Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03027

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03027

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.331.261,97 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэргийг 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 197/ШЗ2025/02625 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Н.Амарзаяа нь Есөн Шижир Инвест ББСБ ХХК-тай 2022 оны 2-р сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 1.099.900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2022 оны 03 сарын 19-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба гэрээний хугацаа 2024 оны 02 сарын 14-ний өдөр дуусгавар болсон.

Иймд Н.Амарзаяа-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.069.711,58 төгрөг, 261,97 төгрөг, үндсэн хүү 1.062.646,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128.703,79 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70.200 төгрөг, нийт төлбөр 2.331.261,97 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Н.Амарзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Есөн Шижир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 8.179.873,15 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 388.000 төгрөг, 2025 оны 5 сард 388.000 төгрөг, 2025 оны 6 сард 388.000 төгрөг, 2025 оны 7 сард 388.000 төгрөг, 2025 оны 8 сард 388.000 төгрөг, 2025 оны 9 сард 391.261,97 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Есөн Шижир ББСБ ХХК нь хариуцагч Н.Амарзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.331.261,97 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Амарзаяа нь нэхэмжлэлийн шаардлага 2.331.261,97 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 4 сард 388.000 төгрөг, 2025 оны 5 сард 388.000 төгрөг, 2025 оны 6 сард 388.000 төгрөг, 2025 оны 7 сард 388.000 төгрөг, 2025 оны 8 сард 388.000 төгрөг, 2025 оны 9 сард 391.261,97 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.331.261,97 төгрөгийг хариуцагч Н.Амарзаяа 2.331.261,97 бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 52.255 төгрөгийн тал хувь болох 26.127,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Амарзаяа-с улсын тэмдэгтийн хураамжид 26.127,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Амарзаяа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД