Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03286

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26 197/ШШ2025/03286

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1.162.840 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/05526 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Асар Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Баянзүрх дүүрэг,*******, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Асар Сууц өмчлөгчдийн холбоо нь*******,*******,, 22б байр 4-р орц 111 тоотод оршин суугч Д.Чаминцэцэгээс нийтийн эзэмшлийн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2022 оны 07 дугаар сараас 2024 оны 12 сарыг дуусталх хугацааны төлбөр 1.162.840 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал, нийт 1.162.840 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч: Д.Чаминцэцэг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

Асар ХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1.162.840 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөлт хийж, бүрэн барагдуулна. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Асар Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Чаминцэцэгт холбогдуулан нийтийн эзэмшлийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2022 оны 07 дугаар сараас 2024 оны 12 сарыг дуусталх хугацааны зардал төлбөрт 1.162.840 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д.Чаминцэцэг нь Асар Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 1.162.840 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөлт хийж, бүрэн барагдуулна гэсэн тайлбарыг тус шүүхэд бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Асар Сууц өмчлөгчдийн холбооны гаргасан нийтийн эзэмшлийн орон сууцны байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1.162.840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Чаминцэцэг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөлт хийж, бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32.058.32 төгрөгийн тал хувь буюу 16.029.16 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Чаминцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 16.029.16 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Асар Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Чаминцэцэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД