| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2024/10359/И |
| Дугаар | 197/ШШ2025/03056 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03056
2025 03 24 197/ШШ2025/03056
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10.685.037 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/01834 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Бадамсэрээжид овогтой Эрдэнэбулган нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Голомт банктай ЗГ-R150014038 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9.724.044 төгрөг, зээлийн хүү 948.977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.015 төгрөг, нийт 10.685.037 төгрөгийг Бадамсэрээжид овогтой Эрдэнэбулганаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч: Б.Эрдэнэбулган нь шүүхэд гаргасан хариу тайлбарт:
Голомт банкны нэхэмжилсэн 10.685.037 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Талуудаас шүүхэд гаргасан Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном, нөгөө талаас зээлдэгч Б.Эрдэнэбулган Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох 10,685,037 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны өдрөөс 2025 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны ний өдөр тогтмол дүнгээр 1.780.839,56 төгрөгийн төлөлт хийж, 06 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Б.Эрдэнэбулганаас зээлийн гэрээний үүрэгт 10.685.037 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эрдэнэбулган нь нэхэмжлэлийн шаардлага 10.685.037 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 6 сарын хугацаанд буюу сар бүр тогтмол дүнгээр 1.780.839,56 төгрөгийн төлөлт хийж, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 08 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаар, төлбөр гүйцэтгэх хуваарийг нэхэмжлэгчтэй тохирч, талууд эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банкны гаргасан хариуцагч Б.Эрдэнэбулганаас зээлийн гэрээний үүрэгт 10.685.037 төгрөг /арван сая зургаан зуун наян таван мянга гучин долоо/ гаргуулахыг хүссэн шаардлагыг хариуцагч Б.Эрдэнэбулган нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 08 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр тогтмол дүнгээр 1.780.839,56 төгрөгийн төлөлт хийж, 6 сарын хугацаанд төлж дуусгахаар төлбөр гүйцэтгэх хуваарийг нэхэмжлэгчтэй тохирч, талууд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн төлсөн 185.910 төгрөг ийн тал хувь буюу 92.955 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Эрдэнэбулганаас улсын тэмдэгтийн хураамжид 92.555 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД