Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч С.Н түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гал овогт Сүхбаатарын Нд  холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Нд холбогдуулж ирүүлсэн эрүүгийн 1705018740027 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.Н нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бүрэн төвийн 2 давхарын  шатны уруу Р.Түвшинжаргалыг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт “ 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Р.Түвшинжаргал манай ажлын өрөөнд хоёр удаа орж ирсэн. Түвшинжаргал  манай дээр найзынхаа машиныг  2 сая төгрөгийн барьцаанд тавиад 1 сарын дараа мөнгөө төлнө гэж хэлсэн ч 3 сар орчим төлөөгүй тул хүү болон зогсоолын төлбөр гарсан байсан. Үүнийгээ төлөхгүй гэж хэлсэн. Тэгээд цагийн дараа орж ирээд ер нь тэр хүний төлбөр тооцооны асуудал надад хамаагүй та нар учраа ол. Би тухайн үед мөнгийг нь авч хэрэглээд тэр хүнд чинь бага багаар буцаагаад төлсөн гэж хэлээд ширээн дээр байсан миний нөүтбүүкийг авахад нь Лхагвасүрэн булааж авсан тэгэхээр нь би Түвшинжаргалыг шатны уруу түлхсэн. Тухайн үед уначихна  гэж бодоогүй” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Р.Т мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Н миний ажиллуулдаг паб дотор ах дүүгээрээ орж ирж үйлчлүүлсэн юм. Үйлчлүүлж байгаад тооцоо хийх болоход бүх хүмүүс нь гарчихсан Н үлдсэн байхаар нь тооцооны хуудас өгсөн чинь асуудал байхгүй, дүү нь хийчихнэ би өөрөө тооцоогоо хийнэ шүү гэж байсан. Тэгээд би үүдний өрөө рүү явчихаад эргээд ирэхэд Н алга болчихсон байсан. Тэгэхээр нь араас нь утсаар залгахад утсаа аваагүй, араас нь гарахад машинд суугаад яваад өгсөн. Энэ өдрөөс хойш би Н рүү утсаар нь залгасан боловч утсаа авахгүй болохоор нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ажил руу нь очсон чинь Н 2 дүүтэйгээ  хамт байж байхаар нь тооцоогоо хий яахаараа утсаа авахгүй алга болчихдог юм чиний юмыг ингээд авбал ямар байхав гээд ширээн дээр байсан компьютерийг нь залгуураар нь  салгавал ямар байхав гээд салгасан чинь намайг түлхсэн. Тэгээд л Н намайг чирч коридорт гаргаад шатны уруу руу түлхсэн юм. Тэгээд би шатны уруу унаад хөл эвгүй болчихсон. Хана мөргөсөн  учир толгой их өвдөж байсан...Н миний хохиролыг барагдуулсан, надад 1.300.000 төгрөг өгч намайг хохиролгүй болгосон. Надад гомдол санал байхгүй, бид хоёр сайн дураар эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

 

Гэрч С.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Бүрэн төвийн 2 давхарт Чанар капитал банкны оффистоо сууж  байхад 16-17 цагийн орчимд нэг давхарт пааб ажиллуулдаг Т эгч орж ирээд манай ах Нтэй уулзаж хоёр бил үү хоногийн өмнө орж үйлчлүүлчихээд гарахдаа тооцоо хийгээгүй тэр тооцоо хий гэж ах Нд хэлсэн. Н ах Т-д тухайн үедээ би мартчихаж гэхдээ таниар дамжуулж машин барьцаалж зээл авсан хүнийг та дагуулаад ир, зээлийг нь төлүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхэд Т би тухайн үедээ зуучилж өгсөн, гэхдээ одоо надад хамаагүй гэж хэлээд маргаан үүсч эхэлсэн. Тэгээд Т эгч уурлаад ах Нгийн ширээн дээр Самсунг брендийн нөүтбүүкийг асаалттай байхад нь цэнэглэгч сүлжээний утсыг салгаж гарахыг оролдох үед нь би тэр эгчийг барьж авч зогсооход Н ах хүрч ирээд нөүтбүүкээ авсан. Тэгтэл миний ширээн дээр байсан хавтастай бичиг баримтыг авч дээш нь шидэж цацчихаад миний компьютерийн дэлгэцийг шүүрч аван гарахыг оролдохоор нь би дахин тэвэрч авахад  Н ах Т-г түлхэж гаргаад эргэж орж ирсэн. Би тухайн үед өрөөндөө юмаа янзлаад байж байсан. Тэгээд Н 5-10 секунд болчихоод эргэж орж ирээд сандал дээрээ сууж байсан чинь тэр Т1-2 давхарын шатны голд суучихсан уйлаад байж байсан. Тэгэхээр нь Н ах бид хоёр очиж та гайгүй юу гэхэд юм дуугарахгүй уйлаад байсан. Уйлаад байж байхад нь Түвшинжаргал эгчтэй ажилладаг дүү нь гарч ирээд тэр охин дуудлага өгсөн. Н, Түвшинжаргал хоёр төлбөр тооцооны асуудлаас болж маргалдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

 

Яллагдагч С.Н мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр намайг ажил дээр сууж байтал Түвшинжаргал эгч төлбөр тооцоо юу болсон бэ хэзээ өгөх вэ гэж асуухаар нь яг одоогоор боломж алга хэд хоногоос өгнө гэхдээ урьдны найзын чинь машин барьцаалсан асуудал байгаа шүү дээ гэхэд Т эгч ахиж орж ирээд Алтанхуяг мөнгөө төлж байгаа юм уу, хэдэн төгрөг төлсөн байна. Алтанхуяг төлбөрөө төлөөд яваад байдаг чи дундаас нь надаас илүү мөнгө авах гээд байна уу гэсэн утгатай юм хэлэхээр нь би Алтанхуяг нэгч төгрөг төлөөгүй...Алтанхуягийг бид нарт авчирч өг, зээлийн гэрээг сунгая, зогсоолын төлбөрийг төлөөд зээлийн гэрээг сунгуулчих гэхэд Т гэнэт уурлаад Алтанхуягтайгаа чи учраа өөрөө ол гэсэн...би тэгвэл Алтанхуягийг олж иртэл чинь танд өгөх төлбөрийн мөнгийг түр байлгаж байя гэж хэлтэл миний урд байсан Самсунг брэндийн нөүтбүүкийг тэвэрч аваад үүд рүү явахад манай менежер Лхагвасүрэн Т-г зогсоож бариад нөүтбүүкийг би аваад ширээн  дээр тавьж эргээд хартал Лхагвасүрэнгийн компьютерийг салгаж дахиад авч гарах гэхээр нь дахиж буцаж очиж авч ширээн дээр тавиад ширээн дээр байсан бичиг баримттай савыг авч дээш шидэж бичиг баримт шалаар  нэг цацчихаар нь би Т-г өрөөнөөс авч гараад шатны чиглэлтэй түлхчихсэн юм. Тэгтэл Т шатны дунд хүртэл гүйгээрээ явж байгаад шатны уруу өнхрөөд уначихсан...би Т-н биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 96 дугаартай: Р.Т-н биед баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч С.Нгийн хувийн байдалтай холбоотой ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 29/, магистрын дипломын хуулбар /хх-ийн 30/, ял шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Н 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бүрэн төвийн 2 давхарын  шатны уруу руу Р.Түвшинжаргалыг түлхэж унагаан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Р.Т-н“...Н намайг чирч коридорт гаргаад шатны уруу руу түлхсэн. Тэгээд би шатны уруу унаад хөл эвгүй болчихсон. Хана мөргөсөн  учир толгой их өвдөж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/,

гэрч С.Лхагвасүрэнгийн“...Н ах Т-г түлхэж гаргаад эргэж орж ирсэн...тэгээд Н 5-10 секунд болчихоод эргэж орж ирээд сандал дээрээ сууж байсан чинь тэр Т 1-2 давхарын шатны голд суучихсан уйлаад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тэдгээрийн хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг С.Нд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.