
Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1******* дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /1-р хх-137-146/
3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр биднийг Л.*******ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Л.******* болон Х.******* нар нь бусдаас 80,000 ам доллар авах эрхтэй байсныг шүүхийн шийдвэрээр талийгаачийг нас барсанаас хойш уг мөнгөн хөрөнгийг Х.******* авсан. Уг 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь Л.*******т ногдох хөрөнгө ба энэ нь гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө юм. Иймд Бидэнд ногдох тус бүр 10,000 ам долларыг одоогийн валютын ханшаар хөрвүүлж гаргуулна гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...80,000 ам доллар нь намайг Л.*******той хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгө. Уг мөнгөн хөрөнгийг бий болоход Х.*******ээс оруулсан хувь байхгүй. Л.******* нь 2008 оноос надтай амьдарч байсан буюу Х.*******ээс гэрлэлтээ цуцлуулаагүй боловч салсан байсан. Иймд гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарахгүй. Шүүхийн шийдвэрээр 80,000 ам долларыг төгрөгт хөрвүүлж гаргуулсан ба одоог хүртэл уг мөнгөө авч чадаагүй байгаа. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж тус тус тайлбарлаж маргасан.
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1******* дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Д.*******, А.*******, А.******* нарыг нас барагч Л.*******ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор хариуцагч Л.*******гээс 30,000 ам доллар буюу 47,374,500 төгрөг, С.*******аас 50,000 ам доллар буюу8,957,500 төгрөг тус тус гаргуулж Х.*******т олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг тогтоолд ...Х.******* нь Л.*******той 2008 оноос хойш хамтран амьдарч тэдгээрийн өмчлөлд байгаа өөр, өөр төрлийн хөдлөх хөрөнгө нийлсэн, холилдсон, тэд хамтран амьдрах хугацаанд нь бий болсон 80,000 ам доллараар өөрсөддөө автомашин худалдан авахаар тохиролцож байсан үйл баримт тогтоогдсон тул тэднийг маргааны зүйл болсон 80,000 ам долларын хамтран өмчлөгч гэж үзэх нь Иргэний хуулийн9 дүгээр зүйлийг зөрчихгүй юм гэж дүгнээд хариуцагч Л.*******, С.******* нараас нийт 80,000 ам доллар буюу 126,332,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгож шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
4.1 Нэхэмжлэгч Х.*******, А.******* нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Х.******* нь Л.******* нарыг 80,000 ам долларын хамтран өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн тул үүнээс Л.*******т ногдох 40,000 ам доллар нь бидний гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгөд хамаарна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж шаардсан нь учир дутагдалтай байна.
Хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Д.*******, А.******* нарыг нас барагч Л.*******ийн хууль ёсны өвлөгч болохыг, Д.******* нь Л.*******ыг нас барах хүртэл гэрлэлтийн бүртгэлтэй байсан болох нь тус тус тогтоогдсон боловч маргааны зүйл болох 80,000 ам доллар нь тэдний гэр бүлийн дундын хөрөнгөд хамаарахгүй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, 126.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:
126.2.1-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
126.2.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
126.2.3-т ногдол хувь, үнэт цаас;
126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;
126.2.5-д гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал тус тус хамаарна гэж заасан.
Дээрх хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг тодорхой зааж, зохицуулсан ба үүнд Х.*******, Л.******* нарын хамтын амьдралын хугацаанд бий болсон хамтран өмчлөх 80,000 ам долларын хөрөнгийн эрх хамаарахгүй байна. Тодруулбал, маргааны зүйл болох 80,000 ам доллар нь Л.*******, Д.*******, хүү А.******* нарын хамтын хөдөлмөрөөр бий болоогүй, хамтран өмчлөх дундын хөрөнгөөр олж аваагүй, хуваарьт хөрөнгөөс бий болоогүй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна гэж заасан боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 80,000 ам долларыг Л.*******, Х.******* нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болохыг тогтоосон. Иймд уг мөнгөн хөрөнгө нь Л.*******, Д.******* нарыг гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгөд хамаарахгүй.
4.2 Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх журамтай. Нэхэмжлэгч нар Л.*******ийн хууль ёсны өвлөгч тул 80,000 ам доллараас Л.*******т ногдох хөрөнгийн өвөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө гэж тодорхойлж шаардсан.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно гэж заасан. Уг хуулийн зохицуулалт нь гэрлэгчид болох Л.*******, Д.******* нарыг гэрлэснээс хойш бий болсон тэдгээрийн хөрөнгөд хамаарах эрхийн зохицуулалт юм.
4.3 Дээр дүгнэснээр маргааны зүйл болох 80,000 ам доллар нь Л.*******, Д.*******, хүү А.******* нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул Д.*******аас төлсөн 386,800 төгрөг, А.*******аас төлсөн 384,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.1,5.2.3,6,8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******т холбогдох гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөөс нэхэмжлэгч Д.******* 45,665,525 төгрөг, нэхэмжлэгч А.******* 45,012,208 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн70,800 (386,800+384,000) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн9.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ