Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03019

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03019

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах болон Токи кредит үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1.454.954 /нэг сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэргийг 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/07930 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Токи ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Р.Отгонцэцэг нь Токи ББСБ ХХК-тай 2024 оны 02 сарын 07-ны өдөр ЗГ-2024020708423 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулан 898.000 төгрөгийг нэг сарын 2.90 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 02 сарын 07-ноос 2026 оны 08 сарын 18-н хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 45.665 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

Мөн 2023 оны 12 сарын 07-нд Токи кредит үйлчилгээний гэрээ байгуулан 335.000 төгрөгийн зээлийн эрх үүсгэж, Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024.06.18-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй, төлбөр төлөх үүрэг зөрчигдсөн. Иймд гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардсан нэхэмжлэл гаргаж байна. Иймд

1. 2024 оны 02 сарын 07-ны өдрийн ЗГ-2024020708423 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 801.913 төгрөг, үндсэн хүүгийн 187.201 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 37.440 төгрөг, бүгд 1.026.554 төгрөг,

2. Токи кредит 2073953 дугаартай гэрээний үүрэгт нийт ашигласан зээлийн дүн 334.600 төгрөг, хүүгийн 87.300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.300 төгрөг, шимтгэл 1200 төгрөг, нийт 428.400 төгрөг нэхэмжлэх тооцоо гарсан ба дээрх хоёр гэрээний үүрэгт Р.Отгонцэцэгээс бүгд 1.454.954 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч: Р.Отгонцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1.454.954 төгрөгөөс 2025 оны 03 сарын 30-ны өдөр 768.816 төгрөгийг төлсөн, үлдсэн 686.138 төгрөгийг 2 сарын хугацаанд 2025.04 сарын 1-ний өдөр 343.069 төгрөг, 2025 оны 05 сарын 01-ний өдөр 343,069 төгрөг тус тус төлж барагдуулна. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Токи кредит үйлчилгээний гэрээ зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Р.Отгонцэцэгт холбогдуулан бүтээгдэхүүн зээлээр худалдан авах болон Токи кредит үйлчилгээний гэрээний үүрэгт нийт 1.454.954 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Отгонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 1.454.954 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 768.816 төгрөг төлсөн, үлдсэн төлбөр болох 686.138 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сарын 1-ний өдөр 343.069 төгрөг, 2025 оны 05 сарын 01-ний өдөр 343,069 төгрөгийн төлөлт хийж бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан эрх зүйн үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.454.954 төгрөгийг хариуцагч Р.Отгонцэцэг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 768.816 төгрөг төлж, үлдсэн төлбөрийн 686.138 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 38.229 төгрөгийн тал хувь болох 19.114,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Р.Отгонцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 19.114,5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Р.Отгонцэцэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД