| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03980/И |
| Дугаар | 197/ШШ2025/03022 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03022
2025 03 24 197/ШШ2025/03022
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,,, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 781.984 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 02-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Омни капитал ББСБ ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Э.Эрдэнэбаяр нь Омни капитал ББСБ ХХК-тай 2024 оны оны 05-р сарын 25-ны өдөр CUST-2022-88550 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд 2024 оны 07 сарын 18-ний өдөр зээлийн Z000488239 тоот зээлийн гэрээгээр 560.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэй авсан. Зээлийн хугацаа 2024 оны 08 сарын 18-ны дуусгавар болоход зээлдэгч нь зээл болон хүүгийн төлбөр төлөөгүй. Зээлийг идэвхтэй 168 хоногийн хүү нь 216.384 төгрөг шимтгэлийн 5400 төгрөг, үндсэн зээл 560.000 төгрөгийг хамт нийт 781.984 төгрөг нэхэмжлэх тооцоо гарч байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Э.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 781.984 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 3 сарын 21-ны өдөр 375.000 төгрөг төлж, үлдсэн 406.984 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Э.Эрдэнэбаярт холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 781.984 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 781.984 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 сарын 21-ны өдөр 375.000 төгрөг төлж, үлдсэн 406.984 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 781.984 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэбаяр бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 сарын 21-ны өдөр 375.000 төгрөг төлж, үлдсэн 406.984 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 23.318 төгрөгийн тал хувь болох 11.659 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 11.659 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Эрдэнэбаяр нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД