| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00182/И |
| Дугаар | 137/ШШ2025/00197 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2025/00197
2025 05 02 ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... гудамж, ... оффис ... давхарт байрлах “... ББСБ” ХХК /УБД:..., РД:..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, У овогт Б-ийн Д /РД:..., утас:.../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 898,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь манай “...” зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ... зээлийн дугаартай 540,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 5,4% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.Д нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 312 хоногийн хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 898,085 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Б.Д-с мөнгөн хөрөнгө гаргуулж, “... ББСБ” ХХК-нд олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Д нь ... ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус газраас цахимаар зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 898,085 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 898,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь “... ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 898,085 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 898,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13,052 төгрөгийг хариуцагч Б.Д-с, мөн хураамжийн 50 хувь болох 13,052 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц