Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03100

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03100

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 836,840 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2024/23945 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн 192/ШЗ2025/00925 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Гэрэл Финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Манай компанид хариуцагч Н.Заяадулам нь зээл авах хүсэлт гаргаж 2023 оны 01 сарын 10-ний өдрийн 275444 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 2023 оны 03 сарын 25-ний өдөр 300,000 төгрөгийг 8.7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн.

Хариуцагч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшн-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байна. Иймд 2024 оны 12 сарын 04-ний байдлаар зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээл 300.000 төгрөг, зээлийн хүү 461.498 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75.342 төгрөг, нийт 836.840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч: Н.Заяадулам нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэмэхбаяр овогтой Заяадулам миний бие Гэрэл финанс ББСБ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 836,840 төгрөгийг 2025 оны 03 сарын 27-ний эхлэн 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн график болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гэрэл Финанс ББСБ ХХК нь хариуцагч Н.Заяадуламаас 2023 оны 01-р сарын 10-ний өдрийн 154037, цахим зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 300,000 төгрөг, зээлийн хүү 461,498 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,342 төгрөг, нийт 836,840 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Заяадулам нь Гэрэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 836.840 төгрөгийг хэсэгчлэн төлөлт хийх замаар 6 сарын хугацаанд бүрэн төлж дуусгана гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Гэрэл Финанс ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 836.840 төгрөгийг хариуцагч Н.Заяадулам нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд хэсэгчилсэн төлөлт хийх замаар бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 24,636 төгрөгийн тал хувь болох 12,318 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Заяадуламаас улсын тэмдэгтийн хураамжид 12,318 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Гэрэл Финанс ББСБ ХХК- -д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Заяадулам нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД