| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/04734/И |
| Дугаар | 197/ШШ2025/03024 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03024
2025 03 24 197/ШШ2025/03024
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 736.812 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02-р сарын 27-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 27-ний өдрийн 197/ШЗ2025/08005 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Наранцэцэг нь Мобифинанс ББСБ ХХК-тай 2019 оны 8-р сарын 01-ний өдөр 140000413207 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99893409 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан. Уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2022 оны 07 сарын 23-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.
Иймд Д.Наранцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 220.354 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.458 төгрөг, нийт төлбөр 736.812 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Д.Наранцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 736.812 төгрөгийг 2025 оны 4 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Д.Наранцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 736.812 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 736.812 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 сарын 25-ны дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг тус шүүхэд бичгээр 2025 оны 03 сарын 21-ний өдөр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 736.812 төгрөгийг хариуцагч Д.Наранцэцэг 2025 оны 4 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 22.233 төгрөгийн тал хувь болох 11.116 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 11.116 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Наранцэцэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД