| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 102/2019/02653/И |
| Дугаар | 191/ШШ2025/03737 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/03737
| 2025 05 01 | 191/ШШ2025/03737 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* байрлах, ******* ХХК /рд:/,
Хариуцагч: ,,,, тоотод оршин суух, Дамаа овогт ийн /рд:/,
Хариуцагч: Баянгол дүүргийн*******,, өөрийн байранд байрлах, ХХК /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,099,745 ам.доллар 32 цент гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч ******* ХХК болон ХХК-ийн өмгөөлөгч Б., хариуцагч А.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Ганболд металл ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр банктай тоот зээлийн гэрээ байгуулан, жилийн 21.60%-ийн хүүтэй, 4,120,000 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож , , дугаартай зээлийн барьцааны гэрээнүүд байгуулж, үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, эзэмших эрхтэй газар барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон ба зээлдэгч 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үндсэн зээлээс 2,267,500 ам доллар, 412,858.21 ам доллар, нэмэгдүүлсэн хүүнд 21,672.33 ам доллар нийт 2,702,030.84 ам долларын төлөлт хийсэн ба түүнээс хойш зээлийн төлөлт хийгдээгүй бөгөөд банк нь зээл, зээлийн хүүний төлбөрийг төлүүлэхээр удаа дараа биечлэн уулзалт хийж, бичгээр шаардлага хүргүүлж зээлийн төлбөрийг төлөх хугацааг зээлдэгчид олгосон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй, үр дүн гарахгүй байна. Иймд зээлдэгч нь зээлийг буцаан төлөх сонирхолгүй, банкны шаардлагын дагуу зээлийн төлбөрийг төлөхтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ авахгүй, Зээлийн гэрээний 8.1.1, 8.1.5, 9.2- д заасан нөхцөл байдал үүссэн тул зээлийн гэрээний 5.7 дахь заалт, Зээлийн барьцааны гэрээний 4.4 дэх заалтад заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,852,500 ам доллар, үндсэн зээлийн хүүний төлбөрт 242,498.60 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,746.72 ам доллар, нийт 2,099,745.32 ам доллар гаргуулж өгнө үү.
Валютын зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх, хөрөнгийнх нь үлдэгдэлд хүү төлөх эрхтэй бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ам доллараар нэхэмжилж байгаа болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ХХК, XXК, ХХК нартай байгуулсан барьцааны гэрээний үүргийн дагуу:
- ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № дугаартай Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан , Улаан гражийн баруун урд талд байршилтай дугаартай 1763,5 мкв талбайтай уйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжөөр,
- ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № дугаартай Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан Говьсүмбэр аймгийн Баянтал сум 1-р баг, Улаан гражийн баруун урд талд байршилтай , дугаартай 5 га эзэмших эрхтэй газар,
- ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №ЗБГ9103/171228 дугаартай Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан , дугаартай 1386 мкв талбайтай эзэмших эрхтэй газар, , тоот хаягт байршилтай , дугаартай 687 мкв пшлбайтай үйлдвэрийн барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Одоо нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тоот Зээлийн гэрээ-ний дагуу Ганболд металл ХХК, А. нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,099,745.23 ам.доллар гаргуулж нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банканд олгуулах, Ганболд металл ХХК, А. нар нь сайн дураар 2,099,745.23 ам.долларыг нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын №168009/0040 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1,886 м.кв талбайтай хүнсний үйлдвэрлэлийн зориулалтгай газар, ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү- 2205017840 дугааргай, Баянгол дүүргийн*******, Үйлдвэрийн төвийн бүс /16030/, Үйлдвэрийн гудамж, 66 тоотод байрлах хурлын заалны зориулалтгай 687 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодруулж байна. ХХК болон чойр ХХК нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байна.
Банк хариуцагчаас зээлийн өр төлбөрийг төгрөгөөр бус ам.доллараар тооцож шаардсан шаардлагын тухайд: Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль-ийн 4-р зүйлийн 4.4 Банк, банк бус санхуүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно..., Валютын зохицуулалтын тухай хууль-ийн 11-р зүйлийн 11.1.1 гадаад валютын... төлбөр, оны үйл ажиллагаа эрхлэх, Иргэний хууль-ийн 281-р зүйлийн 281.7 ...зээлдэгч нь үүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо... мөнгийг буцаан өгөх... -д заасны дагуу зээлдэгчээс ам.долларын зээлийн үлдэгдэлийг тухайн валютаар шаардсан.
ын Гантулгыг хамтран хариуцагчаар татаж зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагын тухай: Компанийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.3 ...Хувьцаа эзэмшигч нъ өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ... , 9.5 ...Хувьцаа эзэмшигч нь компанид оруулсан эд хөрөнгө өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна... гэж заасныг үндэслэж 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Ганболд металл ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Гантулгыг хамтран хариуцагчаар татуулж, зээлийн гэрээний үүргийг давхар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч ХХК болон ХХК нараас татгалзсан.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай: Нэхэмжлэгч нь Ганболд металл ХХК болон А.Гангулга нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,099,745.23 ам.долларыг шаардахдаа нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар гол банкнаас зарласан ам.долларын албан ханш /2019.08.07-ны өдөр 1 ам.доллар= 5.94 төгрөг/-нд хөрвүүлж 2 удаагийн гүйлгээгээр Улсын тэмдэгтийн хураамжид нийт 28,229,513.69 төгрөгийг тушаасан болно гэв.
2. Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:
******* ХХК-ийн зүгээс банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь урьдаас төлөвлөсөн гэрээний аргаар хийсэн залилан гэж үзэж байгаа болно. банк, ******* болон нь тухайн нэг эзэнтэй байсан. Тэр нь Монгол улсын иргэн сахал юм. Үүнийг одоо л улс даяараа мэддэг болсон. Асуудлыг ойлгомжтой болгох үүднээс болсон явдлыг товч дурьдахыг хүсэж байна. ******* ХХК нь Говьсүмбэр аймагт Төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулах үйлдвэртэй болно. Уг компанийн захирал нь А. бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А. руу залгаснаар энэхүү үйл явдал эхэлсэн байдаг. Очоод уулзахад танай компанид манай банкнаасаа зээл өгье гэсэн санал тавьсан. Ямар учиртай болохыг асуухад чи тэр мөнгөө -д урьдчилаад өгчихнө, ХХК чамд төмрийн хүдэр нийлүүлнэ, чи түүнийг нь боловсруулж үйл ажиллагаа явуулаад зээлээ төлчихнө шүү дээ гэсэн саналыг хэлсэн. Улмаар чиний өгсөн мөнгөөр ******* дахь өрөө төлнө гэсэн.
Ингээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХХК /А тал/, ******* ХХК /Б тал/, ******* /В тал/, Төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ уулсан. Ердөө маргааш өдөр нь банк болон ******* ХХК-н хооронд дүр үзүүлсэн Зээлийн гэрээ ЗГ9101/171228 гэгчийг байгуулсан дүр үзүүлсэн. Учир нь энэхүү гэрээгээр, зээлдэгчийн өмчлөлд, өөрөө захиран зарцуулах эрхтэйгээр тодорхой тооны мөнгө шилжүүлээгүй, харин компанийн ******* дахь өрийг нь төлүүлэх зорилгоор , нар нь банкнаас тодорхой тооны мөнгийг компанид мөнгө шилжүүлсэн байдаг. Ингэхдээ зөвхөн ******* ХХК-г ашигласан бөгөөд зээлсэн гэх мөнгө банкнаас гараад ******* ХХК-д ормогцоо, тэр дороо /ямар ч зөвшөөрөлгүй/ гараад ХХК руу орсон байдаг. тэр мөнгөөр ******* дахь өрөө дарсан юм. Эцсийн дүнгээр, болсон процессыг бүхэлд нь харвал гэдэг хүний баруун халааснаас гарсан мөнгө буцаад зүүн халаасанд нь орсон бөгөөд түүний эзэмшлийн ХХБанк зээлээ төлүүлээд, түүний эзэмшлийн Монгорос цветмет компани ХХБанк дахь зээлээ төлөөд, түүний эзэмшлийн банк бусдаас баахан авлагатай болж, гагцхүү ******* ХХК ихээхэн өртэй үлдэж байна. Хэрвээ шүүх сахал ийн талд хэргийг шийдвэр, өр төлбөрт Говьсүмбэр аймаг дахь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийг аваад, түүндээ ийн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйл ажиллагаа ах байх. Ингээд гэдэг иргэн Эрдэнэт үйлдвэртэй, тэй нь нэмээд Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй болж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв.
3. Хариуцагч А.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4. Хариуцагч ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, чойр ХХК, ХХК, ХХК, А. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн ... барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч нь Б.Наранчимэг юм. Гэтэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйл болон Компанийн тухай хуульд заасны дагуу зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, эдгээр гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн барьцааны тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд хөтлөх журамд заасны дагуу бүртгүүлэх, мэдүүлэг гаргах эрхийг тус тус итгэмжлэлийн дагуу ******* ХХК-д олгоогүй, Барьцааны гэрээнд тус компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй байдаг. Мөн уг барьцааны гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу бүртгэгдээгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д Газар барьцаалах гэрээнд тухайн кадастрын зураг, газар өмчлөх, ашиглах, эзэмших эрхийн бичгийн хуулбарыг хавсаргана гэж зааснаар газрын кадастрын зургийг хавсаргаагүй.
Иймд уг барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчийн ... барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, тооцоолол, шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүд, зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2019/06449 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, ХХК, ХХК, чойр ХХК-иудын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, зээл хүсэгч аж ахуйн нэгж байгууллагын захирлын танилцуулга, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, зээлийн барьцааны гэрээ, ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, мемориалын баримт, зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга, Төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ, ******* ХХК-ийн харилцах дансны хуулга, зээлийн дансны хуулга,
5.2 хариуцагч ******* ХХК-иас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, төрөлтийн тухай тодорхойлолт,
5.3 хариуцагч А.ас гаргасан итгэмжлэл,
5.4 хариуцагч ХХК-иас гаргасан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 6848 дугаартай захирамж,
5.4 шүүхийн журмаар бүрдүүлсэн Монголросцветмет ТӨҮГазраас ирүүлсэн албан бичиг-Төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг-хавсралт баримтууд, Монголросцветмет ТӨҮГазраас ирүүлсэн албан бичиг, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичиг, Монголросцветмет ТӨҮГазраас ирүүлсэн албан бичиг-Төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ, актууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, хүсэлт хүргүүлэх тухай, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн албан бичиг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичиг, Нийслэлийн архивын газраас ирүүлсэн албан бичиг, түүний хавсралтууд, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичиг, түүний хавсралтууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн албан бичгүүд, хавсралт, ******* ХК-иас ирүүлсэн ******* ХХК болон банк ХХК-иудын хооронд байгуулсан ЗГ9101/171228 дугаартай зээлийн гэрээний хувийн хэрэг, зээлийн хорооны тэмдэглэл, ******* ХК-иас ирүүлсэн Журам шинэчлэн батлах тухай, Журамд өөрчлөлт оруулах тухай зээлийн үйл ажиллагааны журам зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч банк ХХК нь хариуцагч ******* ХХК, А. нараас зээлийн гэрээний үүрэгт 2,099,745 ам.доллар 32 цент гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч банк ХХК-ийн эрх залгамжлагчаар ******* ХХК оролцож, нэхэмжлэлийн шаардлагаа үүргийн гүйцэтгэлийг ХХК, ХХК, чойр ХХК-иудын өмчлөлийн хөрөнгөөр хангуулахаар нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХК, чойр ХХК-иудын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд,
3.1 банк ХХК болон Ганболд металл ХХК нар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр банк 4,120,000 ам долларыг эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар жилийн 21.60 хувь, сарын 1.80 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Ганболд металл ХХК нь тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөх, үндсэн хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн төлбөрийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-11-13/
Уг зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг эхний 4 сарын үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлж, хүүгийн төлбөрийг төлөх, 5 дахь сараас эхлэн үндсэн төлбөрийг хүүгийн төлбөрийн хамт төлөхөөр тохиролцжээ.
3.2 Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, чойр ХХК-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймаг, Баянтал сум 1 дүгээр баг, улаан гражийн баруун урд талд байрлах 1763.5 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, уг хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн , дугаартай ХХК-ийн өмчлөлийн 5 га эзэмших эрхтэй газар /1-р хх-14-17/,
Эрхийн улсын бүртгэлийн №00300227, НТД:168009/0040 дугаартай, ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 1886 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн №0079565, 2205017840 дугаартай 687 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилгыг тус тус зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна. /1-р хх-18-19/
3.3 Дээрх зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үндэслэлийг талуудын хэн аль нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монголросцветмет ХХК, Ганболд металл ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан тоот төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний үүргийг хангах зорилготой болохыг тайлбарласан.
Уг төмрийн хүдэр нийлүүлэх гэрээгээр Монголросцветмет ХХК болон ******* ХХК нарын хооронд 2012-2014 онд үүссэн зээлийн өр төлбөрийн үлдэгдэл болох 9,971,068,987 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулахад гэрээний зорилго оршиж, Монголросцветмет ХХК нь чанарын шаардлага хангасан Fe 32.0 хувийн агуулгатай төмрийн хүдрийг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 4,108,748.2 ам доллартай тэнцэх үнийн дүн бүхий 20,000 тонноос доошгүй хэмжээгээр Ганболд металл ХХК-д нийлүүлэх, Ганболд металл ХХК нь нийлүүлсэн хүдрийг хүлээн авч, төмрийн хүдрийн төлбөрийг ******* дахь дансанд төлөх, ******* нь зээлийн төлбөр дууссан тухай мэдэгдлийг нэн даруй талуудад өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-75-77/
3.4 Дээрд дурдсан гэрээнүүдийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр банк ХХК-иас 9,971,070,003 төгрөгийг Ганболд металл ХХК-ийн эзэмшлийн банк дахь 2600092192 тоот данс руу шилжүүлжээ. /1-р хх-80/
Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ганболд металл ХХК-иас 4,109,680 ам доллар буюу 9,971,068,987 төгрөгийг Ганболд металл ХХК-ийн дансанд Монголросцветмет ХХК гэрээ Ганболд металл ХХК-иас гэх гүйлгээний утгаар Монголросцветмет ХХК-д шилжүүлсэн байна. /1-р хх-78-80/
Ганболд металл ХХК-иас 4,109,680 ам доллар буюу 9,971,068,987 төгрөгийг Монголросцветмет ХХК-д шилжүүлснээр ******* ХХК-ийн 2012-2014 онд үүссэн Монголросцветмет ХХК-д төлөх зээлийн өр төлбөрийн төлбөр тооцоо дуусгавар болсон байна.
******* ХХК нь Монголросцветмет ХХК-д төлөх өр төлбөрөө өөрийн хамаарал бүхий банк ХХК-иар дамжуулан Ганболд металл ХХК-д зээл олгох замаар төлүүлж, Ганболд металл ХХК нь Монголросцветмет ХХК-иас төмрийн хүдэр нийлүүлж авах замаар зээлийн төлбөрийг төлж, нийлүүлсэн төмрийн хүдрийг цаашаа бусдад худалдан борлуулах замаар өөрт ашиг олох зорилготойгоор бусдын өр төлбөрийг төлсөн болохоо шүүх хуралдаанд тайлбарласан.
4. банк ХХК болон Ганболд металл ХХК нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоот төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний агуулга зорилгоос дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар болзол тавьж хийсэн зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Мөн барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
4.1 банк ХХК-ийн зээлийн хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Ганболд металл ХХК-ийг үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 сар чөлөөлөх, үлдэх 8 сард үндсэн зээлийг тэнцүү төлүүлэх, хүүг сар бүр төлүүлэх шийдвэр гарсан байна.
Үүний дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ганболд металл ХХК нь эхний 4 сард үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж буюу 2018 оны 01 сарын 25-нд хүү 70,705.97 ам доллар, 2018 оны 02 сарын 23-нд хүү 70,705.97 ам доллар, 2018 оны 03 сарын 23-нд хүү 68,267.84 ам доллар, 2018 оны 04 сарын 25-нд хүү 80,458.52 ам доллар тус тус төлж, 5 дахь сараас эхлэн 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулахаар зээл төлөх хуваарийг талууд тохиролцсон.
Уг үүргийн дагуу зээлдэгч Ганболд металл ХХК нь эхний 4 сарын хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу банк ХХК-д төлсөн, нийт зээлийн төлбөрт 2,702,030.84 ам доллар төлсөн болох нь зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон.
4.2 Зээлдэгч Ганболд металл ХХК-ийг хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлж байх үед буюу 2018 оны 04 дүгээр сарын-ны өдөр банк ХХК нь тоот албан бичгийг Монголросцветмет ХХК-д хүргүүлжээ. /2-р хх-127/
Уг албан бичигт ...зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээл, зээлийн хүүний төлбөрийг төлж барагдуулалгүй зөрчил үүсгээд байна. Иймд манай банкнаас тус гэрээний 5.14 дэх заалтыг үндэслэн төмрийн хүдрийн ачилтыг 2018 оны 04 дүгээр сарын-ны өдрөөс эхлэн зогсоох хүсэлттэй байна гэжээ.
Уг албан бичгийн хариуд Монголросцветмет ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/546 тоот албан бичгээр ...танай хүсэлтийн дагуу тус компаниас төмрийн хүдрийн ачилтыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. /2-р хх-126/
Талуудын хэн аль нь төмрийн хүдэр нийлүүлэлтийг банк ХХК-ийн хүсэлтээр Монголросцветмет ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон үйл баримтад маргаагүй, тайлбарласан. Уг өдрөөс эхлэн Ганболд металл ХХК нь төмрийн хүдрийн нийлүүлэлт аваагүйгээс зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, үүргийн зөрчил үүсгэсэн байна.
4.3 Зээлийн гэрээний үүргийн зөрчил үүсэхэд үүрэг гүйцэтгүүлэгч болох банк ХХК-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна. Учир нь,
Зээлийн гэрээний үүргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монголросцветмет ХХК, Ганболд металл ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан тоот төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн төмрийн хүдрийг Ганболд металл ХХК нь бусдад худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг төлөх арга, хэрэгслийг талууд өөрсдөө болзол тавьж тохиролцсон атлаа зээлийн төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлж байхад нь төмрийн хүдрийн нийлүүлэлтийг зогсоосон байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...зээлийн хуваарийн дагуу төлбөрөө төлж байсан боловч төмрийн хүдрийн нийлүүлсэн ашгаасаа банкинд өгөхгүй байсан тул төмрийн хүдрийн нийлүүлэлтийг зогсоосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон төмрийн хүдэр нийлүүлэх гэрээгээр Ганболд металл ХХК-ийг төмрийн хүдрийн нийлүүлэлтийн олсон ашгаас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон, харин илүү гарсан ашгийг банкинд өгөхөөр тохиролцоогүй байна.
Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Болзол тавьж хэлцэл хийсэн этгээд болзолд заасан үйл явдал бий болохоос өмнө эсрэг тал үүргээ гүйцэтгэхэд саад болох үйлдэл хийх эрхгүй гэж, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Иймд хариуцагч Ганболд металл ХХК-иас гаргасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх татгалзал үндэслэлтэй, нэхэмжлэгч ******* нь зээлийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд саад хийсэн байх тул хүү шаардах эрхээ алдсан байна.
4.4 Хариуцагч Ганболд металл ХХК нь зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Зээлдэгч Ганболд металл ХХК-ийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцвол:
Үндсэн төлбөр 4,120,000 ам доллар, зээлийн хүүд банк ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын-ны өдөр төмрийн хүдрийн нийлүүлэлтийг зогсоох тухай албан бичиг хүргүүлэх хүртэл хугацааны гэрээний хуваарийн дагуу төлөх 290,138.3 ам доллар /70,705.97+70,705.97+68,267.84+80,458.52/, нийт 4,410,138.3 ам долларыг төлөх үүрэгтэй байна. Уг төлвөл зохих үүрэг 4,410,138.3 ам доллароос гүйцэтгэсэн үүрэг 2,702,030.84 ам долларыг хасч тооцвол, үлдэх 1,708,107.46 төгрөгийг хариуцагч Ганболд металл ХХК төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Ганболд металл ХХК-иас 1,708,107.46 ам долларыг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217 дэх хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг хавсаргаж гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлдээ хавсаргасан ханшийн лавлагаагаар үүргийг тооцуулна гэж тайлбарласан.
Иймд хариуцагч Ганболд металл ХХК-иас 1,708,107.46 ам долларыг 2,667.12 төгрөгт хөрвүүлж нийт 4,555,727,568 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д, нэхэмжлэлээс үлдэх 391,637.86 ам доллар буюу 1,044,545,169 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
4.5 Хариуцагч А.ас ...зээлийн гэрээнд иргэний хувиар хамтран зээлдэгчээр оролцоогүй, зээлийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хариуцагч А. нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй байна. Иймд хариуцагч А.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн дугаартай, чойр ХХК-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймаг, Баянтал сум 1 дүгээр баг, улаан гражийн баруун урд талд байрлах 1763.5 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, уг хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн , дугаартай ХХК-ийн өмчлөлийн 5 га эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
5.1 Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн №00300227, НТД:168009/0040 дугаартай, ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 1886 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн №0079565, 2205017840 дугаартай 687 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ХХК-иас ...өөрийн хөрөнгийг Ганболд металл ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалах эрхтэй итгэмжлэл олгоогүй, итгэмжлэлд гүйцэтгэх захирлын гарын үсгийг дуурайлган зурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот шийдвэрээр ... банкнаас авах Ганболд металл ХХК-ийн 12 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй, 5 сая ам доллар үнийн дүнтэй зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 1886 м.кв газар, 687 м.кв үйлдвэрийн барилгыг бүх тоног төхөөрөмжийн хамт барьцаалахыг зөвшөөрч, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, байгуулах эрхийг Ганболд металл ХХК-ийн гүйцэтгэх захирал А.д олгож шийдвэрлэсэн байна. /2-р хх-137-145, 3-р хх-7-13, 118/
Уг шийдвэрийг үндэслэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранчимэгээс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2018 оны 01 дүгээр сарын 10,-ны өдрүүдэд дээрх дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд бүртгүүлэх эрхтэй итгэмжлэлийг бусдад олгожээ. /3-р хх-13, 165/
Ингээд барьцааны гэрээнд ХХК-ийг төлөөлөн А. гарын үсэг зурж, гэрээг байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж зааснаар үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Ганболд металл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид /22,936,588+70,200/ 23,006,788 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /28,159,313+70200/ 28,229,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ганболд металл ХХК-иас 4,555,727,568 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,044,545,169 төгрөг болон хариуцагч А.д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн №00300227, НТД:168009/0040 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 1886 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн №0079565, 2205017840 дугаартай 687 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь чойр ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум 1 дүгээр баг, улаан гражийн баруун урд талд байрлах 1763.5 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, уг хаягт байрлах ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн , дугаартай 5 га эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,229,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ганболд металл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 23,006,788 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ