Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорын саналтай ирүүлсэн эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний оройн 17 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Е-март дэлгүүрийн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 10-63 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 75 настай эмэгтэй Н.Насанг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид баримтаар 835.000 төгрөг төлсөн гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Н мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 9-ний орой 17 цагийн орчимд Хар хорин захаас Баянгол дүүргийн нутаг 3,4 дүгээр хорооллын эцсийн буудал, Дүүхээ төвийн автобусны буудал дээр автобуснаас буусан. Би урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарах байсан. Тэгээд явган хүний гарцаар зам хөндлөн алхаж байсан. Нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан...” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарантуяа мөрдөн байцаалтанд: “Н.Н манай ээж байгаа юм.  Н.Н биеийн байдал гайгүй болж байгаа. Ойр зуур явж байгаа. Б.Б байнга уулзаж эргэж тойрч байгаа. Эмчилгээний зардлыг жолооч талаас бүрэн гаргаж байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Туяа мөрдөн байцаалтанд: “...би яг ослыг хараагүй. Тоормосны дуу гарахаар нь машин зам руу харахад 1 эмэгтэй зам дээр унаж байсан. Машин зогсож байсан. Өөр зүйл хараагүй. Би тэгээд 102-т дуудлага өгсөн” /хх-ийн 28/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 9-ний орой 17-18 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн 10-63 УБХ улсын дугаартай Т.Приус маркын автомашиныг жолоодоод ганцаараа Баянгол дүүргийн нутаг Емарт худалдааны төвийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 3 дугаар эгнээгээр 35-40 орчим км/цагийн хурдтай явж байгаад явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явсан нэг эмэгтэй хүнийг машины урд хэсэгт ороод ирэхээр нь шууд тоормос гишгээд мөргөсөн...хөдөлгөөн сийрэг, зам халтиргаатай байсан...миний буруугаас болж осол гарсан. Гэмсэн хүний эмчилгээнд гарч байгаа бүх зардлыг төлж барагдуулж байгаа” /хх-ийн 75/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 157 дугаартай “Н.Н-н биед зүүн шаант болон тахилзуур яс, баруун атгаал ясны хугарал, зүүн талын дух хэсэг, хоёр талын зулайн хэсгийн тархины эдэд цус хуралт, зүүн шилбэ гуянд цус хуралт, баруун чамархайн ар хэсэг, зүүн хөмсөг, зүүн шанаанд шарх, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун  талын зулайн орой, зүүн талын дух, зүүн нүдний дээд доод зовхи болон хацар орчмын зүүн шилбэ болон баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 40/ гэсэн дүгнэлт,

 

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “Т.Приус маркийн 10-63 УБХ улсын дугаартай автомашины жолооч Балжиннямын Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 13.1-т Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна” /хх-ийн 67-68/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/, биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, хохирогч Н.Н өвчний түүхийн хуулбар /хх-ийн 42-56, 58-63/, хохиролын гэх баримт /хх-ийн 88-89/ болон

Шүүгдэгч Б.Б хувийн байдалтай холбоотой түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 77/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 78/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 79/, ял шалгах хуудас /хх-ийн 85/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б 2017 оны 12 дугаар сарын 9-ний орой 17 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Е-март дэлгүүрийн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 10-63 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 75 настай эмэгтэй Н.Насанг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болох нь:      

 

хохирогч Н.Нн “...нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан...” /хх-ийн 20/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарантуяагийн “...Н.Насангийн биеийн байдал гайгүй болж ойр зуур явж байгаа. Б.Б байнга уулзаж эргэж тойрч байгаа...” /хх-ийн 26/, гэрч Ц.Туяагийн”...тоормосны дуу гарахаар нь машин зам руу харахад 1 эмэгтэй зам дээр унаж байсан...” /хх-ийн 28/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон яллагдагч Б.Бат-Эрдэнийн “...явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явсан нэг эмэгтэй хүнийг машины урд хэсэгт ороод ирэхээр нь шууд тоормос гишгээд мөргөсөн...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 75/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 157 дугаартай дүгнэлт /хх-ийн 41/, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 68/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/, биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, хохирогч Н.Насангийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 42-56, 58-63/, хохиролын гэх баримт /хх-ийн 88-89/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлсэн: гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, Б.Бат-Эрдэний хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Б.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.