Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03170

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25 197/ШШ2025/03170

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 654,252 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2024/27857 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн 192/ШЗ2025/00118 дугаартай шүүгчийн захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Гэрэл Финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Манай компанид хариуцагч З.Золжаргал нь зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 01 сарын 30-ний өдрийн 143963 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 2022 оны 04 сарын 14-ний өдөр 150,000 төгрөгийг 8.7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн.

Хариуцагч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшн-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байна.

Иймд 2024 оны 12 сарын 05-ны байдлаар нэхэмжилсэн үндсэн зээлийн 150.000 төгрөг, зээлийн хүү 420.210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84.042 төгрөг, нийт 654.252 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч: З.Золжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Гэрэл Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, З.Золжаргалд холбогдох иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төлөлтийг 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 07 сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулна. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх зээлийн график зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гэрэл Финанс ББСБ ХХК нь хариуцагч З.Золжаргалаас 2022 оны 04 сарын 14-ний өдрийн цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000 төгрөг, зээлийн хүү 420,210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,042 төгрөг, нийт төлбөр 654,252 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Золжаргал нь Гэрэл финанс ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 654,252 төгрөгийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Гэрэл Финанс ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 654.252 төгрөгийг хариуцагч З.Золжаргал нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 20.254 төгрөгийн тал хувь болох 10.127 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч З.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 10.127 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Гэрэл Финанс ББСБ ХХК с -д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч З.Золжаргал нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД